Хэсэг -1
Улааран жаргаж буй нарны хөл доороос тоос
босгон анир чимээгүй хөндийг хөл хөнгөтэй морины хүчит туурайгаараа
бөмбөрдөн нэгэн морьтон нэн
яаруухан давхих бөлгөө.
Тэрээр хэн нэгнээс дутаасан ,эсвэл ямар нэгэн юманд адгасан мэт жаргаж буй
оройн наран доогуур хөх бор мориныхоо хар гүйхээр нь давхиулсаар талын
цээжинд дүнхийн харагдах ухаа толгодын асгархаг оройлүү гарч ирэн мориноосоо
буулаа.
Зуны оройн улаан нар доошилсоор
нүүгэлтсэн бөөн хар үүлсрүү орчихов.Асгархаг толгойн орой дээрээс нүд
бэлчээхэд цагаан гэгээ нь хараахан
татраагүй алсын бараа бүдэг бадагхан . Шар талын уудам хөндий дүүрэн адуун сүргийн зүг
гал цогтой залуу хүний нүдээр ширтэн суух эр бол Сэцэн хан аймгийн
Ахай засгийн хошууны сайн эр Ташуур Тангад гэх эр болой.Үүлшин буй
тэнгэрийн байдлыг ажин суусан тэрээр “өнөө шөнө бороо орох
нь дээ” гэж бодолхийлээд цагаан гэгээтэй дээр нь газар орны
байдлыг сайн тогтоож авахыг хичээв.Уудам хөндийд бөөн бөөнөөр
нь адуу туусан хүмүүс бүдгэрч буй цагаан
гэгээн дундуур бөртөлзөн наашлах нь харагдах бөгөөд харин үдшийн цуурайнд
адуу малын тургилах адуучин эрсийн “хаая” хэмээн дуугарах нь дэргэд мэт
сонсогдоно.Цаг нь болоогүй гэдгийг мэдэх Ташуур Тангад хүлээсээр бүрий нөмрөн
авч тас харанхуй тэврэн авлаа.Шөнө дунд хэдийн болж адуу малын чимээ ч багасч
хүн амьтан нь ч унтсан бололтой.Намуухан шиврээ бороо шивэрч адуу мал ч нам
зогсчээ.Ташуур Тангад бор мориндоо мордлоо.Хаа ч эзнээ явгалж үзээгүй энэ бор
морийг итгэлт анд Сэцэн хан аймгийн Эрхэмсэг засгийн хошууны сайн эр Дуучин
Дангаа гэх сайн эр даага байхад нь Ташуур Тангадад бэлэглэсэн билээ.Тэр цагаас хойш
Ташуур Тангад хамгийн эгзэгтэй хэцүү үед
бор морио унадаг аж . Ташуур хүргэмгүй хөнгөн малгай хазайлгамгүй зөөлөн
явдалтай бор мориндоо Ташуур Тангад
их хайртай ямар ч адуунаас ухасхийхэд сугаран гардаг хөлийн хурдтай мөн элдэв
аашгүй номхон жинхэнэ л сайн эрийн хүлэг аж.Дуучин Дангаа бор даагаа Ташуур
Тангадад бэлэглэхдээ
-Нэгэн цагт чи намайг явган нүцгэн гүйж явахад унаа залгуулсан буянтан Агтны
хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэдэг биз дээ. Энэ
бор даага Хардэл жанжин бэйсийн хүрэн морины угшилтай адуу байгаа юм гээд Ташуур Тангадын өтгөн хар
хөмсөгтэй хурц ширүүн харцруу нэвт ширтээд
-Анд минь энэ
хүлэг алхан толгойгоо газар дэрлэтэл алтан амийг чинь авран хамгаалах хүлэг
болноо гэж хэлж билээ.ТашуурТангад тэр үед угийн хэлэмгий
аманцар Дуучин Дангааг хэтэрхий хөөрөгдөж байна гэж бодсон ч бор даагыг сургаад
цагааширсан хойно л эрдэмтэй хүлэг юм гэж үнэлэх болсон билээ. Тэр цагаас хэдэн
жил улирч бор морь хэдийн нас гүйцэж. Ташуур
Тангад морины сүүл хөдөлгөн зөөлөн алхуулсаар хөндийд таруухан бэлчих адуун
дунд орж ирэв.Тэрээр олзонд шунасандаа бус олонд нэр нүүрээ барсан
хошуу ноёны гар хөл Даш мээрэнгийн хар азаргатай адууг тууж явахаар
төлөвлөөд байгаа нь энэ буй.Даш мээрэнгийн лав хориод азарга адуу байдаг гэдгийг тэр
сайн мэднэ.Тэр дундаа морьд ихтэй, ижил олонтой хар азарганы адууг сонгох
болсон нь их учиртай.Саяхан нэг найран дээр аяга тагш юм балгаж
халамцсан Даш мээрэн бусдад гайхуулж баярхан ийнхүү
омогдсоныг нутгийн нэгэн настай хүнээс дуулсан аж Тэрээр ядарсан
нутаг нутгын олноо
-Чаа гэх ямаагүй туу гэх нохойгүй гуйрамчид
минь .Та нар миний хар азаргатай адууг харсан уу .Хөрөнгөндөө ханасан хүн л хар
азарга тавьдаг юм.Миний хар азарганы адуу гурван азарганы адуутай тэнцэх
хэмжээний ижилтэй адуу шүү хэмээн ядарсан олонд аархаж зарим нэгий нь бүүр
зодож дээрэлхсэнийг дуулсан Ташуур Тангад”чиний гары чинь нь
мухарлаж хөлий чинь явгалнаа” хэмээн
занасан сэтгэлийнхээ хонзогнолыг тайлахаар яваа нь энэ буй бөгөөд тэрээр
тэртээх он цагруу бодол бэлчээх нь ....Ер нь Ташуур
Тангад Даш мээрэнтэй эртний л өс зангидсан түүхтэй.Даш
мээрэнгийн аав Хөх Нанзад гэгч баян хүн байсан бөгөөд Хөх Нанзадынд
бага залуудаа Ташуур Тангад таван жил зарагдаж байгаад
зугтсан бөгөөд эндээс л сайн эр болох зориг шулуудсан бөлгөө.
Эцэг эх нь Хөх Нанзадын үхрийг хариулж
байгаад арваад үхэр алдаж төлөх мал хөрөнгө муу тул байдаг хэдэн
малаа өгсөн ч Хөх Нанзад гэж бараан царайтай адайр ааштай өвгөн дөнгөж арван
гурав хүрч буй Ташуур Тангадыг алдсан малынхаа өрөнд арван жил гар хөлийнхөө
үзүүрт зарна гээд эцэг эхээс нь булаах шахам авч ирсэн билээ.Хөх Нанзад Даш мөн
Хөх Нанзадын дүү Гэндэн ловон гэж том
ламынхыг дамжин таван жил зарагдсан тэр зодуур нүдүүр өлсөх даарч
хөрөхийг даван гарч арван найм хүрээд л тэр нэгэн намрын өдөр тэвчиж үл баран
Хөх Нанзад Даш мээрэн Гэндэн ловон гуравт ташуурын амт
үзүүлээд л уяан дээрээс нь хөх Нанзадын хайртай хурдан хээр морийг
унан дутаасан билээ.Удалгүй нутаг орон даяар л “Аюушын хүү Тангад Хөх Нанзад
баян хүү мэйрин Даш Гэцэл ловон нарыг үхтэл нь ташуураар балбачихаад зугтчихаж
аргагүй дээ залуу хүн яаж тэсэхэв.Арга байхгүй хөөрхийг бага байхаас
нь яаж зовоож байлаа” хэмээн цуурав.Үүнээс хойш л Ташуур Тангад гэх нэрийг
нутгийнхан нь өгчээ.Эдүгээ гучин насыг шүргэж яваа Ташуур Тангад сайн эрийн
замыг сонгосноос хойш арваад жил болж.Олон ч хүнд буян болсон ч олон ч хүний
хараал цухлыг барсанаа сайн мэднэ.Алдах юмгүй гэж аархаж явсан тэр саяхан өрх толгойлж
үрийн зулай үнэрлэснээс хойш ихийг бодох болсон тэр нэг үеийг
бодоход ухаан суужээ.Арван найм есөн настай байхдаа ааг омгийн
хүчээр олон хоног нойр хоолгүй явдаг байж.Харин энэ бүхнийг эргээд
бодоход яваагүй газар үзээгүй нутаг гэж үгүй бөгөөд Халхын дөрвөн
аймаг ,Хөвсгөлийн хязгаар гээд хүлгийн сайныг унаж хүний сайнтай
нөхөрлөж явсан билээ.Энэ олон жил дөрөө нийлж явсан анд нөхөр Дуучин Дангааг
дурсахгүй өдөр гэж үгүй.Ховорхон тохиолоор танилцсан Дуучин Дангаатай арваад
жил нөхөрлөж.Өнөө шөнө мөн Дуучин Дангаад Даш мээрэнгийн хар азаргатай адууг
нутаг болзон хүргэж өгөхөөр болсон билээ.Дуучин Дангаа цааш нь хил давуулж Зүүн
Барга үзэмчин хошууны Уран Бүргэд гэж сайн эрд хүлээлгэж өгөхөөр болзон
тохирсон билээ. Нэг үе ар гэртээ болон хэн нэгэнд санаа зовних юмгүй хошуунаас
хошуу дамжин адуу хөөн давхидаг байлаа.Гэтэл одоо тэр гэр бүлтэй болсон болсон
тул аманд нь хөл нь багтдаг ангаахай шиг жаахан хоёр үрээ санахаар амар амгалан
амьдармаар ч юм шиг санагдах болов.
Хээрээр гэр хэцээр дэр хийж явсан тэр
санаандгүй тохиолдлоор заяаныхаа ханийг олжээ.Эрхэмсэг засгийн хошуугаар
дамжуулан өвөр монголын Шинэ барга хошуу болон Зүүн үзэмчин хошуу оруулан
нутгийн сайн эрс Уран Бүргэд Солгой Дандар зэрэг сайн эрсээр дамжуулан хэдэн адуу нутгийн ардуудад
тараачихаад буцаж ирэх замдаа үүрээр Шувуутын даваа өөд өгсөж явтал өмнө
нь нэг морьтой харагдсанаа мөрөө буруулж уулын сархиагт асгат жалгаруу
орохыг харсан Ташуур Тангад
хойноос морио ороолгон давхиж жалгаруу тонгойвол морь нь хөшчихсөн бололтой морио хаяад цаашаа уулруу
бүдчин гүйж яваа хүний араас нь дэргүүлэн
очвоос цаашаа гүйж байгаад шурган унав.Өмнүүр нь тойрон эргэвээс эмэгтэй хүн
байлаа .Өмссөн зүүсэн нь уг нь тийм ч ядуу хүн биш бололтой .Царай зүс нь
нүдэнд дулаахан төрхтэй бөгөөд нүд нь айсан туулайных шиг тогтсон харцгүй
дальдчин буруулна.Ташуур Тангад
-За дүү минь надаас айх хэрэггүй ээ .Би
хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явдаг Сэцэн хан аймгийн Ахай засгийн хошууны
Ташуур Тангад гэгч хүн байна гэвэл.Бүсгүй сая нэг
тайвширч Ташуур Тангадыг анзаарч харан жаахан ч атугай
айдас нь холдсон ч тайвширч чадахгүй Тангадыг мэлрэн ширтэхдээ
зүрхнийх нь түг түг хийсэн цохилт нь сонсогдож байв.Ташуур Тангад
-Дүү аль нутаг вэ гэхэд .Бүсгүй тулгамдан
дуугүй жаахан зогссоноо
-Ёст засгийн
хошууных гэж намуухан дуугаар шивнэн хэлэв .Ташуур Тангад
-Чи чинь тэгвэл хаанаас яваа юм гэвэл бүсгүй
дуугарсангүй. Ташуур Тангад бодлоо.”Энэ хөөрхий богтлогдсон юм байна.Тэгээд л
оргож босоод зугтаж яваа юм байна. Илдэн засгийн хошууны ноён Паламын дүү
Рэнцэн занги гэж нэг архи ууж агсам тавихаас ид шидгүй нөхөр Ёст засгийн
хошуунаас эхнэр буулгаж байна” гэж өнгөрсөн намар сонссоноо гэнэт
санасан Ташуур Тангад
-За дүү минь ахаасаа нуугаад хэрэггүй .Ах нь
харц ардынхаа талд явдаг хүн болохоос хаад ноёдын угаадсыг нь идэж урж тасдаг
нохой биш.Чи дүү минь Илдэн засгийн хошууны ноён Паламын дүү Рэнцэн зангийн эхнэр мөн биз дээ гэхэд
Бүсгүйн царай хувьсхийж царайд айсан эмээсэн
төрх харагдав.Тангад хэрэггүй үг хэлж айлгачихав гэж бодоод
-Хоёулаа ингээд зогсоод яахав.Ах нь чиний
тухай дуулсан Би чамайг нутагт чинь хүргэж өгөхөөс чиний морь бүүр
хөшиж орхиж хэмээгээд .
-Чи энэ чигээрээ явбал лав хоёр өдөр ч явна
.Хоол ундгүй энэ эзгүй газар нохой шувуу элбэгтэй хэцүү шүү дээ.Тэгээд ч чиний
нөхөр Рэнцэн занги аягүй бол хойноос чинь гүйцээд ирэх байлгүй гэхэд бүсгүй
Тангадын нүүрлүү итгэлийн горьдлого тээсэн харцаар харав.Тангад хөтөлгөө мориндоо
хөшсөн мориных нь эмээлийг аван
тохож бүсгүйг мордуулан цаашаа явлаа.
Манан буусан өглөөгүүр газрын цээжээ эртхэн
туулахаар ширүүхэн дэргүүлэх Ташуур Тангад бүсгүй хоёр битүүхэн бие биенээ
хулгай нүдээр тандсаар явж байлаа.
Бүсгүйн сэтгэл сэргэж нүүрэнд баярласан
сэтгэлийн оч туяаран буйг анзаарсан Ташуур Тангад бүсгүйгээс ахиж юм
асуусангүй.Хоёул нэлээд явж байгаад бууж биеийн агсаагаа гаргахаар жаахан
амарлаа.Бүсгүй Тангадад хандаж
-Танд баярлалаа.Би ганцаараа явсан бол
аягүй бол чоно нохойны хоол болно.Төөрнө.Хойноос минь Рэнцэн гүйцээд ирж ч
магадгүй байлаа.Би уг нь Гангаа тайжийн сүргийн даамал Дугарын морийг унаад
дутааж гарсан юм.Хөөрхий энэ морины хүчинд л энэ хүртэл явлаа .Өл хоол муутай
болохоор морь минь амархан хөшчих шиг боллоо.Энэ халтар морь уг нь Палам ноёны
сүргийн даамал Дугарын ганц унах дуртай морь нь байгаа юм.Би өчигдөр орой бүрий
тасраад л наашаа амы нь таталгүй бараг гурав дөрвөн өртөө хэрийн газар
давхилаа.Мөн шөнө төөрч зүгээ олох гэж хичнээн их мунгинаваа .Сая үүр
хаяарахаар л зүг чигээ олоод л явж байгаад таныг хараад хичнээн их айв.Гэхдээ
таньтай таардаг нь маш сайн юм боллоо.Муу ээж минь амьд сэрүүн байгаа болов
уу.Аав минь өнгөрсөн өвөл өнгөрсөн гэдгийг дуулсан ч ч намайг Рэнцэн
явуулаагүй хэмээн дотогшоо гүнээр санаа алдаад гуниглав.Тэрээр мөн
намуухан дуугаар
-Би ийм тавилантай юм байлгүй дээ.Өнгөрсөн
жилийн өдийд л Илдэн засгийн хошууны ноён Палам ноён хүчээр дүүдээ намайг
богтлон авч өгсөн юм.Манай хошууны ноён Гаадан л намайг зааж өгсөн юм
билээ.Муу ээжийгээ л их санах юм.Яаж шуухан байдаг юм бол....? .Би чинь
дээрээ хоёр эгчтэй хүн .Тэр хоёр минь ч одоо хаана явдаг юм бол Хоёулаа айлын
хүн болсон .Ядуу хүний заяа завагт гэгчээр хоёр эгч минь харин ч сэтгэлтэй
хүмүүстэйгээ гэр бүл болсон.Нэг их баян тарган биш ч хөөрхий элэг бүтэн сайхан
л амьдарч байсан даа гээд гунигтай нүдээрээ газар ширтэн хэсэг сууснаа
-Мэдээж миний хойноос Рэнцэн ирнэ.Намайг
хүчээр ахиад л аваад явах байх .Би ядаж ээжтэйгээ эгч нартайгаа уулзчихаад л
явахсан .Намайг манай нутгийнхан баян хүнтэй суучихлаа.Амны хишигтэй хүүхэд гэж
ярьж байна гэсэн.Үгүй ээ миний хувьд тийм биш байсан.Хүний эрхэнд жаргахаар
өөрийн эрхээр зов гэдэг биз дээ.Рэнцэн маш их овилгогүй хүн .Өмнө нь ч
мөн эхнэр авч байсан юм байна лээ.Түүнийгээ над шиг л зовоож байгаад
зугтаалгасан байх.Би эхнэр нэртэй л болохоос биш зарц нь байсан.Хийхгүй юм
байхгүй өглөө оройгүй зүтгэсээр байгаад бүүр туйлдлаа хүртэл ядарсан .Өөрөө
болохоор гадуур архидаад айл амьтан үймүүлж зодоон цохион хийгээд айлын эхнэр
эргүүлээд гүйцэгдэхгүй.Ах Палам ноён нь хүчрэхээ байгаад эхнэр авч өгдөг
юм шиг байгаа юм.Тэгээд ч засардаггүй юм байна лээ.Би Палам ноёны хамжлага зарц
нар шиг нь байсаар байгаад ирсэн.Намайг угаасаа харц гаралтай гээд үздэггүй
байсан юм.Намайг эхнэр нэртэй авсан болохоос биш зарцаа болгох гэж л авчирсан
юм.Нэг л их хурим найр хийгээд аав ээж хоёры чинь авчирна гэсэн .Мөн л худлаа
хэлсэн байсан.Хурим найр хийгээгүй нь ч болсон хэмээн сэтгэлийнхээ гүнд хурсан
зовлонгоо нэг мөр уудлан хуучлав.Бүсгүйн нэрийг Янжмаа гэдэг бөгөөд дөнгөж
хорин насыг шүргэж буй тэрээр бага залуугаасаа эхлэн ядуу хүний зовлонг их
үзсэн илт.Маргааш оройхон нь Янжмаагийн ээжийнд нь ирлээ.Хөөрхий хэвтэрт байгаа
хөгшин охиноо үзээд бөөн уйлаан болов.Хоёр эгч нь ч ирэв. Бүгд л
Ташуур”Тангадад баярласанаа илэрхийлэв.Эгч нар нь Ташуур Тангадад хандан
“таны нэр алдры чинь их олон сонссон .Танд маш их баярлалаа хэмээж” байлаа.
