Нөмрийн дулаан нь санагдаад үгүйлэхийн цагт
Нүдэндээ нулмистай ааваа гэж дуудахын цагт
Би гунигаа тэвэрсэн
Гоморхолын хөнгөн гуниг салхинд туугдаад одохын цагт
Голын усан дээр хөвсөн навчис шиг зөөлөн гуниг явахын цагт
Би гунигаа үргээсэн
Салхины үзүүрт ирсэн гуниг надад ирээд сарнихын цагт
Санахын цагтаа дурсаад уйлдаг ээжийгээ бодохын цагт
Би гунигаа дуудсан
Бодлоо эгшээж зуун мөчлөгийг улираахын цагт
Бороон дундуур шүхэргүй алхаж норохын цагт
Би гунигаа хүлээсэн
Тэвэр энгэрийг тэмтчиж олохгүйн цагт
Тэнгэрээс харж байгаа гэж ижийгээ санахын цагт
Би гунигаа нэрсэн
Сэтгэлдээ мөнхөлж зүрхэндээ ойрхон санахын цагт
Сэрж чадахгүй зүүдэндээ аавыгаа олчихоод дурсахын цагт
Би гунигаа хадгалсан
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment