Бодлоос хийссэн хөнгөн санааширал
Бор толгодын дээгүүр нисэж гуниг болно
Бороотой өдрүүдийн тоо ихэдсэн нар буцах үеэр
Бодол дотор минь бороо ороход гуниг болно
Богинохон зуны сараар орчлонг төсөөлөхөд
Богдод мөргөдөг байсан замаар орчлонг хэмжиж халаг болно
Болдогсон бол зуны сарыг зургаа болгомоор санагдавч
Бодохоос цаашгүйдээ гуниг болно
Боломжыг ашиглаж чадаагүйдээ харамсаж
Бор дарсанд буруугаа чихэж гуниг болно
Бодож явдаг зүйлээ биелүүлж чадаагүйдээ
Бор толгод шиг дүнсийж гуниг болноо
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2016.09.08
2016.09.08
No comments:
Post a Comment