Хоёр эгч нь “одоо удахгүй ноён энэ мэдээг
дуулна .Тэгээд Рэнцэнд хэл хүргээд тэр ирнэ одоо яах вэ гэж” ярилцлаа.Ямар
нэгэн шийдэлд хүрч чадсангүй тэвдсэн цөхөрсөн хүмүүс л байв Ташуур Тангад энд
ингэж удаан байж болохгүй гэдгээ мэдэх тул тэр нэг ийм санал гаргажээ.
-Би Янжмааг ээжтэй нь нутагруугаа аваад
явлаа гэхэд эгч нар нь дуртай зөвшөөрлөө.Ийнхүү Тангад Янжмааг ээжтэй нь
нутагтаа аваачиж нутгийн нэгэн айлын хаяанд буулгав.Ташуур Тангад эхнэр
авч гэнэ гэсэн яриа нутагт нь доороо л тархав.Энэ яриа явсаар Янжмаагийн
нутгаар зогсохгүй бүүр Рэнцэн зангийн чихэнд ч хүрчээ.Рэнцэн занги энэ
мэдээг сонсоод золтой л муужраад уначихсангүй .Өөрий нь үзэн ядаж явдаг хүний
эхнэр болсонд тэрээр хэд хоног сэтгэл санаа тогтворгүй болж уурласан уураа
хэдэн зарц нартаа гаргаж арслан барс шиг ааш гарган архидаад гэр орондоо
үзэгдэхээ байв.Ташуур Тангад эхлээд ихийг тунгаах болов.Хүний жаахан хүүхэд бие
муутай хөгшин хоёрт санаа зовнисон тэр хэд хоног гэр зуур байхдаа ихэд
бодлогширсон ч олигтой шийдэлд хүрч чадсангүй.Харин Янжмаа ээж хоёрынхыг нь нутгийнхан нь Ташуур Тангадынх
гэж дуудах болов.Ташуур Тангад морин дэл дээр хошуу алгасан давхисаар нэг
мэдэхэд жил гаран болжээ.Хөл хүнд болсон Янжмаа намрын дунд сарын эхээр нярайлж
хоёр ихэр нуган үр төрүүлж Ташуур Тангад энэ яваа насандаа баярлаагүйгээрээ нэг
баярлав.Ер нь ганцхан Тангад ч биш Тангадын хадам хөгшин болон Янжмаагийн хоёр
эгч нар нь ч баярлав.Ирж буцах хорвоогийн жам л юм хойно Янжмаагийн ээж намрын
дунд сарын эхний туулайдас хаялсан шөнө бие барав.Тангад л хадам хөгшинөө
хөдөөлүүлж нутгийн нэгэн лам авчирч ном айлтгуулав.Харин энэ үед Ташуур Тангадад
хорссон Рэнцэн занги Тангадыг яаж баривчлах вэ хэмээн арга шалтаг олох гэж
Ташуур Тангадын нутгийн хошуу ноён Цэрэнгийнд ирсэн дуулдав.Улаан цайм үйлдэл
дээр нь барих гэхээр ийм зүйл тохиолдохгүй .Дэмий л хэрэг тохно гэхээр гэрчлэх
харсан үзсэн хүн олдохгүй тул тэд яаж чадахгүй дэмий л үйл явдлы нь ажиглуулах
гэж хүн тавих ч харин тэр хүн нь эсрэгээрээ ноёдын үйл хөдлөлийг Ташуур Тангадад
дамжуулна. Даш мээрэн Рэнцэн занги хоёр ойрд нэгнийхээрээ бууж
модон аяга тагш юм эргүүлэн сүжрэн нэг юм сэдэж буйг мэдсэн Ташуур Тангад өшөө
хорондоо Даш мэйринг сануулга өгөх зорилгоор хар азаргатай адууг нь хошуу
алгасан хөөж бусдад тараахаар сэтгэл шулуудаад байгаа нь энэ аж.Даш мээрэн
хошуу ноён Засаг, төрийн бэйлийн зэрэг тэргүүн зэргийн
тайж Цэрэн хоёрын адуу шар талын хөндий дүүрэн байгаа нь андашгүй
.Хааяахан хаа сайгүй адуу тургилна.Ташуур Тангад адуун дотор явсаар арайхийж
Даш мэйрингийн хар азарганы адууг оллоо.Ингээд хөөгөөд явахаар адуучид нь
хойноос доороо гүйцээд ирэх тул адуучид хоноглож буй муу асрын ойрхон очин
харуулдлаа.Асрын гадаа гурван морь уяатай харин аргамжаатай хоёр морь
байв.Чимээгүйхэн гэтсээр аргамжаатай морийг нь тайлан тавьчихаад мөн асрын
гадаа уяатай байсан морьдын ногтыг нь мулталж хаявал асарт их ажилдаа аяншсан
адуучид хурхиран унтах нь дуулдана. Буцан
ирж тушсан мориндоо мордож Даш мэйрингийн хар
азаргатай адууг нь хөөн одов.Өглөө үүрээр боссон адуучид гаднаа байсан морьдоо
хайж олон адуундаа мордон адуугаа бүртгэх гэсээр байтал үд болж Ташуур Тангад аль хэдийн Илдэн засгийн хошуу өнгөрөөд
эртний сайн анд Дуучин Дангаа хэмээх эртний анддаа хүлээлгэн өгчихөөд шөнөө эргэн гэртээ ирж хонолоо.Хар
азарганыхаа нь адууг алдсан сураг дуулаад Даш мээрэн галзууртлаа уурлаж Ташуур
Тангадаас гарахгүй гэж бодон хойноос нь мөрий нь дагаж хоёр хүн мөшгүүлсэн ч Ташуур
Тангад мөрөө буруулахаа мэдэлгүй яахав.Маргааш өглөө нь Даш мээрин сүр
бараатай дөрвөн хүн дагуулсаар Баян-Эрхтийд нутаглаж байсан Ташуур Тангадынд давхиж ирэхэд тэрээр
нөмгөн дээлээ хөдөрсөөр гэрээсээ гарч
ирлээ.Даш мэйрин аманцар халиун мориныхоо амыг ангалзуулан эргэцүүлж морин
дээрээсээ
-За чи муу хулгайч тэр адуу хаашаа туугаад
явчихав.Чамайг хөөгөөд явсан гэж мэднэ шүү хэмээн агсархад Ташуур Тангад
харин инээж
-За мээрэнтэн минь ээ Манай нутаг
надаас өөр хулгайчгүй таниас өөр арван тавны цагдаагүй болоо юу .Намайг хаана
юу хийж явсаныг энэ ойр тойрны улсаас асуу хэмээн ажиг ч үгүй хариуллаа.
Даш мэйрин их л хямсгардуу харсанаа шүлсээ
палхийтэл хаяаад
-Чамаас өөр хэн авдаг юм .Эрүү шүүлтэнд
оруулж эрхтэн бүрийг чинь нэг нэгээр нь сугалахад чам шиг муу хулгайч
хэлэхгүй яадаг юм гээд цуг яваа хүмүүстэй” үүнийг барь “гэвэл
Дагалдагч хүмүүс нь мориноосоо буун Тангадруу дайрахад тэр
эхний ирсэн хүнийг нь дэлсэж унагаатал бусад нь ойртож чадсангүй .Дэмий л
тойроод л гүйгээд байдаг .Даш мээрэн
өөрөө ч мориноосоо бууж чадсангүй .
-Хүч бяраараа дийлддэггүй юм бол хүйтэн
зэвсэгний өөдөөс яахы чинь харъя хэмээн бярдаан буу тулгалаа.Яах ч аргагүй
болсон Ташуур Тангадын гарыг ард нь хүлэн морин дээр мордуулан хөлий нь доогуур
нь холбож хөтлөн одов.
Хэсэг-2
Ташуур
Тангад баригдсаныг дуулаад нутгийн олон түмэн санаа сэтгэл нь зовж байхад хошуу
ноёд болон баячууд баярлаж байлаа.Нэн ялангуяа Рэнцэн занги тэргүүтэй ихэс ноёд
түүнд олон ял тулгахаар хошуу ноён Цэрэнг ятгаж
байлаа.Хар гэрт Ташуур Тангад хэд
хонов.Энэ хугацаанд хэн ч түүнийг байцаасангүй.Харин нэг өглөө Даш мэйрин
орж ирээд
-За чи муу хулгайч .Гав гинжнээс мултардаг юм гэсэн
.Газрын гаваар орсон мэт алга болдог юм гэсэн .Одоо чамайг харъя .Морины чинь
оронд модон илжиг унуулаад ташуурны чинь оронд гав гинж зүүгээд өгөхөөр чи хаа
холдоо аж хэмээн тавлаж байгаад гарлаа.Ташуур Тангад хар гэрт хоригдсоноос хойш
эргэж очсон эхнэрийг нь уулзуулсангүй.Ташуур Тангад эртний анд Дуучин Дангаад хэл
дуулгах арга олохыг бодлоо.Ер нь эндээс
гаргах арга ухаан эр зориг андын тангараг тавьсан Дуучин Дангаад л бий гэдгийг
тэр сайн мэднэ.Хэд хоног ганцаараа хар гэрт суусан түүн дээр үл нэг үдэш үл таних
хүн оруулж ирлээ.Яриа хөөрөө цэгцтэй хувцас хунар нь нэг л энгийн ардын шинжгүй
тэр хүнийг Ташуур Тангад ихэд сэжиглэв.Бага
залуу тэр хүн яриа өдөх гээд янз бүрээр оролдоно харин Ташуур Тангад үл
дуугарна.Тангад харин оргох арга төлөвлөгөө л сэднэ.Одоо л оргохгүй бол эр
шүүлтэнд орсон тохиолдолд оргох тэнхээ тамир хүрэхгүй гэдгийг мэдэх тэр .Тэрээр
өөр дээр нь орж ирсэн нөхрийг сорьж үзэхээр шийдэв.Яриа өдөх гээд амар заяа
үзүүлдэггүй түүнийг эх захгүй олон асуултаар Ташуур Тангад булав.Нүд шүд
нь гэрэлтсэн хүүхдээрээ тэр залуу ийнхүү ярилаа
-Би Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны бичээч Галданцэрэн гэгч
хүний хүү Агваанжамбал гэж хүн байна.Бага наснаасаа аавыгаа дагаж уйгуржин
бичигт суралцаж хошуу тамгын газар зарлага хиагаар ажилд орлоо.Ажил ороод
удалгүй манай жасаа тамгын газарт зартай оргодол дээрэмчин гэх Зайдан Зундуй
гэгч хүнийг хятадын пүүс тонож галдан шатаасан хүний аминд хүрсэн хэргээр арван
тавны цагдаа нар барьж ирлээ.Би тэр Зундуй гэгч хүнийг хараад эр хүн ийм л байх
ёстой гэж бодсон.Өндөр янхигар нуруутай нэвт ширтсэн харцтай дөч гаран гаран
насны эр байлаа.Түүнийг Далай засгийн хошуун дээр сар тамлаад эрүү шүүлтээр
эрүүдээд тэр юу ч хэлээгүй гэсэн.Тэгж их тамлуулсан гэхэд би тэр хүний
царайнаас айсан эмээсэн харц олж хараагүй .Харин ч улам ширүүн шийдсэн харцыг л
олж харсан юм даг.Манай хошуу тамгын газар сар гаран байцааж хорьсон юм даг
.Энэ үед эхнэр хүүхэд нь нас биенд хүрч буй хоёр охинтой эхнэр нь хэд хэд эргэж
ирсэн юм даг.Би хааяахан байцаалт хийх үед бичээчээр суудаг байлаа.Тэр хүн
үхсэн ч хэргээ хүлээхгүй нь үнэн байлаа.Зайдан Зундуйг ар гэртээ нь
уулзуулдаггүй байв.Хэн нь ч ярьсан юм бүү мэд над дээр эхнэр нь хоёр охинтойгоо
ирлээ.
Нөхөртэйгээ уулзуулж өгөхийг гуйсан эхнэрийн хүсэлтэнд нь
би хэрдээ туслахыг хичээж хоёр гурван ч удаа үүдний хуягуудыг хахуульдаж
байгаад уулзуулж өглөө.Үнэийг хэлэхэд би хайр сэтгэлээсээ л болж үүнийг
хийсэн юм.Том охин Бүтэд нь аав шигээ өндөр нуруутай сайхан бүсгүй
байлаа.Би ч Бүтэдэд сэтгэл татагдаж түүний төлөө юу ч хийхээс буцахаа байсан л
юм даа.Гэтэл нэг шөнө үүдний хуягийг цохиж унагаачихаад Зайдан Зундуй оргон
зугтчихаж.Эндээс л хамаг хэрэг мандсан даа.Ямар нь хошуу ноёнд хүргэсэн юм
билээ.Энэ бичээч эхнэр хүүхэдтэй нь хэд хэд уулзуулсан гээд намайг бариад
хорьчихлоо.Хамгийн гол нь үүдний харуул өөд болчихсонд байв.Ингээд би
хүнд туслах гэсэн гэнэн хайр сэтгэлээсээ
болоод өөрөө ялтан болсон юм.Надад онц ноцтой ялтанг оргоход тусалсан хүний амь
нас хохирооход оролцсон гэж энд авчирсан гээд санаа алдав. Ташуур Тангад
тэр залууг харж сууснаа
-Чамайг намайг тагна гэж над дээр оруулсан биздээ гэхэд залуугийн
царай хувьсхийж тулгамдан хэсэг дуугүй сууснаа
-Тиймээ танай хошууны мэйрин Даш мэйрин намайг таниас үг
авч чадвал хэргий чинь хэрэгсэхгүй болгоно гэсэн гэв.Ташуур Тангад
-Саяын чиний Зайдан Зундуйн талаар ярьсан чинь үнэн
үү гэхэд залуу харин шийдэмгийгээр
-Тиймээ энэ үнэн гэв.Залууг дуудан авч явахад нь Ташуур Тангад
бодлоо.Энэ залуугийн хэлж ярьж буйд үнэмшихэд бэрх ч” Зайдан” Зундуй гэж сайн
эрийг сайн танина.Хэд хэдэн удаа таарч байсан.Одоо нас ахиж буй эр бий
билээ.Юуг хүлээгээд Ташуур Тангадыг байцаахгүй эрүү шүүлт хэрэглэхгүй байгаа нь
нэг л гайхалтай.Энэ нь харин Ташуур Тангадад болгоомжлол төрүүлнэ.Гурван сар
гаран хар гэрт нар үзүүлэхгүй суулгасан Ташуур Тангадыг нэг өглөө гэнэт гэрээс
авч гарлаа.Хурц наранд нүд нь дальдчин зогсох Тангадыг хуяг бууны бөгсөөр
ёворсоор хар гэрийн хажуу талын гэрлүү туун орлоо.Гав гинжээ хангинуулан
дуугаргасаар хуягт туугдан нөгөө гэрт орвол Ташуур Тангадын бүх өстөнгүүд болох
Даш мэйрин Рэнцэн занги хошуу ноён Цэрэн Илдэн засгийн хошууны ноён Палам
нар үл таних бас хоёр хүний хамт сууж байлаа.
Даш мэйрин
-За Ташуур Тангад чи хар гэрт гурван сар
суулаа.Чамайг байцаахгүй эрүү шүүлт тулгахгүй байсны учрыг чи мэдсэн үү гэж тавлангуй
асуугаад хошуу ноёноос үг авах санаатай ноёнлуу харлаа.Хошуу ноён Цэрэн отго
жинстэй малгайгаа духдуулаад ихэмсэг дуугаар
-Манай хошуунд эртнээсээ л шилийн сайн эр гэж
өөрийгөө нэрийдсэн хулгайч нар байгаагүй.Хойшид ч тийм байх болно.Мөн ард олны
санаа сэтгэлийг төөрөлдүүлж ихэс дээдсийн эсрэг турхирсан .Мөн олон хулгайн
болон дээрмийн хэрэг үйлдсэн зэрэг хэрэгт чинь бид чамайг Эрхэмсэг засгийн хошуунд чамайг шилжүүлэн
өгөхөөр тохирсон ч Эрхэмсэг засгийн хошуу ноён Жамсран бие барж нас бага
залуу хүү угсаа залгаж байгаа тул Эрхэмсэг засгийн хошууны ноёны нэрийн
өмнөөс чамайг их хүрээний мөглөнлүү шилжүүлж байна гэж хэллээ.Мөн тэндээс
Рэнцэн занги өндөлзөн хяхарсан дуугаар
-Мөн чамайг ихэс дээдсийн эхнэр оргуулж босгон явсан
хэрэгт чамайг яллах болно гэж хошуу нэмэрлэв.
Ташуур Тангад хүрээ орчихвол байдал эвгүйднэ гэдгээ
мэдсэн тэр Агваанжамбалыг ашиглахаар шийдэв.Хар гэртээ туугдан ирсэн тэр өнөө
маргаашгүй л оргохгүй бол хүрээний мөглөнд очвол
амь насанд ч аюултайг мэдэх тул Агваанжамбалаар
дамжуулан эхнэртээ хэл хүргэж амжив.Дуучин Дангаад эхнэрээ хэл хүргэхийг гуйв.Яг энэ мөчид өөрт нь
туслах арга ухаантай зоригтой эр бол Дуучин Дангаа гэх сайн эр юм.Анх арван
наймтай сайн эр болно гээд морин дэл дээгүүр дэрвэж явахдаа үе тэнгийн сэргэлэн
баргил хоолойтой лам залуутай Эрхэмсэг засгийн хошуунаас адуу хөөж яваад явган
гүйж явахад нь таарч унаа залгуулан танилцаж билээ.Тэр
бол Эрхэмсэг засгийн хошууны Номт буян хийдийн бага унзад Дангаа гэх эр байсан болой.
