Wednesday, January 03, 2018

Зэмлэл үгүй аав минь






































Зэмлээгүй та намайг ааваа
Алдаан дундаа бүдэрч
Хорвоо дүүрэн уйлахад минь
Аргадаж тайвшруулаагүй хэрнээ
Аав минь та нэг л ширүүн харсан
Үүнийг би зэмлэл гэж харсан ч
Үнэндээ энэ харц нь сургаал байсан
Зэмлээгүй та намайг ааваа
Ухаан тань уул байж
Угаасаа та тэнгэр байж


Зандраагүй та намайг ааваа
Босгон дээгүүрээ алхахдаа
Бодлоггүй нэг алхаад бүдрэхэд минь
Газар хатуу гэж
Ганц л удаа хэлсэн
Өргөөд босохдоо та
Өчнөөн бодол тунгааж байсан
Зандраагүй та намайг ааваа
Бодол тань богд байж
Бодоод байх нь та тэнгэр байж



Буруутгаагүй та намайг ааваа
Амьдралаас би халтирч уруудахдаа
Ааваасаа гараа өгөөч гэж гуйсан
Татаж босгохдоо та юу ч хэлээгүй
Таягаараа чичиж буруутгаагүй
Дүнсгэр дуугүй олон хоног явсан
Дөрвөн улирал намайг бодож явж дээ
Буруутгаагүй та намайг ааваа
Аав минь та амьдрал байж
Ахиад бодоход тэнгэр байж

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2001.03.19

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...