Wednesday, January 03, 2018

Ээжээсээ асуу


Мэргэдийн газраас асуухад мэдэхгүй гэвэл
Мэддэг ганц хүн нь ээж чинь л байж магадгүй
Ээжээсээ асуу
Мэдлэгтэнгүүдэд мэдэхгүй зүйл гарвал
Мэддэг ганц хүн нь ээж чинь байж магадгүй
Ээжээсээ асуу
Боловсролтонгууд мэдэхгүй зүйл гарвал
Боловсрол муутай байсан ч мэддэг хүн ээж чинь байж магадгүй
Ээжээсээ асуу
Бодол чинь сэтгэж хүрэхгүй бол
Бодол дундаа санааширч суудаг
Ээжээсээ асуу
Ээж бүгдийг мэднэ
Н.Тайванжаргал
No automatic alt text available.

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...