Үргэлжийн дуу аялаж
явах Дуучин Дангаагийн “ Салхин чиг хүлэг” энэ дуунд Ташуур Тангад дуртай
Салхины чимээ сонсоод давхих нь жаргал юмаа хөө
Сайхан хүлгийн бараанд саатах нь уяхан юм аа
Сарын газраас сураг сонсоод санах нь жаргал юм хөө
Сар наран чиг зүс нь содон юм аа хөө
Эр хонгорын дуу нь уяхан чиг юм аа хөө
Эмээл дээрээ дэрвэх нь жаргал юм аа хөө
Ижил дундаа эрмэг харагдах юмаа хөө
Эрийн сайны хүлэг болох тавилантай юм аа хөө
Адууны сор болж төрсөн унаган хүлэг юм аа
Анддаа бэлэглэсэн
хүлгийн заяа юм аа хөө
Аргамаг сайхан зүс нь содон юмаа хөө
Аргагүй сайхан ажнай хүлэг юм аа хөө
Уулсаа түшсэн нутгийн өвгөдийн нөмөр юм аа хөө
Удмыг залгаж төрсөн эр хүн юмаа хөө би
Униарт талын адууны сор нь нь юмаа миний хүлэг
Унаа болох нь тавилан нь надад заяасан юмаа хөө
Дүнгэнэсэн дуутай энэ эртэй маш олон удаа Ташуур Тангад
дөрөө нийлж сайн эр хийсэн билээ.Хэзээ мөдгүй мөглөн шилжүүлэх сураг сонссон
тэр Дуучин Дангаад л найдаж байлаа.Нэг удаа эхнэр нь эргэж ирэхдээ Дуучин
Дангаад хэл хүргэсэн гэдгийг дуулгав.Харин энэ үед Дуучин Дангаа Халхын
голын шугуйд нутаг нугын хамгийн
итгэлтэй гэсэн хэдэн эрчүүдийг цуглуулан Ташуур Тангадыг аврах төлөвлөгөөг
хэлэлцэж байлаа.Дөнгөж гучин насны торгон ирэн дээр ирсэн нүд хөмсөг сайтай бүдүүн
баргил хоолойгоороо гол усыг цуурайттал ярих Дуучин Дангаа задгай галын гэрэлд ихэд эрэмгий шинж
нь тодрон харагдана.Тэрээр тойрон суух
нөхөдөө хараад
-За журмын итгэлт олон нөхөд минь .Та бүхнийг энд
цуглуулсан учир нь миний эртний анд Ташуур Тангадыг хошуу тамгын газар
баригджээ.Мөн түүнийг удахгүй хүрээний мөглөнлүү шилжүүлэх сурагтай.Бид
түүнийг суллах арга замыг олох ёстой хэмээгээд нударгаа эргүүлэн
ханцуйгаа хойшоо болгоод
-Одоо хамгийн чухал асуудал бол хэзээ хаагуур ямар замаар
Ташуур Тангадыг шилжүүлэхийг л мэдэх хэрэгтэй гэв.Харин энэ үед
Ташуур Тангадтай сар гаран шахуу хоригдсон Агваанжамбал ТашуурТангадад хандаж
-Та оргох бол намайг аваад яваарай гэж гуйлаа.Тэрээр
-За ах минь миний номын хүн болох ч өнгөрөв
бололтой.Аавыг минь ч энэ хэрэгт буруутгаж ажлаас нь чөлөөлж .Би шийдсэн .Та
намайг энэ хар гэрээс суллаж өг .Хэрвээ та намайг сайн эр болоход минь
туслахгүй юм бол би Зайдан Зундуйг заавал олж уулзаж түүнд шавь орно хэмээхэд
Ташуур Тангад залууг өрөвдөхөөс илүү гэнэн томоогүй занг нь тохуурхаж
-Хн чамайг шоронд оруулсан хүн чинь Зайдан Зундуй биш бил
үү гэхэд Агваанжамбал харц нь бууж хэсэг чимээгүй сууснаа.
-Тийм ээ би түүнийг оргоход нь тусалсан үнэн.Би түүний
охин Бүтэдэд ч хайртай.Заавал би түүнийг олно эрсхэн хэлэв.
Гэхдээ Ташуур Тангад энэ залуу шиг л дөнгөж арван найм ч
хүрээгүй хүүхэд Хөх Нанзадын уяан дээрээс хурдан хээрий нь унаад дутааж байснаа
бодоход энэ залууг бас басаж болохгүй мэт.Шөнө унтаж байтал гэнэт гэрийн үүдэн
дээр хүмүүс ирэх сонсогдлоо.ТашуурТангад өндийн босож иртэл Даш мэйрэн Рэнцэн
занги гурван арван тавны цагдаатай орж ирээд ТашуурТангадыг чирж гулдран
гадагшаа авч гарав.Даш мэйрэн Рэнцэн занги хоёр Ташуур Тангадаас нэг мөсөн
салахын тулд хүрээний мөглөнлүү шилжүүлэх замд Ташуур Тангадыг хордуулахаар
хятад пүүсийн данжаад Ли Байгаас маш хүчтэй хорыг хоёул маш үнэтэйгээр
худалдан авчээ.Ли Бай гэх хужаа ч бөөн баяр байнга айж эмээж мөн олон удаа
дээрэмдүүлсэн Ташуур Тангадыг хөнөөх хорыг өндөр үнээр зарж чадсандаа ихэд
сэтгэл өег хоцорлоо.Монголчуудыг монголчуудаар нь хөнөөх аргыг анх Даш мэйрин
Рэнцэн занги хоёрт санал болгосон тэр өгөөшийг нь ийм амархан үмхсэнд бөөн
баяр.Одод үзэгдэхгүй битүүний энэ шөнийг мөглөн шилжүүлэхдээ сонгожээ.Нүдэн
баримжаагаар лав арваад морьтой хүмүүс байгаа бололтой.Ташуур Тангадыг зайдан
морин дээр мордуулан доогуур нь хөлийг нь холбоод нэг цагдаа нь хөтлөн
хөдлөв.Харин Агваанжамбалыг шилжүүлсэнгүй.Хэдий харанхуй шөнө ч
гэсэн ТашуурТангад хаа явааг нь сайн мэдэж байлаа.Шөнийн аниргүй чимээ
олон морьдын хөлийн нүргэлсэн чимээ хааяахан морь тургих хоолойгоо засах хүний
дуунаас өөр чимээгүй.Рэнцэн занги Даш мэйрэн хоёр мөглөн шилжүүлэх багийн
ахлагч арван тавны цагдаа Дамиранд хорин лангийн хоёр мөнгөн ембүү шөнийн
харанхуйг далимдуулан өвөрт нь хийгээд Даш мэйрин морин дээрээсээ зүтгэн чихэнд
нь
-Чи юу ч хараагүй юу ч сонсоогүй шүү.Харин Ташуур Тангад
үхсэн байх хэрэгтэй .Хэрвээ чи үүнийг хийж чадвал чамд ахиад тавин лангийн
мөнгөн ембүү өгнө шүү хэмээлээ.Ташуур Тангад энэ бүгдийг бас бодож
байлаа.Шөнөжин явсаар үүр хаяарахын алдад бударгана харганатай нэгэн хөндийд түр саатан
буулаа.Шөнөжин нойргүй хүмүүс янз бүрийн авиа гарган хурхирч эхэллээ.Харин
Тангад унтаж чадсангүй.Тэрээр Даш мэйрэн Рэнцэн занги хоёроос эмээж байлаа.Энэ
хоёрын үйл хөдлөл байр байдал нэг л биш.Мөн Дамиран цагдаа ч мөн их
сэжигтэй.Гэнэт тэрээр амрах тушаал гарган буудаллсан нь маш сэжигтэй уг нь
гэгээ гартал яваад хад чулуу бараадаж буудаллах байх гэж бодож байлаа.Шөнө уг
нь арваад хүн байсан чинь өглөө гэгээ гарсан хойно харсан чинь Тангадаас гадна
зургаан хүн байлаа.Тангад санаа зовлоо .Чоно шиг санаатай Даш мэйрэн чулуу
хөөлгөхийн тулд өөр нэг баг гаргажээ.Түүний хойноос нь Дуучин Дангаа хөөгөөд
явсанаас зайлахгүй.Мэдээж энэ баг яагаад ингэж удаан тайван байгаад байгаагийн
учрыг үл олсон Ташуур Тангад гэгээ гарсан хойно л түүнийг хүрээрүү явдаг замаас
өөр замаар авч явааг гайхан бодлоо.Нэлээд нар гарсан хойно боссон харгалзагчид
аргал түүн хар цай буцалгаад өглөөний цайг ууцгаав.Тангадад цай хийн авчирч
өгвөл уусангүй буцаасанд Даш мэйрин Рэнцэн занги хоёр бие биенлүүгээ ихэд
нухацтай харахыг харсан Тангад ямар ч байсан хоолойгоороо хоол хор хоёрын аль
нэгийг давуулах цаг ирж гэдгийг л ойлгов.Харин энэ үед Дуучин Дангаа ахлагчтай
хүмүүс хүрээрүү явсан багруу шөнө дайран хууртсанаа мэджээ.Тэдгээр хүмүүсийг
байцааж байгаад Ташуур Тангадыг хаашаа авч явааг мэджээ.Даш мэйрин ахлагчтай
баг Дуучин Дангааг хэзээ нэгэн цагт гүйцэж ирнэ гэдгийг мэдэх тул мөн Ташуур
Тангад хор өгөх гэж буйг мэдчихсэн учраас Даш мэйрин чулуу хөөлгөхийн тулд гурван арван тавын цагдааг
түрүүлэн хөдөлгөөд өөрсдөө ондоо замаар хүрээрүү зүглэв.Даш мэйрин Рэнцэн занги
хоёр Ташуур Тангадаас салахын тулд ямар ч
хамаагүй аргаар хороох арга шалтаг хайж байлаа.Харин арван тавны цагдаа
Дамиран өөрийн биеэр хүрээний мөглөн шилжүүлэн хүргэх тул эргэлзэж байв.Даш
мэйрин Рэнцэн занги хоёроос авлига авчихсан тэрээр яахаа ч мэдэхгүй гацаанд
орчихов.Нэгэнт л шилийн сайн эр болж Шилийн богд ууланд гарч андгай
тангараг өргөсөн эрчүүл ямар ч цагт бие биенээ орхидоггүй гэдгийг мэдэх Дамиран
зам зуур Ташуур Тангадыг оргуулахаар шилийн сайн эрс дайрна гэдгийг олон удаа
Даш мэйрин Рэнцэн занги хоёрт хэлсэн ч тэр хоёр үл тоожээ. Зөрөг замаар цуван
дэргүүлж явсан Даш мэйрин ахлагчтай багийг отож байсан Дуучин Дангаа
хүмүүстэйгээ бүслэн авлаа.Гэнэт буун дуу тасхийж чихний хажуугаар нь сум
өнгөрөхөд Даш мэйрин үхтлээ айж мориндоо ташуур өгөн ухасхийтэл хажуугаар
нь хуй салхи морьтон шуугин ирж гулд татан мориноос унагаалаа.Дуучин Дангаа
инээд алдан Ташуур Тангад дээр давхиж ирээд
-За ТашуурТангад таны лагшин тэнхээ данги уу хэмээн
бүдүүн нүргэлсэн дуугаар асуугаад арван тавны цагдаа Дамирангийн бүснээс
түлхүүрийн нь суга татан авч ТашуурТангадын гав гинжийг тайлан авч шидээд Даш
мэйрин Рэнцэн занги Дамиран гуравт хандаж
-За ихэс ноёдын эр шивэгчингүүд минь .Та нар Дуучин
Дангаа Бүрэнхий Дэндэв Зайдан Зундуй гэж сонссон уу Та нар бас бид нарыг
мөрөө буруулаад хуурна гэж санаа юу .Шувуу шиг л мөр үлдээхгүй нисдэггүй юм бол
та нар бидний гараас хаа холдоо аж хэмээгээд
-За нөхөд өө энэ эр шивэгчингүүдийг яахав гэхэд Зайдан
Зундуй гэх бусдаасаа арай ахимаг хууз сахалтай хүн
-Аан наад нөхдүүдийг чинь яахыг Ташуур Тангад мэдэг
гэхэд нь Дуучин Дангаа тосон авч
-За Тангадаа аа яахав хэмээн Тангадын амруу харлаа.Ташуур
Тангад
-Эмээлий нь үүрүүлээд явуул Эндээс хамгийн наад захын
өртөө гэхэд л гурван өртөөний газар бий хэмээхэд Дуучин Дангаа Бүрэнхий Дэндэв
хоёр Даш мэйрин Рэнцэн занги Дамиран гурвын морины эмээлийг нь
авлаа.Ташуур Тангад
-За та гурав минь амьд мэнд гэртээ очоорой доо.Даш мэйрин
Рэнцэн занги та хоёр намайг хордуулах гэсэн хороороо аргагүйд тулвал өөрсдөө
хэрэглэнэ биз гэчихээд тоос манаруулан давхин
одоцгооход хойноос нь харан явган хоцорсон Даш мэйрин Рэнцэн занги
Дамиран гурав хаачихаа мэдэхгүй хэсэг сууж байгаад энэ хавийн газрыг сайн
мэдэхгүй тул ирсэн зүгрүүгээ босон суун үелзэх зэрэглээт талыг чиглэн гурвуул
эмээлээ үүрэн гэлдрэв.
Хэсэг-3
Гэр
зуураа төдийлөн удаан байж чаддаггүй Ташуур Тангад Илдэн засгийн
хошууны ноён засаг төрийн жүн ван Палам болон Рэнцэн зангийн дархан
сүргээс адуу тастахаар Дуучин Дангаатай
хоног болзоод мордов.Шинийн арван тавны ерөөл хуруулаад Чойнхордэжлэн буюу соёлыг
бадруулагч хийдэд
морилон ирсэн Палам ноён хийдийн хамба лам ловон Дүвчингийнд морилон
шар тостой цай оочин суухад нь араас нь ирсэн хиа нэгэн мэдээ дуулгасан нь
арайтай аягатай цайгаа цацчихсангүй .Манжийн
амбанд өргөл өргөж хэргэм зэрэг нэмэх бодолтой явсан
хурдан шарга азаргатай адууг нь сайн эрс шөнө хөөгөөд явчихсаныг дуулгаж.
Гэртээ ирээд ядарсан зүдэрсэнээ гайхсан
Рэнцэн занги өдөр шөнийг мэдэхгүй хэсэг унтав.Рэнцэн занги Даш мэйрин Дамиран
гуравт харин тэмээний эрэлд явж байсан нутгийн хүн таарч ойролцоох өртөөнд
хүргэж өгчээ.Тэр өртөөнөөс унаа залгаж гэртээ дөнгөж ирээд буй Рэнцэн занги
ууртай байх нь аргагүй ээ.Амьдралдаа саахалтын газар алхаад чөдөртэй мориндоо
хүрч үзээгүй тэр өртөө хэр газар эмээлээ үүрч алхахдаа үзүүгүйгээ
үзжээ.Магадгүй тэр нутгийн хүн таараагүй бол тэр гурав хатаж үхэх ч байсан ч юм
билүү хэн мэдлээ.Хошуу ноён Палам гэртээ
яаран ирээд Зайдан Зундуй ,Бүрэнхий Дэндэв ,Ташуур Тангад, Дуучин Дангаа гэх
эрчүүдийг барьж ирэхийг зэргэлдээх хошууны ноёдод уламжлав.Харин энэ үед Дуучин
Дангаа Ташуур Тангад хоёр Палам ноёны хурдан шарга азаргатай адууг нь туугаад
Сайн ноён ханы хошууг хөндлөн гулд туулаад Түшээт хан аймгийн Дайчин
засгийн хошуу оруулан нутгийн ардуудад тараачихаад буцах замдаа Сайн ноён ханы
хошуунд нэгэн сайн эр гарч ирж буйг дуулав .Сураг нь сонсоход “Тал бичээч”
нэртэй энэ сайн эрийн зүсий нь харах байтугай барааг нь харсан хүн ховор гэж
дуулав.Уг нь Сэцэн хан аймаг Сайн ноён хан аймгийн бүх сайн эрсийг Дуучин
Дангаа Ташуур Тангад хоёр удам судар уугуул нутаг устай нэг бүрчлэн мэдэх
билээ.Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандид хутагтын шавь хөрөнгөнөөс гурван
азарга адуу тастан сураггүй алга болсоныг дуулав.Дуучин Дангаа Ташуур Танггад
хоёр энэ хүнийг юмны учир мэдэхгүй залуу хүн байна гэж тооцоолов.Учир нь ямар ч
сайн эр байлаа ч богдод өргөсөн шавь хөрөнгөнөөс хумсалж үл зүрхэлдэг
билээ.Дуучин Дангаа Ташуур Тангад хоёр энэ сайн эрийн араас мөрдсөөр
Хөвсгөлийн хязгаарын дархад гурван гурван отог хүрч сайн эрийн барааг харж
гүйцэж ирлээ.Тэрээр тэр хоёрын барааг хараад цааш дутаалаа.Хоёул алсаас нь
тойрон амдаж замы нь шахан хөөж гүйцэж ирлээ.Нэгэнт морь нь хөшчихсөн тул яах
аргагүй баригдлаа.Дуучин Дангаа гүйцэн ирж морийг нь цулбуурдан барьж авлаа.Ташуур Тангад тэр морьтонг хараад л танив.Хар гэрт хамт
хоригдож байсан Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны бичээч Галданцэрэн гэгч
хүний хүү Агваанжамбал гэгч мөн байлаа.Тэр Ташуур Тангадыг хараад
-Хүүеээ Сайн байнауу Тангад ахаа хэмээвэл
Дуучин Дангаа ихэд гайхаж
-Чи энэ хүүг таньдаг юм уу гэв Ташуур Тангад
инээж
-Танихаар барах уу .Миний дүү байгаа юм гэвэл
Дуучин Дангаа итгэж ядан арай үгүй байлгүй
дээ гэв.
