Wednesday, January 03, 2018

Дөч гарсан залуу



Зөөлөн гунигийн хатууд гундаагүй ч
Зөрүү цагийн амьдралд сөхрөөгүй эр хүн
Зүггүй төрхөөс аль хэдийн холдсон ч
Зүрх сэтгэлдээ дүүрэн амь тээсэн эр хүн
Дөчин наснаасаа түрүүлж нүүхдээ
Дөтөлж яваа ирээдүйрүү яарсан эр хүн
Өөдрөг заяаны эхэнд өмрөөгүй ч
Өрөөлийн төлөө гэж өөрийгөө яаруулсан эр хүн
Өргөө гэрийнхээ голомтон дээрээ өнөд ургасан ч
Үндэс амиа үргэлжлэл дээрээ дархалсан эр хүн
Дөчин наснаасаа буцаж хааяа нүүхдээ
Дөрөөн дээрээсээ эргэж харсан эр хүн
Хайлах нулмис нь харагдаагүй ч
Хайрын сэтгэлдээ ханиа жаргаасан эр хүн
Ханийн заяагаа түшиж туулсан ч
Ханатын голомтондоо дүүрэн заяатай эр хүн
Дөчин наснаасаа түрүүлж нүүхдээ
Дөтөлж яваа ирээдүйрүү яарсан эр хүн
Аагтай сархадаас амсахдаа аархаагүй ч
Аз жаргалын галаа асаачихаад аваад ирсэн эр хүн
Адуу манаж хонохдоо алсын бодолдоо дараатай ч
Алхаа сайтай морин дээрээ ардын дуу аялж явдаг эр хүн

Дөчин наснаасаа буцаж хааяа нүүхдээ
Дөрөөн дээрээсээ эргэж харсан эр хүн

Н.Тайванжаргал
2017.04.28
Image may contain: one or more people, people riding horses, horse, sky, outdoor and nature

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...