Агваанжамбал Ташуур Тангадыг хар гэрээс
хүрээний мөглөнлүү шилжүүлэх гэж хөл болсон тэр шөнө хар гэрээс оргожээ.Тэрээр
Тангадруу харж нүүрэндээ инээмсэглэл тодруулан
-Би таньтай хамт хоригдож байх хугацаандаа
сайн эр болохоор шийдчихсэн байсан.Намайг хорьж байсан зүйл бол аав минь хошуу
тамгын газар бичээчээрээ ажиллаж байсан бол мөн Зайдан Зундуй охин охин Бүтэд
хүнтэй суугаагүй байсан бол би сайн эр болохгүй байсан.Миний хайртай хүмүүс нь
ийм байдалд хүрсэн тул би ийм замруу орсон .Оргосноосоо хойш гурван сар гаран л
ийш тийшээ адуу хөөлөө гэхэд нь яриаг нь тасалж Ташуур Тангад
-Чи яагаад богдын дархан сүргийн нь адгуулдаг Эрдэнэ бандид хутагтын шавь
хөрөнгөнөөс гурван азарга адуу хулгайлав гэхэд тэрээр ихэд сүрхий Тангадруу
харсанаа
-Миний хувьд лам байна шавь байна уу Богд
байна уу хэн нь ч хамаа алга гагцхүү ядарсан олны чөдрийн унааруу орохгүй бол
болоо гэж боддог.Би Зайдан Зундуй гуайд өөрийгөө харуулнаа хэмээгээд бахархалтай
аргагүй ТашуурТангад Дуучин Дангаа хоёрлуу харсанаа
-Би ч гэсэн өөртөө сайн эрийн нэр олсон
“Тал бичээч” гэж өөрийгээ нэрийдсэн.Ер нь Сайн ноён хан аймгийн хойд талын
хошууд намайг мэддэг болсон ихэд бахархалтай нь аргагүй хэлэв.
Ташуур Тангад Агваанжамбалын гал
цогтой дүрэлзэх нүдрүү харсанаа
-За чи нэгэнт л ийм зам сонгосон бол
яахав.Хэдий сайн эр ч гэсэн бидэнд бас мөрдөх дагах зүйл байдаг юм шүү .Дуртай
нэг нь адуу хөөгөөд явах биш .Тэгвэл бид хаяагаа хадардаг хулгайчаас
юугаараа ялгарах вэ.Бид хоёр мөн л чам шиг л дөнгөж арван найм хүрч буй эрчүүд
л сайн эрийн замд орж байсан одоо бид хоёр хоёулаа гуч гарсан улсууд болж залуу
хүнд зориг зүрх байдаг ч туршлаггүйдэх алдах зүйл их байдаг юм би чамайг
дагуулж явнаа .Хэзээ нэгэн цагт чи аяндаа хорвоогийн хатуу үнэн төрхийг ялгаж
салгадаг болохоороо чи энэ хийсэн бүхэндээ харамсах ёсгүй байх естой гэв.Нэгэнт
хөөгөөд ирсэн адууг буцаалтай нь биш хэмээгээд Хөвсгөлийн хязгаарын хошуудад тарааж
өгчихөөд буцав.Харин тэндээс Дуучин Дангаа зам салж Агваанжамбалыг Ташуур
Тангад дагуулан нутаг буцлаа.Палам ноён Рэнцэн занги Даш мэйрин зэрэг ихэс
ноёдууд өдөр болзон нэг өдөр Даш мэйрингийнд цуглан шилийн сайн эрсийг хэрхэн
баривчлах цаашид яах талаар ярилцаж байтал бас нэгэн муу мэдээ ирсэн нь Палам
ноёны итгэлт түнш Си жун хэмээх данжаадын барааг нь замаас нь хэн нэгэн
дээрэмдсэн сураг дуулдав.Си жун ч Палам ноёноос хөрөнгөө нэхэмжилж дээрэмчинийг
даруйхан барихыг шаардлаа.Хошуу ноён бөөн бодол болон өргөөндөө сууж байтал
гадаа нь хүн нохой шуугилдан бөөн чимээ болов.Яаран сандран гарч иртэл Си жун
гэгч хятад хэдэн бараа бологчтойгоо ирж байлаа.Намхан бахимхан биетэй нүд
муутай тэр хятад Палам ноёныг таньж ядан харсанаа
-Аан сайн байна уу хэмээн монголоор хазгай
мурий мэндчилээд гэрт орлоо.Тэрээр гэрт орсоноо гэрийн доторхийг тойруулан
харсанаа
-Аан та гэрээ сайн болгосон ва гэхэд нь
толгой дохисон Палам манжийн хаанд өргөл өргөх гэж байсан хурдан шарга
азаргатай адуугаа алдчихсанаа энэ хужаад яаж хэлнэ хэмээн зүрхшээн сууж байлаа
.Учир нь ноднин намар энэ данжаадаар дамжуулан манжийн амбанд өргөл өргөх гэж
буйгаа дуулгахад ирэх намрын дунд сарын арван долоон гэхэд өөрийн биеэр
манжийн амбаны газар хүргэж ирэхийг тушаасан билээ.Нөгөө товлосон
хугацаа болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байдаг .Нэгэнт адууг зүслээд үзээд
явчихсан болохоор ямар ч арга байдаггүй .Гайн дээр гай гэгчээр ядаж байхад энэ
Си Жун гэгч хятад түнш нь саяхан өөрийнх нь хошууны нутагт дээрэмдүүлж золтой л
алуулчихсангүй амьд гарсанаа ярьж дээрэмчинг олж өгөхийг шаардаж
хөрөнгөө нэхнэ.Хэрэв эс бөгөөс манжийн амбаны газар мэдэгдэнэ хэмээх нь Палам
ноёны сүнсийг гаргах дөхнө.Одоо юун тэр хэргэм цол харин энэ байр сууриа
алдчихгүй л бол болоо гэж бодох аж.Баахан хоргой торго энэ сайн энэ сайн гэж
магтах Си Жуны барааг аргагүйн эрхэнд бүгдийг нь худалдаж авлаа.Хятадыг явсан
хойно Палам бодлоо.”Энэ муу хужаа дээрэмдүүлсэн л гээд байсан урд урднаасаа л
илүү бараатай ирж байна.Аягүй бол муу нохой манай хошуунд дээрэмдүүлсэн гэж
заль зохиогоод намайг манж амбанд сүрдүүлж байгаад хамаг бараагаа шахчихааад явчихлаа.бас
болоогүй ээ.Тариалан эрхлэх газар авах санаа цухалзуулж байна.Муу хужаа тэгнэ
байхаа хэмээн бодож” суулаа.Харин амбанд бэлэг барих шарга азаргатай адуугаа
яаж олох вэ хэмээн толгойгоо шаналгана.Нэг арга сэдсэн нь дүү Рэнцэн зангийн
шарга голдуу ижилтэй хонгор азарганы адууг өгөхөөс хэмээн өргөөндөө
дуудуулав.Рэнцэн занги ч орж ирлээ.Ойрд ирсэнээсээ хойш тувт архи уусан тэрээр
хавагнасан нүүртэй хүн орж ирлээ.Дүүгээ харж баахан дуугүй сууснаа Палам
ноён
-За чи л надад туслах ёстой гэхэд нь Рэнцэн
цочсон мэт нүд нь томорч ахруугаа харлаа.
-Чи мэдэж байгаа .Би ноднин манжийн хаанд
өргөл өргөж байна гэж шарга азаргатай адуугаа зүсэлсэн дээ.Гэтэл саяхан
алдчихлаа.Чи л Даш мэйринтэй хэтэрхий сүжирч Ташуур Тангадын дургүйг хүргэснээс
тэр хөөгөөд явсанаас зайлахгүй боллоо.Лав энэ ойр тойрны хошуудад л лав байхгүй
бололтой.Сураг ч алга.Би чиний хонгор азаргатай адууг чинь манжийн хаанд өргөл
өргөхөөр боллоо гэхэд нь ахынхаа яриаг тастан Рэнцэн занги
-Би.. гээд гацахад нь Палам ноён
-Чи сайн мэднэ дээ. Хэрэв би энэ суурин
дээрээ байвал чамд ч бас хэрэгтэй баймаар даа гэхэд Рэнцэн занги дуугарсангүй
.Гаднаас орж ирсэн Палам ноёны хатан Хоролдарь баахан торго хоргой тэвэрсэн
хоёр шивэгчингээ дагуулж орж ирэн орон дээр авчирсан бараагаа тавчихаад
-Энэ Си жун хужаа чинь харин энэ удаа
харин бараа сайтай ирж дээ гэж хэмээлээ.Палам хатныхаа авчирсан барааруу хяламхийн харсанаа
Рэнцэн зангийн амыг харлаа.Палам дуугүй байна гэдэг чинь
Рэнцэн зөвшөөрч буйн шинж гэж бодлоо.
Хэсэг-4
Товлосон
өдөр ирж хошуу ноён Палам дүү Рэнцэн занги сүргийн даамал Дугар нараа дагуулан
Рэнцэн зангийн хонгор азаргатай адууг туун хөдөллөө.
Харин
энэ үед Ахай засгийн хошууны ноён Цэрэнд
Илдэн засгийн хошууны ноён Палам ноёноос Ташуур Тангадыг барьж өгөхийг
шаардсан бичиг ирсэн бөгөөд Ташуур
Тангадыг алдсан гэж толгой түрүүгүй загнуулсан Даш мэйрин энэ удаа ч мөн хошуу ноёндоо сайн загнуулав .Хошуу
ноён Цэрэн Даш мэйрин Дамиран хоёрыг нэн даруй Ташуур Тангадыг барьж ирэхийг
даалгаад санаа амраагүй нь илт .ТашуурТангадыг
барьж ирнэ гэдэг бол өвсөн дортоос зүү эрэхтэй адил тул тэр хоёр маргааш
өглөө нь таван хүн дагуулан ноёны уяан дээрээс мордлоо.Өмнө нь өөртөө хэтэрхий
эрдэж байгаад баригдсан Ташуур Тангад энэ удаад ч харин хашир хөдлөх болов.Тал
бичээч буюу Агваанжамбалыг
дагуулан Засагт ханы урд хошууд болох Жонон засгийн хошуу Итгэмжит засгийн
хошуу хүртэл явсан тэр хоёр гурван сар гаран яваад Ташуур Тангадынд ирээд унтаж
байтал нутгийн нэгэн хүн ирж хэл дуулгалаа.Даш мэйрин арван тавны цагдаа нартай
хэрвээ эсэргүүцэл үзүүлвэл шууд буудан алах тушаалтай Ташуур Тангадыг хайж
байгааг дуулгав.Ташуур Тангад хоёр ихэр хүүгээ үнсээд л Тал бичээчийг дагуулан Хөвсгөлийн хязгаарыг
чиглэн одов.Ноёны өргөөнөөс мордсоноос хойш Ташуур Тангадын бүдэг бадагхан
сурагнаас цаашгүй Даш мэйрин ахлагчтай баг арваад хоног явсан боловч Ташуур
Тангадыг барааг нь битгий хэл олигтойхон ч сураг дуулсангүй буцахаас өөр
аргагүй болов.Харин энэ үед ТашуурТангад Тал бичээч хоёр Хөвсгөлийн хязгаарын
дархадын гурван отогт хүргэн орсон Дуучин Дангаагийнд очив.Сайн эрийн замаа
цэглэж энгийн хар амьдралд хөл тавьсан Дуучин Дангаа жил дараалан гарсан гэмээр
гурван нялх хүүхэдтэй өнөр өтгөн айл болж.Тэрээр Ташуур Тангадруу харж
-За
миний морин дэл дээгүүр давхиж явдаг үе дууссан .Одоо би амар жимэр хэдэн
хүүхдээ хүний дайтай хүн болгохын төлөө л зүтгэж явна .Энэ нутаг усны уул ус
савдаг нь ч намайг ингэхийг хүсээд буй бололтой .Ер нь хоёулаа найзын
тангаргатай л үнэнч явъя харин би чамтай хамт Шилийн богд ууланд андгай
өргөсөн сайн эрийн чинь андаасаа няцаж буйг минь болгооно уу гэхэд Ташуур
Тангад дуугүй л суув.Хөвсгөлийн хязгаар нутгаар гурван сар гаран явсан
ТашуурТангад Тал бичээч хоёр нэгэн шөнөөр Ташуур Тангадынд ирээд хоёр
хонож байтал нэгэн гунигт мэдээ дуулдсэн нь Зайдан Зундуй арван тавны цагдаа
нарт буудуулж амиа алдсаны дуулав.Тал бичээчийн сэтгэл тогвторгүй болж гарч орж
уул хадаар тэнэх болсоынг анзаарсан ТашуурТангад хоёулаа гэрээсээ зайдуухан
уулын орой дээр гарав.Ташуур Тангад Тал бичээчид хандаж
-За
дүү минь би чамайг ойлгож байна.Чиний сэтгэлийг ч би хорьж дийлэхгүй .Би чамайг
дагуулж удаан хугацаанд олон газар явлаа.Одоо чи биеэ даах болсон .Харин би
чамайг Шилийн Богд ууланд дагуулан гарч сайн эрийн тангараг өргүүлнэ гэж хэллээ.Маргааш үүрээр
модсон тэр хоёр Шилийн богд ууланд гарч ирлээ.Нар мандахын алдад Тал бичээчийг
сөхрүүлж суулган гары нь алдлан өргүүлээд
Эрийн
хийморь сэргээсэн
Шилийн
богд та сонсож бай. . .
Ид
хаваа гайхуулсан
Халхын
сайн эрс дуулж бай
Хаяагаа
хадрахгүй
Харсанаа
авахгүй
Нэгэн
бие сэтгэлийн жаргалыг хойш тавьж
Нийтийн
эрх ашгийг хүндэтгэн өчсүү
Сайн
нөхрөөс урвахгүй
Сариг
ингэ авахгүй
Эрийн
сайнаар ноёдыг дийлж
Хүлгийн
сайнаар талыг туулна
Эрийн
нэрийг зүрхэн дээрээ дархалж
Ихэс
дээдсийн өлмийд сөхрөхгүй
Агтны
туурай хүрэх газар бүхэнд нэртэй
Андын
сэтгэлд үнэнч сайн эр явахаа тангараглаж байна хэмээн тангараг өргүүлээд Тал бичээчид хандан Ташуур
Тангад
-Эрийн
нэрийг өргөж хүлгийн сайныг унаж хүний сайнтай нөхөрлөж сэтгэлийн
сайхантай яваарай гэж зулай дээр үнсэв.Тал бичээчийг далд орон ортол хойноос нь
харж сууснаа гэрлүүгээ мордлоо.Удалгүй
бас нэг мэдээ дуулдсан Бүрэнхий Дэндэв гэгч сайн эр баригдсан
дуулдав.Сэцэн хан аймгийн хошуудын ноёд сайн эрсийн эсрэг шийдвэртэйхэн тэмцэх
үүрэг даалгавар авсан нь андашгүй аж.Ер нь Ташуур Тангад нутаг орондоо очвол л
баригдах аюул нүрлээд байлаа.Хэрвээ баригдвал их хүрээний Батгүн шоронд
хоригдох ч юм уу эсвэл мөглөнд хатаагдах хэрэг гарах магадлалтайг дэндүү сайн
мэдэх тэрээр хээрээр гэр хийж хэцээр дэр хийж хэдэн сар явлаа.Энэ
чөлөөгөөр Даш мэйрин Рэнцэн занги Палам
ноён зэрэг ихэс ноёд ТашуурТангадыг гишгих газаргүй болгохын тулд хаа
сайгүй мэдээлэгч суулгаж цалин пүнлүү амлаж байлаа.Нэг үеийг бодоход Ташуур
Тангадын хоёр хүү өсөж малын наагуур гүйдэг болжээ.Аавынхаа хийж буй ажлын зах
зухаас нь ойлгож бүүр аав шигээ хүн болно гэж ярих боллоо.Энэ жил долоон нас
хүрч буй хоёр хүү сэргэлэн гэхэд дэндүү сэргэлэн аж.Ил далд зарим нэг урт
хошуутай нөхөд “энэ хоёр ч ТашуурТангадын шийрийг ч сайн хатаах эрс гарнаа
гэж ярилцах аж”Харин эхнэр Янжмаа эр нөхөргүй хүн шиг л гадаа гарч эр гэрт орж
эм болсоор бүүр сурчихаж.Тэр эр нөхрийнхөө хийж буй ажлыг хэзээ ямагт дэмжсээр
ирсэн цаашид ч дэмжих тодорхой аж.Данзан Дэнзэн гэх хоёр хүү ямагт хөдөлгөөнтэй
ноцолдож байдаг хоёр хүү аж.Харин ТашуурТангад
-Миний
хоёр хүү сайн бөх болно гэж хөөргөнө. Цагийн салхи урьсан хаврын нэгэн өдөр
Ташуур Тангадынд
арваад морьтон давхин ирсэн нь Даш мэйрин ахлагчтай хүмүүс байлаа.Морин дээрээ
их сүрхий угзарган дуугаар Ташуур Тангадын эхнэр Янжмаад хандан
-За
танайх энэ газраас нүү .Танай нөхөр ихэс дээдсийг үл хүндлэн нутаг орны ард
иргэдийг буруу тийш уриалж хошуу тамгын газар их хохирол үзүүлсэн тул танай мал
хөрөнгийг тань хурааж танайхыг энэ нутгаас хөөж байна гэж хэлчихээд хотонд нь
байсан хэдэн бог саалийн хэдэн үнээг нь тугалтай нь цуг хөөгөөд
явчихав.Аргагүйн эрхэнд Янжмаа хоёр хүүгээ дагуулан төрсөн нутаг болох хоёр
эгчийгээ бараадан очжээ.Хэзээ хойно энэ тухай дуулсан Ташуур Тангад ихэд
хилэгнэж уурссан ч өөрийгөө хорьж тогтоолоо.Энэ уурын мунхагаар шийдэх асуудал
биш гэдгийг мэдэх тэр ахин Даш мэйринг чамайг одоо тэгвэл гутлы нь чинь улыг
элэгдтэл явган явуулна гэж занасан тэр Даш мэйрингийн бүх адууг хөөхөөр
шийдлээ. Наран өндийх үеийн өглөө
эрт гэрээсээ мордсон Даш мэйрин арилжаа хатираатай халиун мориороо
яралзтал хатируулсаар Их чулуутын хөтөл дээгүүр тонгойтол урдаас нь сүргийн
даамал Авид гэгч эр улаан галзуу давхисаар
ирлээ.Даш мэйрин ямар нэгэн базаахгүй юм болж гэдгийг ойлгосон түүн дээр Авид
царай нь хувирчихсан ихэд тэвдсэн шинжтэй
-Мэйринтэн
минь болохоо байлаа.Урд шөнө таны арваад азаргатай адуу алга болчихож гэж
амьсгаадан байж хэлэхэд Даш мэйрин юун түрүүнд Ташуур Тангадыг бодож уур нь
хүрч уушиг зүрх нь сагсайн
-Та
нар тэгээд адуу малаа манаагүй юм уу хэмээн загнахад
-Хоёр хүн манасан юмаа .Тэр хоёрыг хүлж
хаячихаад аваад явчихаж гэж дорой дуугаар дуугарлаа. Даш мэйрин тэр чигээрээ хар хурдаараа давхиж хошуу
ноёны уяан дээр очиж буулаа.Хошуу ночн Цэрэн
үдийнхээ зоогийг барин тарган хонины өөхтэй мах үмхэн шимийн халуун архи балган
суутал гаднаас нүд нь орой дээрээ гарчихсан Даш мэйрин салбагнан харайн орж ирлээ.Мэйрингийн царайг
хараад базаахгүй явдал болж гэдгийг ойлгосон ноёныг дуугарахын зуургүй л мэнд
усгүй шууд л Даш мэйрин өөрийн биш нэг л их түүртэй хоолойгоор
-Нөгөө
муу хулгайч ...... чинь хамаг адууг минь хөөгөөд явчихаж хэмээн уйлагнан
дуугараад хоол горьдсон нохой адил царай гарган ноёны харлаа.Ноён хэнийг нь эс
оноож ядан
-Хэн
гэнээ гэхэд
-Ташуур
Тангад гэж нэг муу хулгайч гэхэд нь ноён бодолхийлээд" энэ муу хог өөрөө
болдоггүй хүн дээ.Саяхан Ташуур Тангадын эхнэр хүүхдйиг нь хөөгөөд хэдэн малыг
нь аваад ирсэн байсан .Яаж ТашуурТангад зүгээр орхив гэж" бодоод
-Би
чамд эс хэлээ биз дээ .Илдэн засгийн хошууны Рэнцэн занги та хоёрт .Ташуур
Тангадыг бүү оролд тэр .Тэр биднийг оролдохгүй бол тэр хошуунаасаа өнчин ишиг ч
хулгай хийхгүй .
Харин
Рэнцэн та хоёр өөрсдөөсөө болж байж модоо барих нь дутаад байсан юм гээд идэж
байсан савтай махаа түлхчихээд
-За
Даш мэйрин минь чи өөрөө л
учраа ол .Тэр Ташуур Тангадтайгаа
.Харин хошууны нэр төр олон гэмгүй ардыг битгий хөлдөө чирчих гэхэд нь Даш мэйрин дотроо дургүй хүрсэн ч
дуугарч эс чадаад ноёны уяан дээрээс мордохдоо бөөн уур мордоод л гэмгүй
мориндоо уураа гарган том тэнзэн ташуураар ташаан дундуур нь дамналдуулан цохиод
хар хурдаар нь давхиж одов.Тэр оройгоо
нар таших үеэр авга ах Гүндгаварлин хийдийн ловон лам Гэндэнгийн уяан дээр ирж буулаа.Зуны сар гарч
хийдээсээ хол цагаан идээн дээрээ гарсан Гэндэн ачийгаа гэнэт ороод ирэхэд нь ихэд
гайхажхэрэг зоригий нь сонсохыг чухал болгон чих тавилаа.Ловон ламын шавь
жаахан бандийн хийж өгсөн цайг уучихаад
-За
ах минь та л тусал дээ би гэж хүн чинь бүүр сандарч явна .Нөгөө хэдэн адууг
минь муу хулгайч Ташуур Тангад хөөгөөд явчихаж .Та л нэг номын хүч ухааныхаа
чадлаар тэр муу хулгайчийн гар хөлийг нь таталдуулаач өгөөч гэв.
Ловон
лам Гэндэн хэсэг дуугүй сууснаа эрхиэ татан
шившээд
-Ээ
энэ ч даасан лам нь давагдашгүй хүн байна .Миний мэрэгт их л хар сүүдэр ихтэй
бууж байна.Тэгэхээр чи намайг хийддээ суух үеэр хүрээд ир гэхэд нь
Даш
мэйрин уурсангүй .
-Аан
тэгээд таныг хийдрүүгээ ортол би намрыг хүлээх үү Үгүй би чадахгүй .Таны лам
миний хулгайч барих хоёр ч таарсан ч улс болдоо гэж эсгий үүдийг нь шидчихээд гараад
явчихав.
Харин
энэ үед Ташуур Тангад Даш мэйрингийн адууг хөөсөөр Сайн ноён хан аймгийн баруун
талын хошуудаар тараагаад цаашаа Түшээт ханы нутагруу оруулж үлдсэнийг нь
тарааж дуусчихаад Тал бичээчтэй нутаг болзон уулзаад хоёул Рэнцэн зангийн
адуунаас туухаар тохирон Сайн хан аймгийн баруун талын хошуудаар орогнож таатай
нөхцөл бололцоог хүлээж байлаа.Нэг үеийг бодоход сайн эрсийн
тоо цөөрчээ.Ташуур Тангад ч нас гуч нэлээн гарчихаж .Тэрээр нутаг орондоо ямар
ч байсан Даш мэйрин хошуу ноён Цэрэн нартай хаяа нийлэн амьдарч чадахгүйгээ мэдэх
тул тэр эцсийн удаагаа Рэнцэн зангийн гары нь газар алгадуулж хөлий нь хөсөр
хаяуулахын тулд түүнийг явгалах хэрэгтэй гэж шийджээ.Оройн нар жаргах тэнгэрийн
хаяаг чиглэн Мэнэнгийн уудам талаар хөтөлгөө морьтой хүн галгиулан довтолгох нь
ТашуурТангад аж .Тэрээр энэ шөнөө явж гэр бүлийнхэнтэйгээ уулзаад маргааш шөнө
нь Рэнцэн зангийн адууг Тал бичээчтэй хамтран хөөхөөр тохирсон бөлгөө.Рэнцэн
занги Даш мэйринг адуугаа алдсаныг дуулаад хэдэн адуучингаа амар тайван байлгахаа
байв.Өдөр шөнөгүй эргүүлдэж адуу алдсан бол та нарын амьтай чинь ярина хэмээн
айлгах болжээ.Тэр хэзээ нэгэн цагт Ташуур Тангад ирнэ гэдгийг мэдэх тэр сүүлдээ
унтаж ч чадахаа байжээ.Хар дарж сэрээд нойргүй хонох боллоо.Гэртээ шөнийн
цагаар л үзэгдэх Ташуур Тангад насаараа ингэж явна гэхээр сэтгэлд нь
багтахгүй мэт бодогдох болов.Хэрвээ өөрөө сайн дураараа бууж өгвөл мөглөнгийн
хүнд хэцүүг давж чадахгүй гэж бодох болов.Одоо түүнд ганцхан хүсэл үлдээд
байгаа нь Рэнцэн зангийн адууг бүгдийг нь хөөж, бусдад тарааж өгч байж л түүний
сэтгэл амрах нь мэдээж бөлгөө.Хүлээсэн хоног мөч дөхсөөр урд шөнө нь Тал
бичээчтэй болзсон газраа уулзав.ТашуурТангад өгүүлэх нь
-За
ах нь одоо энэ Рэнцэн зангийн адууг хөөгөөд л ах нь хулганы хамраас цус
гаргахгүй хувь тавилантайгээ эвлэрч амьдархаар шийдлээ.Чи залуу хүн зоригтой
байгаа гэхдээ чи одоо миний үгийг сонс чи ч гэсэн хэзээ нэгэн цагт хань ижилтэй
болж үр хүүхэдтэй болно.Тэр цагт чи энэ бүхэн оройтсон байхыг ухаарна.Миний
хоёр хүү одоо арван нас хүрчихлээ.Аавынхаа хийж байгаа энэ үйлдлийг ойлгох
насанд хүрсэн .Тэгэхээр одоо ах нь хоёр хүүгээ сайн хүн болгохын тулд энэ
замаасаа хазайхгүй байхын арга алга.Би хоёр хүүгээ лам болгохгүй харин ном
эрдэмтэй хүн ардад тустай тийм л хүн болгохыг хүснэ.Аавын хийсэн нүглийг үр хүүхэд
нь үүрэх учиргүй .Хэзээ нэгэн цагт энэ ихэс ноёдын хүүхэд чиний аав хулгайч
байсан гээд хоёр хүүг минь буруутгавал яах вэ.Тэгэхээр хоёр хүүгээ хэрсүү
ухаантай боловсролтой болгох хэрэгтэй.Би чиний аавд хоёр хүүгээ шавь оруулах
бодолтой байна гээд шүүрс алдан хэсэг чимээгүй сууснаа
-Би
яахав ингээд дуусна. Харин
чи залуу хүн байна гэхдээ би чиний замыг заахгүй ээ.Чи өөрөө замаа мэднэ.Харин
миний хоёр хүүд хэрэг болох цаг чамд гарч магад .Би чамайг хоёр хүүтэйгээ сайн
танилцуулна.Эр өснө эсгий сунана.Та гурав нэгэн зорилгын төлөө зүтгэх цаг ч
ирэхийг хэн мэдэхэв гэв.Намрын эхэн сарын битүүний бороотой шөнө Рэнцэн зангийн
зургаан азаргатай адууг Тал бичээч Ташуур Тангад хоёр хөөн одов.Өглөө эрт тал
нойртой хоносон Рэнцэн шөнөжин шивэрч орсон нойтон хөрстэй газар дээгүүр
дэргүүлсээр адуучид дээрээ ирвэл адуучид ч алга адуу нь алга байв.Сэртхийсэн
тэр морины амыг эргүүлэн мөрий нь хөөж үзвээс борооноос өмнө адууг хөөгөөд
явсан нь мэдээж байлаа.
Хэсэг
-5
Илдэн засгийн хошууны ноён Палам тайж хиагаа дагуулан мордож ганц нэг айлаар орж мал
хуйгаа эргэхээр өглөө эртхэн гэрээсээ мордлоо.Нүүрлүү сэвэлзэх намрын бүлээн
салхинд сэтгэл өег тэр жирэвгэр хар сахлаа хааяахан имрэн бодол тунгаан
хөлдөө алхаатай хээр мориныхоо талбиун явдалд нутаг орныхоо энэ тэрийг сонжин
харж тааваар явсаар Хөтлийн овоон дээр ирж буулаа.Овоон дээрээс алсын барааг
гүйлгэж харсанаа хиадаа хандаж
-Энэ Си жун гэгч данжаад арай Бурхантын тохойд газар хагалаагүй биз .Тэнд хүн мал харагдаад байх шиг
байх юм гэсээр отго жинстэй малгайгаа авч тав гэзгээ хойш нь шидээд малгайгаа
өмсөн бүчийг нь бүчлэн улаан залааг нь намрын салхинд хийсэн өмссөнөө хиагаара
түшүүлэн мордож Бурхантын тохой тийш дэргүүлэн одлоо. Энэ үеэр улаан галзуу хүн
Рэнцэн занги давхисаар ноёныд ирсэнд ноён байхгүй байлаа.Ноёны хаа явсаныг зарц
эмэгтэйгээс сонсоод хойноос нь цагаан тоос татуулан давхиж одов.Улаан галзуу
гэрийнх гадаа ирчихээд давхиад явчихсан Рэнцэн зангийг зарц эмэгтэйгээсээ
сонссон ноёны хатан Хоролдарь
-Энэ архичин хог хэрэг тарьчихаад уйлагнаж яваа биз гэж
намжирдав.Хошуу ноён хиагаа дагуулсаар хоёул Бурхантын тохойруу орж
ирлээ.Тохойн хойд дэвсэг дээр хатгуур барьчихсан утаа май болоод их хөл
хөдөлгөөнтэй харагдлаа.Энэ Бурхантын тохой гэх газар хошуу ноёноос асуулгүйгээр хана шийрлэх
хориотой тул ихэд хилэгнэн хэн гээч энд буудаг байна гэж уурсан бодсоор
мориндоо ташуур өгөн дэргүүлж очвоос хатгуураас хоёр хятад гарч
ирлээ.Ноён мориноосоо буусангүй мориороо гишгүүлэх шахан тэр хоёр хятадыг
тойрон харлаа.Юу гээд байгаа нь бүү мэд шулагнаад л байх юм.Уурссан ноён морин
дээрээсээ хатгуурын нэг оосроос зууран хатгуурыг нь унагаад ташуураа далайтал
муухай чарлан хоёр хятад босон гүйлээ.Хошуу ноён Палам
дагуул хиадаа хандаж
-Наад новшийг нь бөөгнүүлж байгаад шатаа гэв.Хиа ч барааг нь
бөөгнүүлж байгаад хэт цохин шатааж орхив.Хар утаа манаран шатаж эхэллээ.Хоёр
хятадыг хөөж явуулчихаад
гэрлүүгээ буцаж явтал араас нь улаан галзуу Рэнцэн занги давхисаар ирлээ.Тэрээр унаж яваа морио усан хулгана болгожээ. Палам ноён
Рэнцэн
зангийг хараад энэ хог бас л юу хийчихэв гэж бодлоо.Рэнцэн занги ахыгаа гүйцэж
ирээд л
-За ах минь болохоо байлаа.Нөгөө хэдэн адууг минь бүгдийг нь
өнөө шөнө хөөгөөд явчихаж гэж хэлж дуусаагүй байтал ноён ч цочисхийж
-Хэн хөөгөөд явсан гэхэд
-Ташуур Тангад нэг хүнтэй хамт явсан байна .Харсан хүмүүс
байна.Манай адуучид араас нь хөөгөөд явчихсан бололтой байдаггүй яах вэ гэж
ахыгаа царайчлан харлаа.Харин ноён дүүрүүгээ ихэд хүйтэн янзгүй харцаар
ширтээд
-Чи энэ хужаа нарыг хардаа.Эцэг өвгөдийн минь алтан чандар ариун нутаг дээр газар ухах гээд байж байхад чи хаана байсан юм .Энэ
чиний ажил .Чи Хүдэр баяны хөгшин авгайг эргүүлж явахаар энэ хэдэн хужаагийн
үйл хөдлөлийн сайн харж бай гэж чамд мөн их хэлсэн дээ.
Чиний тэр адуу мал манатай байна.Нэгэнт ТашуурТангадын гараар
орсон бол дуусаа биз .Харин ч хүний амь нас эрсдээгүй нь сайн хэрэг .Одоо би
юун чамтай шалчигнах энэ хужаа Си Жунтай хэл амаа ололцож тэр хужааг хөөж
явуулах минь.Өмхий хужаа дээр энд тариа тарина гээд байсан худлаа байж муу хужаа өвөг дээдсийн минь булш бунхан хиргисүүрийг
ухах гэж байж гэв.Рэнцэн занги ахдаа юу ч хэлж чадсангүй буцлаа.
Си Жун данжаад бүүр манж амбанаар далайлган Сэцэн хан аймгийн хэд хэдэн
хошуунд тариа тарих нэрийдлээр газар авчээ.Тэр дундаа өшөө хорондоо Илдэн засгийн
хошууны Бурхантын тохой гэж булш бунхантай
газрыг нь сонгон авчээ.Түүний санаа нь нэг сумаар хоёр туулай буудах санаа
байсан аж.Газрыг нь ашиглан тариа тариад мөн давхар булш бунханыг ухах
зорилготой байсан байна.Хошуу
ноён Палам өөрийг нь үл тоон нутаг нугын нь хамгийн
ариун газар газар ухах гэж байсан хужаа нарыг үзэн ядаж байлаа.Тэрээр
хиагаараа хоёр хятадыг туулган явуулчихаад Си жун хужааг ирж уулз гэж
дуудуулав.Ноён өргөөндөө морилж байх зуур ихийг тунгаав.Ер нь явж явж энэ Ташуур
Тангад яахав хэдэн адуу хөөгөө л биз .Манай энэ Рэнцэн Даш мэйрин хоёрт ч их учир
бий .Харин энэ Си жун данжаадыг яаж дарах вэ.Арай л Сэцэн хан аймгийн ноёнтой хуйвалдсан юм
биш байгаа.Энэ муу хужаа чинь бас урт гартай шүү.Манж амбаны газар танил тал ихтэй гэж
сонссон.Одоо би яах вэ.Ер нь Ташуур Тангадтай уулзаж түүний гараар могой
бариулдаг хэрэг.Угаасаа тэр намайг арай муу нэг хужаагаас арай доор бодохгүй
биз гэж түмэн зүйлийг тунгаан суулаа.Бодлыг нь үргээн гаднаас орж ирсэн хатан
Хоролдарь нь
-Ойрд чиний түнш Си Жун данжаад яагаад ирэхээ
байчихав хэмээгээд ноёнлуу харлаа.Ноён дуугарсангүй хүрлийн сууж байснаа
босож
-Элэнцэгий чинь түнш .Тэр муу хужаа бүүр даварч байна.Эцэг
өвгөдийн минь үеэс
дээдэлж шүтэж ирсэн газар тариа тарих юм гэнэ.Энэ толгой мөрөн
дээр байгаа нөхцөлд тэр муу хужаа тэгнэ байгаа хэмээн цухалдаад хатнаа
даган орж ирсэн зарц хүүхнийг
- Рэнцэнгийн гэрлүү хүн явуулж дуудуул гэв.Ойрд адуугаа
алдаад сэтгэл санаагаар унасан Рэнцэн хэд хоног толгой өндийлгөхгүй архи
уужээ.Хүдэр баяны авааль
эхнэр Сийлэн гэх авгайн хормойтой ноцолдож өдөр
хоногийг өнгөрөөх болсон тэрээр Хүдэр баяныд хоночихоод өглөө гэртээ ирээд
бүрзийсэн юм сууж байхад нь ноёны хиа очиж хэл хүргэв.Хүдэр баян гэх насны цээжинд гарсан эр өөрөө
залуу эхнэр аваад тусдаа гараад явчихсан тул хуучин эхнэр Сийлэн нь гэртээ
үлджээ.Ганц охин төрүүлсэн бөгөөд охин нь холын хошууны энгийн нэгэн адуучин эрийг дагаад явчихаж.Эцэг эх нь хэдийгээр дургүй байсан ч тэр хайр сэтгэлээ даган
одсон байна.Харин Хүдэр баян Сийлэн авгай хоёр ганц охиндоо өнчин ишиг ч
өгсөнгүй.Саяхандаа нэг хүн Сийлэн авгайд охиных нь талаар дуулгажээ.Охин нь
бүүр гурван хүүхэд төрүүлсэн мал хуй боломжийн сайхан амьдарч байгааг
дуулсан хүний л эх юм болсон хойно овоо доо гэж бодож .Ер нь тэгээд үхтэл үр
харам гэгчээр нас явах тусам Сийлэн авгай охиноо бараадахыг бодох болов.Харин
байнга эргүүлдэх Рэнцэн зангид сэтгэл бас татагдахыг нуух юун .Сийлэн авгай бол
Рэнцэн зангиас даруй долоон насаар эгч болой.Гэхдээ дөч гарч яваа хүнд бас
дурлал хайр сэтгэл оройтдоггүй юм байна .Байнга л Рэнцэн зангийг үгүйлэх тэр
Рэнцэн зангийг ирсэн үед нь явуулах тун дургүй.Харин Рэнцэн занги бол ондоо
бодолтой тэр Сийлэн авгайн мал хуйг байг гэхэд авдран дахь хатуу эдлэлд нь илүү
сонирхолтой.Үргэлжийн том монгол цоожтой харагдах хоймрын хоёр авдар л
Рэнцэнгийн сэтгэлийг ховсдоно.Тэр надтай суучих гэж шалах Сийлэн авгайн үгийг бодоогүй биш бодсон .Гэхдээ Рэнцэнд бас нэг бодол бий
.Төрсөн ах Палам ноён нь бүстэй хүүхэд
байхгүй хоёр охинтой тул алс хэтдээ хошуу ноёны суудал ч олдож магад гэж холын
юм бодож сэтгэлээ гашилгана.Ер нь Рэнцэн авсан авгай алдсан адуу хоёр нь
олон юм.Албан ёсоор авлаа гэж хурим найр
хийгээгүй ч авгайгаа болгоно гэж орд өргөөндөө авчирсан охид хүүхнүүд олон
.Тэрээр энэ олон эхнэр бүсгүйчүүдээс
хоёр хүүтэй .Даанч Рэнцэн миний хүү гэж хошуу дэвсэж хормойгоо тосож
явдаггүй болохоор хүүхдүүд нь үл тооно.Хамгийн том хүү нь энэ жил арван
зургаа хүрч буй бөгөөд Хүдэр баяны аягач
байсан бүсгүйгээс төрсөн Сүмбэн гэх хүү бий.Хүү харин эсрэгээрээ
Рэнцэн занги Хүдэр баян нарыг үзэн ядах сэтгэлтэй өсчээ.Хошуу ноёны хатан Хоролдарийн холын хамаатан удам угсаа
сайтай гэх Хандмаа гэх бүсгүйг сүртэй хурим хийж авсан боловч жил гаран болоод
төрхөмд нь буцаасан билээ.Энэ бүсгүйгээс гарсан хүү нь энэ жил арван нэг хүрч
буй Сүхбал гэж хүү бий.Рэнцэн миний хүү байгаа л гэж бодохоос цаашгүй эх
нь л өсгөжээ.Хааяахан Рэнцэн занги архи ууж согтохоороо намайг гэх хоёр сайхан
хүүтэй хүн шүү гэж аархана.Адуугаа бүгдийг нь алдаад архинаас салахгүй байнга
согтуу явах Рэнцэн зангийг ард олон нь хүндлэхээ байж .Саяхан гол дээр таарсан Хүдэр
баян хэдэн зарц нартайгаа Рэнцэн зангийг үгээр идэж байгаад
явуулав.Муу хөгшин зөнөгийг хэмээн ташуураа атгасан ч хаширлаад яаж чадсангүй
.Хүдэр баяны хэлсэн үг одоо ч гэсэн чихэнд нь дүнгэнэх шиг
-Чи ч яахав занги минь хонь гаталсан уснаас ууж хоргой
нөмөрсөн эмгэний хормойноос салахаа байсан гэл үү гэх үг байнга
бодогдоно.Хэрвээ Хүдэр баянтэй тэрсэлдвэл Рэнцэн занги өөртөө илүү хохиролтой
гэдгээ мэднэ.Хүдэрт танихгүй мэдэхгүй хүнгүй танил тал ихтэй хүн.Зарим хүн ярих
нь бүүр манжийн амбанд мянган халзан цагаан хонь зуун цагаан тэмээ өргөөд тайж
зэрэг авч байгаа гэнэ лээ гэж дуулсанаа Рэнцэн саналаа.Ер нь энэ нутагт Хүдэр
баян шиг хөлтэй хүн байхгүй .Үгээр идүүлээд явж байгаагаа их юм гэж бодох ч үе
Рэнцэнд бий .Зургаан
азарга
адуугаа алдаж унаарын хэдэн морьтой үлдсэн Рэнцэн Хүдэр баяны адуунаас яагаад
энэ сайн эрүүд авдаггүй юм бол гэж гайхна.Ахыгаа явуулсан зарлагатай хоёул
ноёны уяан дээр буулаа.Рэнцэн хувцсаа засаад хоолой засан ноёны өргөөнд орвоос
ноён бичээчтэйгээ сууж байснаа босож хоймороо суух зуураа
-За чи ойрд юу хийгээд байна.Адуу чинь сурагтай юу гэхэд
Рэнцэн ямар архи ууж айлын авгай эргүүллээ гэлтэй нь биш чимээгүй л суулаа.Ноён
алгандаа багтамгүй ногоон хаш хөөргөө эргэлдүүлснээ том шүрэн толгойг нь
сугалан зааны ясан халбагаар нь хамрын шар тамхи татан хамраа шудраад
-За чи одоо гадуур болоод байгаа үйл явдлыг ойлгох ёстой
.Ташуур Тангад ч яахав харин энэ хужаа нар даварч гүйцлээ.Миний мэдлээс ч
давчихаж бүүр манжийн амбанаас энэ газарт тариа тарих газар олгосон гэнэ .Одоо
үүнийг зогсоох ганц л хүн байна гэхэд нь Рэнцэн занги өөрийг нь хэлж байна гэж
бодоод надад хүн хүч өгч хятадуудыг хөөлгөх нь хэмээн бодоод
ахад нь ер нь надаас өөр хэн байхав гэж өөрийгөө ихэд тоон бодлоо.Хошуу
ноён Палам түр зуур чимээгүй болсоноо
-Энэ хүн бол Ташуур Тангад гэхэд нь Рэнцэн суудлаасаа огло үсрэн босож
-Тэр муу хулгайчид итгэлээ гэж үү та гэхэд хошуу ноён Палам Рэнцэн зангийг харсанаа
-Суу чи хэмээн зандраад
-Харин ч хулгайч тусмаа сайн үүнийг чи бид хоёр Ташуур Тангад
бид гурваас өөр хүн мэдэх ёсгүй.Ер нь миний санаа Ташуур Тангадаар могой
бариулах санаатай байна.Өөрөөр хэлбэл Ташуур Тангадаар энэ хэдэн хужаа нарыг хөнөөлгөөд өөрийг нь сүүлд нь ямар нэгэн
аргаар тонилгох хэрэгтэй.Энэ нь ашигтай нэгд Ташуур Тангад нь манай хошууны хүн биш .Хоёрт тэр хулгайч ч гэсэн хужаа нарыг
үзэн яддаг олон удаа дээрэмдэж байсан.Харин чи нутаг нугаасаа итгэлтэй гэсэн
хэдэн хүн олох хэрэгтэй хэрвээ ташуур Тангад баригдлаа гэж бодоход тэр хүмүүс
нь Ташуур Тангадыг хулгай хийсэн дээрэм хийсэн гэдгийг нь гэрчлэх ёстой гэв.Өөрөөр хэлбэл нэг дайснаа нөгөөг нь алуулж байна гэсэн үг .Чи
ч өш хонзонгоо авч болно гэхэд сая л нэг Рэнцэн итгэж нээрээ тийм шүү гэж
бодов.Харин Ташуур Тангадын сургийг гаргаж ноён уулзах хүсэлтэй байна гэдгийг
дуулгах үүргийг Рэнцэн занги авлаа.
Хэдийн намар иржээ.Өвсөн толгой хүрэнтэж салхины үзүүр
сэрүүсчээ.ТашуурТангад Тал бичээч хоёр Түшээт ханы аймгийн хошуудаар дайраад цаашаа
Засагт ханы ханы хошуугаар Рэнцэн зангийн адуу малыг тараагаад буцлаа.Сайн Ноён
ханы Дайчин засгийн хошуунд байх үед нь хошуу
ноён Паламын гарын хиа Намнан гэгч эр ирж уулзав.Тэрээр
-Хошуу ноён таныг
уулзъя гэсэн гэхэд нь Ташуур Тангад
-Аан тэгээд би өөрийгөө аваачиж тушаагаад танай ноёнд
толгойгоо өгөх үү .Ямар зорилготой ямар ажлаар уулзахаа хэлсэн үү гэхэд сүргийн
даамал
-Үгүй ээ надад хэлээгүй ээ.Хэрвээ та газраа өдөр хоногоо
тохирвол ноён ганцаараа ч гэсэн ирнэ гэсэн шүү гээд мөн таныг уулзвал манай нутгаас туусан адуу малын хэргийг чинь хэрэгсэхгүй
болгож болно гэсэн шүү гэв.Ташуур Тангад
-Би тэгж уулзах учрах газар орноо урьдчилан хэлэх тийм тэнэг
хүн үү Үгүй ээ би бодож үзэж байгаад хэд хоногоос хүнээр хэл өгүүлнэ.Цаад
ноёндоо тэвчээртэйхэн хүлээж бай гэж хэл хэрвээ хуурах баривчлах гэж үзвэл
танай хошуу малын мөргүй махан идэшгүй болно гэж мэдээрэй гэв.
Хэсэг-6
Илдэн
засгийн хошуу ноён Паламын
уулзах хүсэлтий нь хэд хоног бодсон Ташуур Тангад хэдий хаширлаж байсан ч
уулзахаар болов.Харин Тал бичээч
-Хэрэггүй
байхаа таныг урхинд оруулах гэж байж мэднэ гэж болгоомжилсон ч Ташуур Тангад
нутгийн хүнээр уулзах хүсэлтээ явууллаа.Намрын салхи сэвэлзсэн өдөр хорвоогийн
нар дээрээс мэлтийж ухаа хөндийгөөг цагаан тоос гозойн ганц морьтой хүн дэргүүлсээр
дөхөн ирсэн нь Илдэн засгийн
хошуу ноён Палам
байлаа.Тэр Тал бичээч, Ташуур Тангад хоёр дээр хүрч ирэн
мориноосоо буулаа.Мэндийг нь мэдэн боссон ТашуурТангад Тал бичээч хоёр ноёнтой уулзахдаа ойр хавдаа уул байхгүй нүд алдам уудам талын
дундах уулыг зориуд сонгожээ.Худал хүнд хорхой шавьж ч гүйж яваа нь харагдмаар
энэ цэлгэр талд ямар нэгэн харгүй уулзалт хийж болмоор газар аж.Хошуу ноён Палам энгийн
ардын дүрээр хувцаслажээ.Палам ноёныг нь
өмнө хоёр ч удаа харж байсан Ташуур Тангад харин сайн таньж байлаа.Ноёнтой тамхилаад юу
хэлэхий нь хүлээн суусан Ташуур
Тангадад ноёны амнаас унах үг л сонин байлаа.Палам ноён их
л тоомжиргүй харцаар хоёрыг ширвэснээ
-За
та хоёр манай дүү Рэнцэн зангийн адууг хөөсөн хүнд ялтай улс .Мөн ард олныг
хошуу ноён миний өөдөөс болон Рэнцэн занги Хүдэр баяны өөдөөс турхирсан бас
худалдаачин хятадуудыг дээрэмдсэн ялтай та хоёр баригдвал амьд мултрах ямар ч
арга байхгүй гэхэд нь ТашуурТангад яриаг нь тасалж
-За ноёнтон ийм үг хэлэх гэж холоос
ирээгүй байлгүй юу хэлэх гээд байгаагаа тойруулалгүй хэлчих хэмээн ширүүхэн дуугарахад
Палам ноёны
ихэмсэг төрх нь үргэсэн мэт алга болж нүүрэнд нь айсан эмээсэн төрх
үзэгдлээ.Тэрээр урдныхаа бодвол арай нам дуугаар
-Манай
нутгийн Бурхантын тохой гэж энгэр ээвэр сайхан нутаг байдаг даа.Та хоёр
мэднэ байх.Тэнд манай нутгийн ариун дагшин шүтээн оршиж байгаа.Тэр газрыг
сайхан Си Жун гэгч хужаа манжийн амбанаар зарлиг гаргуулан тариа тарих нэртэй
авчихаж. Өнөө маргаашгүй газар орны минь хагалж сүйтгэх нь .....гээд Ташуур Тангадлуу
ноёнд хүн баймгүй аргадсан гуйсан царай гаран хараад
-Тангад аа чи л энэ хятадуудыг хөөж өг .Ямар л арга байна
.Түүнийг чи сайн мэдэх байх гэв.Ташуур Тангад ч дуугарсангүй .Хэсэг зуур нам
жим боллоо.Аглаг талын энэ уулын оройд
хааяахан гурван морь холхин чулуу дуугаргах чимээнээс өөр чимээгүй
аж.ТашуурТангад
-За яахав болох юм гэхдээ надад ямар ашигтай байх юм
гэвэл .Хошуу ноён Палам ноён
Би чиний үйлдсэн бүх хэргийг чинь
цагаатгана.Даш мэйринд хураагдсан малы чинь буцааж авч өгнө гэлээ.
-Ингэхэд энэ бүхнийгээ хийлгэсний дараа та нар намайг
барьж өгөх ч юм уу эсвэл амь насы минь бүрэлгэхгүй гэх баталгаа байна уу .Тэр
хужаа чинь дор хаяж арав гаран хүнтэй байгаа.Тэр олон хүний өөдөөс гар хоосон
намайг үх гэж явуулж байгаа байх нь ээ гэж Ташуур Тангад хэмээхэд Хошуу ноён Палам ноён ихэд тэвдэн
-За юу боллоо гэж тийм юм байх уу .Би өөрөөсөө долоо
найман хүн өгнө чамд гэхэд нь яриаг нь тастан
-Би таны хүнийг авахгүй .Би танихгүй мэдэхгүй хүнтэй
ажилладаггүй Харин та надад буу зэвсэг өг. Би өөрөө хүнээ бүрдүүлнэ.Харин нэг
зүйл хүсэх байна.Танай хошууны хар гэрт хоригдож байгаад учир битүүлгээр алга
болсон Бүрэнхий Дэндэв гэж сайн эрийн сургийг гаргаж өг. Хэрвээ амьд бол
суллана биз гэж шахахад ноён буланд
шахагдсанаа мэдэгдүүлэхгүйг хичээж төв хоолойгоор
-За би хичээе хэмээн дуугарлаа.Палам ноён Бүрэнхий Дэндэвийг
Си жун гэж хужаагийн барааг дээрэмдсэн гэж зохиомол хэрэг тулган Си Жун хужаад
хэдхэн зоосоор зарчихсанаа илэрчих вий гэж эмээсэндээ тэвдсэн хэрэг аж.Хошуу
ноён Палам зэр зэвсэг гаргаж өгөх мөн Бүрэнхий Дэндэв гэгч сайн эрийг суллахаар
болж уулзалт өндөрлөн ноён буцлаа.ТашуурТангад бодож байлаа.Энэ бол амь өрссөн
ажил сайн морь сайн анд сайн зэвсгийн хүчээр л хийхгүй бол болохгүй гэдгийг
мэдэх өөрийнхөө итгэлт хүлэг хөх бор морио харж сэтгэл нь сэргэлээ.Энэ хөх бор
морь бол сүүлийн зургаа долоон жил ТашуурТангад унаж буй бөгөөд хүн харахад
биеэр жижиг ч хэзээ ч ТашуурТангадыг явгалж байгаагүй итгэлт хүлэг нь билээ.Энэ хөх бор
морийг Ташуур Тангадад дааганд нь Дуучин
Дангаа бэлэглэсэн билээ.Итгэлт андын бэлэглэсэн итгэлтэй хүлэг учир ямар нэгэн
эрсдэлтэй эгзэгтэй ажилд явахаараа дандаа энэ бор морио унадаг билээ.Хошуу
ноёноос сураггүй гурав хонолоо .Энэ хооронд Ташуур Тангад яаж зүгээр байхав
ноёны гадуур тагнуул тавьж зарим зүйлийг мэдэв.Ноён уяан дээрээ
арваад морьд уяж хөнгөрүүлээд байгаа бөгөөд хэдэн ч мал алуулан жижиглүүлэн
бэлдүүлсэн тухай дуулав.Рэнцэн занги хэд хоног алга байж байгаад өчигдрөөс
үзэгдэх болсон бөгөөд нэг морин ачаатай танихгүй хоёр хүнтэй ирсэн гэж дуулав.Ер
нь Ташуур Тангад гадарлаж байлаа.ТашуурТангадаар хятадуудыг алуулаад дараа нь
түүнийг алах уу эсвэл барьж аван манжийн амбанд тушааж нэр хүнд олох гэсэн
санаа байж магад гэж тэр бодлоо.Байнга архидан хөлчүү явдаг Рэнцэн занги
ойрноос хөлд нь салхи орчихсон мэт гадуур дотуур давхих нь
ихэсчээ.Бурхантын тохойноос хөөгдсөн хятадууд бүүр олноороо очиж суурьшин оромж
барьж байгаа дуулав.Харин нэг сэжигтэй мэдээ дуулдсан нь үдэш орой болохоор
ноён хөнгөрүүлсэн морьдноосоо унаад хаашаа ч юм алга болчихдог
болсон байв.Үүнд л Тангад эргэлзэж байлаа.Ноёны араас тавих туршуул нь хамгийн
итгэлтэй хүн байх тул Тал бичээчээр туршуул тавилаа.Намрын оройн нар тэнгэрийн
хаяаруу шургаж цагаан гэгээ нөмрөн ирлээ.Хошуу ноёны орд өргөөний ойролцоох
уулын орой дээрээс ажиглаж байсан Тал бичээч нүд салгалгүй ширтсээр .Бүрий
нөмөрлөө.Шөнийн цуурайнд хүн малын дуу дэргэд мэт сонсогдоно.Хошуу ноён энэ
шөнө харин явсангүй .
Тангадад эргэлзэх шалтгаан гарч ирлээ.Бүрэнхий Дэндэвийг
суллаж өгнө гэсэн хошуу ноён Палам сураггүй болчихлоо.Энэ бүхэн нь сэжигтэй
санагдсан тул Ташуур Тангад хянамгай байхыг чухалчиллаа.
Хошуу ноён Палам шийд гаргаж чадахгүй бодолд ороогдон
суух болов.Тэрээр хэрвээ Ташуур Тангад бусдад ам алдсан байвал яах вэ .Ганц
Ташуур Тангадыг ч аргалчихаж болно .Харин цаашаа хүн амьтанд хэлчихсэн бол энэ
ажил сүйрч би гэж хүн албан тушаал ч үгүй аягүй бол амь насаа ч алдаж мэднэ.Энэ
Си жун гэж хужаа чинь урт гартай хүн манж амбанд миний тухай хэлсэн байхад л би
гэж хүн яах билээ.Гэтэл энэ хужаа нар чинь Бурхантын тохойг хэзээ мөдгүй ухах
гээд хүн хүчээ бөөгнүүлээд байдаг.Уг нь миний санаа зөв ч юм шиг Ташуур
Тангадаар могой бариулна гэж боддог ч уг нь зөв гэхдээ.Ташуур Тангадын нэг
санаа нь манай хүмүүсийг авахгүй гэдэг нь юу бол бүүр хулгайч нарыг зэвсэглэж
хаяад сүүлдээ хүчрэхээ байх юм биш биз.Гэхдээ нэг аюул байна аа.Си жун гэж
хужаагийн гараас Бүрэнхий Дэндэвийг яаж салгах вэ.Тэр хужаа мэдээж хэлэхгүй
байх.Аягүй бол цогцос болгоод хатаагаад цээжинд алт мөнгөө нуугаад хийчихсэн ч
байж мэднэ .Тэгвэл би миний ажил хэцүүднэ.Ташуур Тангад энэ байдлыг өршөөхгүй
байж мэднэ.Энэ хужаа нарыг зөнгөөр инь орхиж боломгүй байдаг.Хошууны олон түмэн
илт эсэргүүцэх шинжтэй одоо яах вэ гэж түмэн бодол шаналгана.Хошуу ноён Палам уг нь өөрийн гарын доорхи хүмүүсээр
баг бүрдүүлэн хятадуудыг дайрах санаа байсан ч зүрх зориг нь хүрсэнгүй .Энэ
хүмүүстэй ч итгэсэнгүй .Бүүр төрсөн дүү Рэнцэн зангидаа итгэхгүй болохоор яая
гэхэв.
Харин энэ үед Бүрэнхий Дэндэв хаа байгаагаа үл мэднэ .Тас
харанхуй өрөөнд хорьчихсон түүнийг энэ хятадууд яах гээд байгаа нь бүү мэд лав
сар гаран боллоо.Ямар ч байсан Си Жун хужаагийн пүүсийн байранд байна гэж
таамаглана.Бүрэнхий Дэндэвийг амьд байлгах шалтгаан Си жун хужаад байгаа
бололтой.Түүнээс биш аль хэдийн амийг нь бүрэлгэх хугацаа болсон баймаар юм.Тэр
журмын нөхдөө л бодсоор эрийн тангараг хамт өргөсөн Ташуур Тангад Дуучин Дангаа,
Зайдан Зундуй гээд л энэ сайн эрчүүдийг бүгдийг нь бодно.Даанч Бүрэнхий
Дэндэвийг баригдахаас өмнө Зайдан Зундуй алагдсан билээ.Уг нь хамт эрийн
тангараг Шилийн богд ууланд өргөхдөө алагдсан бол цогцсыг нь хаяхгүй баригдсан
бол амий нь гээхгүй аварна гэж тангараг өргөснөө санамаар гэж бодно.Гэхдээ
хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь түүнийг аврахаар ирнэ гэдгийн мэдэж байлаа.Мөн
өөрийнхөө дагуулж гары нь ганзаганд хөлий нь дөрөөнд хүргэсэн залуу хүү
Цагаанморьтыг бодно.Би яах вэ тэр залуу хүү хаа яваа бол.Уг нь зориг зүрхтэй ч
жаахан ухаан дутаж л мэднэ.Энэ хүү бол Бүрэнхий Дэндэвийг олон жил дагаж буй
билээ.Жинхэнэ нэр Балгансүрэн гэх энэ залуу бол эрт ээжээсээ өнчирч
аав нь хэрэгт орж хүрээний мөглөнд хатаагдсан өнгөрсөн. Бүрэнхий Дэндэвийн
эхнэрийн нутгийн хүү юм.Ганц цагаан морьтой үлдсэн түүнийг
нутгийнхан Цагаанморьт гэж дуудсаар энэ нэрэндээ тэр ч дасчээ.Тэр хүүд Ташуур
Тангадыг олж уулзаарай гэж хэлж чадаагүйдээ Бүрэнхий Дэндэв харамсана.Энэ
хооронд ТашуурТангад харин Бүрэнхий Дэндэв хошуу тамгын газраас учир битүүлгээр
алга болсоныг дуулав.Харсан үзсэн хүн байдаггүй .Түүнийг мэдэх хүн Рэнцэн Занги
Палам ноён хоёроос өөр хүн мэдэхгүй
бололтой.
Гэхдээ үүнийгээ хүн амьтнаас ихэд нууж байгаа нь
илт.Хошуу ноён Палам харин хошууныхаа ард олныг нэг ч гэсэн сайн эрээс
ангиржуулсан гэж хэн хүнд ярихыг хүсэн аман дээрээ гарч ирэвч нэр хүндэд муутай
хэмээн болилоо.Бүрэнхий Дэндэвийн сургийг дуулахын тулд олон хүний амыг чангаах
хэрэг гарсан тул хошуу тамгын газрын ганц нэг хүнээс тандсан ч гэсэн ам нээх
хүн гарсангүй.Хошуу ноён тамгын газрын хүмүүсээ сайн айлгасан нь илт.Харин
халамцуухан явсан Рэнцэн занги гадуур архидаж явахдаа Бүрэнхий Дэндэвийг
хятадын пүүсэнд зарчихсан гэж ярьсан сураг дуулав.Энэ мэдээ баттай нь батлагдах
болов.Харин хэзээ хойно нь хошуу тамгын газар ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн
энэ мэдээг баттай гэж нотлосон байна.
Хэсэг -7
Даш
мэйрин өглөө оноосоо өндийгөөгүй байхад нь яаруу сандруу Рэнцэн занги хормой хотоо салбагнуулан ороод
ирлээ.
Энэ
холоос юу хийж яваа юм бол гэж бодсон Даш мэйрин өндийн хувцсаа өмсөх зуураа
-За
энэ өглөө эрт юу хийж яваа билээ гэхэд Рэнцэн
-За
одоо л боломж гарч байна.Ташуур Тангадыг хамсаатнуудтай нь дарах сайхан боломж
.Чи харин хэнд ч хэлж болохгүй шүү.Нэг сумаар хоёр туулай буудах нь дээ
гээд ТашуурТангадыг манай ах дуудаж уулзсан .Тэгээд ТашуурТангадаар хужаа
нарыг хөнөөлгөөд дараа нь ТашуурТангадыг хамсаатнуудтай нь цааш нь
харуулчихна.Хэн ч мэдэхгүй .Анзаарах
ч үгүй.Тэгээд тэр Си жун гэж хужаагийн хураасан алт мөнгө биднийх боллоо шүү
хэмээн хүйтнээр инээмсэглэхэд угийн муу санаатай Даш мэйрин сайхан боломжийг
алдахыг хүссэнгүй.Тэрээр бодохдоо өөрийн гараар муу Ташуур Тангад Тал бичээч
хоёрыг ална. Мөн алт мөнгөтэй болно гэхээс гарын алга
нь загатнах шиг болж Рэнцэнд тал засан эхнэрээ загнан
-Алив хоол
хий шимийн архи халаа гэв.Гэхдээ тэр Рэнцэн занги Палам ноён хоёр ашиглах гэж байгааг шуналын сэтгэл нь
хаагаад байгааг ухаарахгүй байв. Даш мэйрингээр буу зэвсгий нь олуулна
.Мөн хүн хүч гаргуулна.Хэрвээ байдал буруудаж эргэвэл Ахай засгийн л хүмүүс хятадын пүүсийг
тоносон гээд л хошууныхаа нэр хүндийг аваад үлдэнэ гэж сэтгэжээ.Даш мэйрин
удалгүй Палам ноён хүн
явуулж хүн хүч буу зэвсэг бэлэн гэж хэлүүлэв.
Харин
Ташуур Тангад энэ үед Сайн ноён хан аймгийн урд
хошуудаас адуу хулгайлан буудуулж шархдан нутгийн нэгэн айлд хэвтэж байгаа
хүний сураг дуулаад арай Бүрэнхий Дэндэв биш байгаа даа гэж бодон тэр хүнийг
очиж уулзахаар явлаа.
Нутгийн
хүмүүсээс сурагласаар байгаад нөгөө хүнээ олж уулзав.Хүүхдээрээ шахуу залуу
байлаа.Хөндий цээжээрээ нэвт буудуулжээ.Харин ч азтай залуу юм.Залуу Ташуур
Тангадыг ихэд ажиглан харж байснаа арван тавны цагдаа биш гэдгийг нь анзаарсан
бололтой.Тэрээр яраглан хэвтэж байхдаа сулхан дуугаар
-Таны
нэр алдрыг мэдэж болох уу гэж асуулаа.ТашуурТангад тэр залуугийн ядрангуй царай
туйлдсан байдлыг харж сэтгэл өмөрсөн тэр туслах арга л бодож байв.Тэрээр залууд хандаж
-Ахынх
нь нэр алдар Тангад Алтан нутаг минь Ахай
засгийн хошуу .Ард түмний минь өгсөн нэр ТашуурТангад гэтэл
Залуугийн
нүүрэнд баясал тодорч
-
Таньтай ингэж таарна гэж санасангүй .Миний нэр алдар Балгансүрэн Сүжигт засгийн хошууных .Олон түмний өгсөн нэр Цагаанморьт гэдэг гээд
-Та
Бүрэнхий Дэндэвийг танина биздээ гэхэд нь Ташуур Тангад сураг нь гарах нь гэж
баярлаад
-Танилгүй яахав бид эртний тангараг
өргөсөн найзууд байгаа юм.Чи таних юм уу .Одоо хаана байна гэвэл
-Та
дуулаагүй юм уу .Түшээт ханы мэргэн
засгийн хошуунд баригдаад Илдэн засгийн хошууны ноён Паламд хүргэгдэж ирсэн .Одоо хаана байгааг нь бүү мэд гээд
чимээгүй болов.Ташуур Тангад нутгийн хүмүүсээс асууж сураглаж байгаад
нэгэн отчийг авчиран хүү үзүүлэв.Харин ч сум хөндий цээжийг нь нэвт хаваад
гарчихсан болохоор хүүгийн амь нас аюулгүй байлаа.Тэндээс буцсан Ташуур Тангад
Бүрэнхий Дэндэвийн баттай сургийг
яаж гаргах вэ гэж толгойгоо гашилгаж байгаад ер нь Рэнцэн зангитай л уулзах
арга олохыг бодох болов.Шөнөдөө хяруу унаж цагийн урь цаашилж салхины үзүүр
сэрүүссэн нэг өглөө Палам ноёны зарлага
Ташуур Тангадыг сурж явсан сураг дуулаад хойноос нь хүнээр тагнуул тавьж сураглавал
ноёны гар хөл Балдан гэж хүн байсныг дуулаад ТашуурТангад
надтай уулзах гээ юу эсвэл миний байр байдлыг мэдэх гээ юм болов уу гэж бодон
тэр хүний гэр орныг нь хаа нутаглаж байгааг нь мэдэн хараандаа авлаа.Нутгийн
зарим хүмүүс хэлэх нь энэ Балдан ноёноос илүү эрх мэдэлтэй болчихсон хүн .Ноён
дүү Рэнцэнгээ гэхээс илүүтэй энэ хүнийг л хамгийн итгэлтэй хүн гэж үздэг юм гэж
дуулаад түүнийг нэг өглөө гэрээсээ мордоод ноёны өргөөрүү явж байхад дайран барьж
хүлээд ууланд гарган байцаалаа.
-Чи
яах гэж намайг сурч явсан Ташуур Тангадыг асуухад үг дуугарсангүй.
-За
тэгвэл би чамайг ноёноосоо урваад ТашуурТангадад хэл хүргэх гээд явж байсан
гээд хошуу ноёнд чинь дуулгавал яах бол гэхэд мөн дуугарсангүй.Аргаа барсан
Ташуур Тангад унаж байсан мориных нь эмээлийг нь авч буруу харуулан
зайдан мордуулаад хазаар ногты нь аваад тавьчихлаа. Морий нь ороолгон хөөж байгаад
-За
чи үг дуугарахгүй бол ингээд чи мориноосоо чиргүүлж үхнэ биз гээд хаячихаад
явтал хойноос нь дуудлаа.Тэрээр
-Намайг энэ мориноос буулгаад өгөөч гэж
гуйв.Мориноос нь буулган хүлгий нь тайлж нүдний боолтыг нь аваад
-Одоо
чи мэддэг бүхнээ ярь гэвэл доошоо харан суусан тэр сулхан дуугаар
-Намайг
ноён Ташуур Тангадыг олж уулзаад уулзах өдөр судрыг
товло гэсэн гэв.Гэхдээ Ташуур Тангад үүнээс бүүр илүү ихийг мэдэхийг хүсэж
байлаа.Танай ноён яагаад морьд хөнгөрүүлээд байна.Мөн Рэнцэн занги яагаад ийш
тийшээ давхиад байна.Мөн танай ноёныд ирсэн зүс үл таних морин ачаатай ирсэн
хүмүүс хэн бэ гэж асуултаар буллаа.Тэрээр Ташуур Тангадыг эгцлэн харж чадахгүй
доошоо харсан чигээр л ноён хятадуудыг дайрах үеэр сайн морьд хэрэгтэй гэж
арваад морьд барьж хөнгөрүүлсэн .Харин Рэнцэн занги Ахай засгийн хошууны Даш мэйрингээс хүн хүч
зэр зэвсэг авахаар болсон гэсэн гэж айдастай нүдээр Ташуур Тангад тал бичээч
хоёрыг тойруулан харах аж.
-Бүрэнхий
Дэндэв хаана байна гэж Ташуур Тангадыг асуухад тэрээр нэлээд эргэлзсэнээ
-Түүнийг
Си жун хятадад ноён өгчихсөн .Би яасныг мэдэхгүй гэлээ.ТашуурТангад нэг юм л
сайн ойлгож авлаа.Энэ Палам ноён Рэнцэн
занги Даш мэйрин нар газар усныхаа төлөө ч биш юм байна.Эд нар хятадуудыг газар
ус ухах нэрээр бүгдийг хөнөөж алт мөнгий нь дээрэмдэх мөн энэ хэргийг
ТашуурТангадад тохох мөн
энэ далимаараа хэрвээ байдаг юм бол Бүрэнхий Дэндэвийг
алах юм байна.Мөн энэ Палам ноён Рэнцэн
занги хоёр хэрэг буруудвал Ахай
засгийн хэдэн гэмгүй хүмүүсд тохож хошууныхаа нэрийг аврах санаатай байна гэж
бодлоо.
Балдан
тавьж явуулахдаа ам өчгий нь аваад явууллаа.
Палам ноён нэг өглөө Рэнцэн занги Даш мэйрин хоёрыг өргөөндөө
дуудаж уулзаад
-За
бидний сэтгэсэн сэдсэн ажил өлзийгөө өгөх болтугай.Намрын дунд сарын битүүний
шөнийг тун нигууртай гэж лам багш айлдлаа.Энэ хэдэн хоногт бэлтгэлээ сайн
базаа.ТашуурТангадад зэр зэвсэг өгөх цаг хугацаагаа товлож аваачиж өгнө .Харин
хятадын пүүсрүү дайрах хоног хугацааг хэлж болохгүй.Энэ яриа зөвхөн миний
өргөөнд л үлдэнэ.Би хүн явуулж тагнуулсан ямар ч байсан Бүрэнхий Дэндэв амьд
байгаа бололтой.Тэгэхээр Ташуур Тангадад Бүрэнхий Дэндэвийг амьд хятадын
пүүсэнд байгаа гэдгийг хэл бидэнд итгэх итгэл жаахан атугай нэмэгдэнэ биз.Харин ТашуурТангадтай
ямар хүмүүс явах нь үүнийг мэд .Ямар ч байсан дагаж явдаг Тал бичээч нь цуг явах
байх Сайн ноён хан аймгийн болон Түшээт ханы аймгаас ч сайн эрчүүд ирж магад. Цаадахын чинь гар нь урт ухаан нь хурц
гэдгийг та хоёр эрх биш мэдэх байлгүй .Насаараа Ташуур Тангадад чадуулж байгаа
хоёр доо гэж үгнийхээ завсар тэр хоёрыг бас чимхэхээ мартсангүй.Ноёны өргөөнөөс
гарч ирэхдээ Даш
мэйрин Рэнцэн занги хоёрын уур нь хүрч байлаа.Даш мэйрин
-Танай
энэ ах чинь чи бид хоёрыг ТашуурТангадаас дор үздэг юм биш үү гэхэд Рэнцэн
занги
-Хм..
гээд төрсөн намайгаа байнга гутааж байдаг хүн чинь чамайг ч аргагүй биз
гэчихээд уяаруу алхлаа.Даш мэйрин нутаг буцаж хүн хүчээ бөөгнүүлж ирэхээр
явлаа.Энэ хооронд Ташуур Тангад эхнэр хүүхдээ
эргэж гэртээ нэг хоноод буцав.Хоёр хүү нь хэдийн гар нь ганзаганд хүрч хөл дөрөөнд хүрчээ.Эхнэр Янжмаа
нь Ташуур Тангадад хандаж
-Бид
гурав хаа ч газардахгүй болоод л байна.Харин чи минь л болгоомжтой байгаарай.Чи
сайн мэдэж байгаа байлгүй .Арван тавны цагдаа нар Зайдан Зундуй гуайг яасныг чи
мэдэж байгаа биздээ.Хүчрэхээ байгаад л буудаж алсан шүү дээ гээд нүдэнд нь
нулмис мэлтэлзэн гарч ирэхэд нь угийн бүдүүн хадуун ТашуурТангад
-За
надад бүү санаа зов.Та гурвыгаа л би их зовоож байна даа.Миний хоёр хүү аавдаа
үзүүлсэн сайн бичдэг уншдаг болсон байна лээ.Ард олондоо тустай л хүн болгох юмсан .Тэгвэл л миний
хэрэг бүтнэ.Галданцэрэн гуай ч сайн бичээч хүн .Хоёр хүүд минь их зүйл зааж өгч байгаа
юм байна лээ.Би ч хүү Тал Бичээчийг нь харж хандах үүрэг хүлээсэн хүн.Ер нь хэн
хэндээ л тустай явбал болно доо .Би энэ сарын сүүлээр нэг ирнэ.Тэгэхээрээ
Галданцэрэн гуайтай сайн уулзаж хоёр хүүгийнхээ тухай ярина.Ер нь би хоёр
хүүгээ энэ чигээр нь эрдэм номын хүн болгох бодолтой байгаа.Аав шигээ харанхуй
хүн болохыг би харж чадахгүй.Яахав хулгайчийн хүү хулгайч л болно
биз гэж муу хэлж байгаа хүмүүс байгаа л биз.Гэхдээ би ганц гэр бүлийнхээ төлөө
бус олныхоо төлөө явааг ард түмэн минь мэднэ.Би одоо нэн даруй Бүрэнхий
Дэндэвийг олж суллах хэрэгтэй.Энэ хүнд би өртэй.Тангарганы ч өртэй .Танил найзын хувьд ч өртэй.Ямар ч хамаагүй аргаар энэ суллаж байж л
миний бие сэтгэл амрах болно гэж эрсхэн хэлээд
мордов.
Энэ
үед харин Даш мэйрин хэдэн хүн дагуулан Илдэн засгийн хошууруу гарах бэлтгэлээ
хийж байтал хошуу ноён бие барсан мэдээ дуулав.Тэрээр энэ мэдээг
аваад харин гашуудсангүй харин ч өөрт нь ашигтай зүйл болж гэж бодлоо.Хошуу
ноёны угсаа залгах хүү нь нас бага тул энэ чөлөөг ашиглаад Даш мэйрин өөртөө ашигтай
хөдөлж болох юм гэж сэтггэн гараа үрчин
дотроо хөх инээд нь хүрч байлаа..Даш мэйрин нь хошуу ноёны газар дээрхи
ганц бүл нь юм.Тэрээр ноёны өргөөнд морилоход уйлсан дуулсан ноёны хоёр
хатан Даш мэйрэнг угтлаа.Ноён нь хоёр хатантай бөгөөд их хатнаасаа хоёр том
охинтой .Харин бага хатан ганц хүүтэй аж.Хүү нь энэ жид дөнгөж арван гурав хүрч
буй.Эрт үеийн л ноёны бага хатанд Даш мэйрин
талтай.Уг нь бага хатныг ноён буулгахаас өмнө Даш мэйрин битүүхэн харж явдаг
байсан ч ноёнд алдчихаад хичнээн их харамслаа даа. Тэрээр авга ах ловон
лам Гэндэнлүү хүн явуулаад талийгаач ноёны хойдохын ажлыг зохицуулахын тулд
ихэд чармайлаа.Энэ чөлөөгөөр боохой борооноор гэгчээр дэл сул үнэт эдлэл
дэлсэхээ бас мартсангүй .Хойдын буяныг авсан авга ах Гэндэн ловонтойгоо нийлэн
үгсэж авга ахдаа нэг азарга адуу тавин лангийн мөнгөн ембүү хоргой дурдан зэрэг
өчнөөн зүйлийг ноёны сангаас гаргуулж авлаа.Ингээд ч сэтгэл ханасангүй.Өглөг түгээж ядуусыг хооллох хэрэгтэй
гэж ноёны сангаас ахин зуу гаруй хонь арваад үхэр ялган авч хүнээр туулган
өөрийнхөө малтай нийлүүлэн ядуусд ганц ширхэг ч хонь өгсөнгүй .Уй гашуудаа
автсан ноёны хатад энэ бүхнийг анзаарах сөхөө байсангүй.Ноёны сүргийн даамал Рэгзэн гэгчийг дарамталж байгаад ноёны
адуун сүргээс хоёр азарга адууг үр хүүхдийн нь буян заяаг нь даатгана хэмээн гаргуулж авчихаад үүнийгээ Рэнцэн
зангиар дамжуулан Илдэн засгийн хошууруу зарчихав.Мөн тэрээр ноёны бага хатан
Үйзэн гэгч дөнгөж гуч шүргэж буй бүсгүйрүү шүлсээ үсэргэн битүүхэн хүсэмжилж
бага хатны өргөөгөөр гүйх болов.Харин мэйрингийн энэ үйлдлийг ноёны том
охин Цэндхорол мэдчихээд хөрөнгө мөнгөндөө Даш мэйринг ойртуулахаа
байв.Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр овоо юм салгачихсан тэр сэтгэл өег
буцлаа.Одоо түүний ганц хүсэж байгаа ажил бол Си жун хужааг дээрэмдэж алт
мөнгий нь аваад ТашуурТангадыг алахыг л хүсэж байв.Нэг сумаар хоёр туулай
буудах ийм сайхан ажил санал болгосон Рэнцэн зангид баярлаж байгаа ч яг дайрах
үеэр тэр Си жун данжаадын
хатуу хөрөнгө нь хаана байгаа бол гэж шуналын янт сэтгэлээ шаналган үргэлж бодно.
Хэсэг
-8
Ташуур
Тангад өөрийнхөө багийг бүрдүүлэхийн тулд Зүүн барга үзэмчин хошуунаас
сайн эр Солгой Дандар Уран Бүргэд
мөн Сайн ноён хан аймгаас Гөрөөчин Дамба ,Нохой Шарав гэгч сайн эрсийг
дуудуулан авчирлаа. Хөвсгөлийн хязгаараас Дуучин Дангаа ирэхдээ нутгийн сайн эр болох Галуу Жамбал гэгч эрийг
дагуулан ирсэнд Ташуур Тангад тосон уулзаж ойрд
уулзаагүй тэр хоёр шөнөжингөө задгай галын дэргэд хууч хөөрч хонов.
Үдшийн бүрийд гал тойрон суух бүргэд шиг
цоргисон нүдтэй нүргэлсэн дуутай эдгээр эрчүүд нэгэн цагт нэг нэгнийгээ эндэж
алдах эзний гарт орох үед авран туслахаар
андгай тангараг өргөсөн эрс билээ.Энэ эрчүүдийн цугласан зорилго бол Эрхэмсэг засгийн хошууны Бүрэнхий
Дэндэв гэгч сайн эрийг хятадын пүүснээс чөлөөлөх юм.Ганцхан эгзэгтэй
мөчийг л хүлээж байгаа нь энэ.Ташуур
Тангад хошуу ноён Палам Рэнцэн Занги Даш мэйрин гурвын ааш аягыг мэдэлгүй яахав .Энэ гурваас үхэж байж л сална
гэдгээ сайн мэдэх тэрээр энэ гурвыг харин өөрсдийг нь занганд хийх арга олохыг
бодон санааширан явах болов. Зуны
дунд сарын битүүний шөнө хошуу ноён Палам
болон Даш мэйрин Рэнцэн занги нар хятадын пүүсийг дайрах гэж буйг мэдсэн Ташуур
Тангад битүүний урд шөнө нь дайрахаар төлөвлөн бэлдэж эхлэв.Нийтдээ Ташуур Тангадын
бүлэг энд тэндээс цугласаар байгаад арваад хүнтэй болчихсон байлаа.Газар газрын цөс их
зоримог эрсийг хараад л Ташуур Тангадад бахархах сэтгэл төрж гал усруу харайж
орох эрч хүч амтагдаж байв.Баян шарга уул Дархан хан уул Баян эрхт уул
Эрдэнэмандал Эрдэнэжавхлант Соёл уул зэрэг уулсаар орогнож Нөмрөг бүр Галдастай
голуудаар нутаглах нутийн айлуудаас чимээ сонсон хүлээж байлаа.
Илдэн засгийн
хошууны нутгаар намрын хурц наран ээсэн их үдийн алдад ноёны өргөөнөөс мордсон
Даш мэйрин Рэнцэн занги хоёр дэргүүлсээр их уулсын Нөмрөгийн сав газрын Вангийн
цагаан ууланд ТашуурТангадтай ирж уулзлаа.Даш мэйрин Рэнцэн занги хоёрын хэн нь
ийшээ ирэх дургүй байсан ч хошуу ноёны үгийг яаж сөрж эс чадахав.Үргэлжийн
ангалзаж ам хуурайгүй явдаг Рэнцэн занги бүүр дуугаа хураачихаж .Харин санаа
ихтэй дотуур тамиртай Даш мэйрин хар багаас нь ТашуурТангадыг мэдэх тул хэрдээ
айснаа мэдэгдэхгүйг хичээх ч үүнийгээ үл нууж чадна.Бүүр аргаа бариад Ташуур
Тангад бариад авбал чи бид хоёр чинь нэг тогооноос хоол идэж байсан шүү дээ гэж
хэлнэ дээ гэж айсан сэтгэлийнхээ гүнд бодол
тээнэ.Ядаж байхад унасан морьд
ТашуурТангад түргэхэн аваачиж өгье гэсэн байртай амаар булаан хатирна.Вангийн
цагаан уулын баруун хажуу дээр хоёр морьтой хүн гарч ирэн мориноосоо
буулаа.Мэдээж энэ ТашуурТангад хэн нэгэнтэй ирсэн гэдэг нь ойлгомжтой.Намрын
сэвэлзсэн салхи сөрөн нар салхинд онгосон хүрэн бор царайн дээрээ үл ялиг
инээмсэглэл тодруулснаа Ташуур Тангад морио барин зогсож буй Тал бичээчид
хандан
-За энэ хоёрын
замдаа зүрх нь зогсчихгүй яаж нэг ирэв дээ гээд сайн харж аваарай. Чи энэ
хоёрыг ард олондоо битгий хэл авсан авгай ах дүүсдээ ад болсон хоёр хүний сүг
байгаа юм гэдгийг мэдэж ав.Энэ хоёртой яриа хэлэлцээр хийж бүүр хамтарна гэж
яаж санахав .Урдаа л оруулж явахгүй
хойноос хутга дүрчихээд явчих улс даа гэв.Удалгүй Рэнцэн занги Даш
мэйрин хоёр ирлээ.Мориноосоо буугаад
-Мэнд амархан
сайн байна уу гэж мэндлээд ТашуурТангадын үйл хөдлөлийг дагуулан хоёул нүд
бэлчээх нь их л айдастай байгаагийн шинж.Ноёны өргөөнд ч юмуу өөр газар хүн
амьтан ихтэй газар бол энэ хоёр ТашуурТангадын мэндийг эрэх нь бүү хэл тоож
харахгүй улс юм.Тангад газар завилан суугаад тэр хоёрыг ёжтой харцаар тойруулан
хараад
-Та хоёр
байхад ноён яагаад надтай хамтрах гээд байгаа юм гэж зандарган дуугарахад царай нь хувьсхийн Даш мэйрин Рэнцэн зангийн амыг харлаа.Рэнцэн
их бүдүүн дуугаар дуугарах гэсэн бололтой
-Би..............гээд
гацаад дуу нь шингэрээд түүнийг ноён л мэдэх байх....... аа хэмээчихэв.Ташуур
Тангад Тал бичээч хоёр биенлүүгээ харан жуумалзаад тэвдэж бантсандаа гарынхаа ойрхон өвс ногоог тастах Рэнцэн
зангийг Ташуур Тангад
-За занги гуай
та намайг орон гэртээ орох эрхгүй одтой тэнгэр доор олон хоног төөрүүлтэл минь
араас мөрдсөн дөө.Өвс ногоо мал шиг зулгааж байхаар одоо та намайг барихгүй
юмуу гэхэд Ташуур Тангадын өөдөөс үг дуугарах нь бүү хэл эгцлэн харж ч чадахгүй
гөлөлзөв.Байдал буруугаар эргэвэл ухасхийн босоод мордоод зугтахад бэлэн суух
Даш мэйрин дээр харц тогтоосон Ташуур Тангад ёжтойгоор
-За мэйринтэн
минь энд юу хийж яваа билээ.Си жун хужаагийн алтны үнэрийг авчихсан нь үү .Та
бид хоёрт дуусгаагүй тооцоо яриагүй үг зөндөө байгаа даа.Таргийн таван малыг
минь Рэнцэн та хоёр хувааж идсэн гэл
үү.Миний хоёр хүү тараггүй хичнээн шөнө хоносон гэж санана.Эхний удаад та хоёр миний
хэдэн богийг төлнө дөө.Харин биеэрээ төлөх юм уу бэл бэнчингээрээ төлөх юм уу
гэдгээ одоо шийдчих гэхэд газар цөмлөөд яваад орчихмоор шахуу навтайн суусан
Рэнцэн занги цочисхийн өндийхөд нь Тал
бичээч хажууд нь очоод суучихав.ТашуурТангад Рэнцэн зангийн энэ арчаагүй
байдлыг харан улам зэвүүцэж
-Чи олон
ядарсан айлын охид хүүхнийг бузарласан даа.Одоо чи бүүр Хүдэр баяны хөгшин авгайн өврөөс
босохоо байсан гэл үү.Чи Хүдэр баяны хөгшин авгайн хатуу эдлэлд нь шунаснаас
бус хайртай дуртай нь ч юу л бол гээд завилан сууснаа босон эмээлийнхээ
бүүрэгнээс хүнд бүдүүн яргай ташуураа автал ухасхийн боссон мэйрин Дашыг нэг
гараараа нөгөө гараараа Рэнцэн зангийг угз татан Тал бичээч суулгав.Ташуур
Тангад ташуураа Даш мэйрингийн шилэн дээр тавин
-За чамд хэлэх
үг байна уу эцсийнхээ үгийг хэл эхнэр хүүхдэд чинь би чамайг эр хүний ёсоор
үхсэн гээд хэлчихье гээд шилэн дээр нь дартал
-Тангад аа
намайг уучлаарай чи бид хоёр чинь нэг тогооноос хоол идэж байсан улс шүү дээ
хэмээн бархиран уйлан дуулан гуйлаа.Ташуур Тангад Дашийг хорсолтой нүдээр
харсанаа
-Би танай
тогооноос биш танай нохойн идүүрнээс хоол иддэг байсан.Ингэхээр чи бид хоолоо
хувааж идээгүй гэсэн үг .Танайхантай би нэг насны тангараг тасалсан хүн .Чиний
эцэг Хөх Нанзад миний аав ээж хоёрыг насны эцэст шөлний хоньгүй болгосон.Намайг
ээж аав хоёрынхоо толгойг түших боломж олгоогүй .Энэ бүхнийг бодоход чамайг
алах ч багадана .Алах алахдаа адууны сүүлнээс чамайг чирж алмаар байна.Гэхдээ
ноён итгэл хүлээлгэж хэлэлцээр хийгээд ир гэсэн улсыг яаж алахав гээд
- Одоо наашаа
хар гэхэд хоёул алахгүй нь гэсэн горьдлогын харцаар Ташуур Тангадыг ширтэв.
-Бидний сайн
нөхөд та нар шиг олзонд шунаж орон дэлхийгээ бузарлах улс биш бид тангараг
өргөсөн анд Бүрэнхий Дэндэвийг суллах нь чухал юм.Харин биднийг хуурах алах
гэмтээх барьж өгөх гэж үзвэл ноёнтой юутай чинь нохой шувуутай чинь дуусгана
гэж мэдээрэй.Ноёндоо хэл товлосон цаг хугацаандаа уулзах газраа уулзана.Бид
хүнээ авна харин та нар хужаа нараа авна .Бидэнд зэр зэвсгийн хэрэггүй
хэмээгээд
-За наад хагас
амьтай хоёр хүний оронцогоо явуул гэхэд нь Рэнцэн занги Даш мэйрин хоёр
ухасхийн мориндоо эргэн эргэн харсаар нэлээд ширүүхэн давхиулж одов.Хойноос нь
харж зогссон ТашуурТангад
-Ийм хүмүүс
хүний аминд хүрч дээрэм хийж чадах уу хэмээн инээд алдаад Тал бичээчид хандан
-Гэхдээ эд нар
юм сэдэж л байгаа даа.Санаа нь явчихсан улс даа гэв.Хошуу ноён Палам өргөөндөө
бодол тунгаан сууж байтал гаднаас Даш мэйрин Рэнцэн занги хоёр орж ирлээ.Ноён
энэ хоёрыг нэвт ширтэн харж байснаа
-За Ташуур Тангад
юу гэж байна гэхэд Рэнцэн занги Даш мэйрин хоёр ам уралдан
-Яг товлосон
цагтаа уулзах газраа уулзъя гэж байна гэв.Ноён
Ташуур Тангад
энд тэндээс хүн дуудаад байна гэсэн .Хэдэн хүнтэй байна гэхэд
Рэнцэн занги
-Хоёулаа л
байна лээ гэхэд ноён Рэнцэнг нэвт
ширтэснээ
-Та хоёр арай
Тангадад далан булчирхайгаа тооччихсон юм биш гэхэд
Даш мэйрин тэвдэн
-Үгүй үгүй яаалаа гэж тэгэхэв гэхэд ноёны гадаа уяан дээр олон морьдын чимээ гаран
пижигнэж гаднаас орж ирсэн ноёны хиа
-Ноёнтон
оо Хүдэр баян ирж байна гэв.Хүдэр баян
гэх нэрийг сонсоод Рэнцэн хулмагнаж орох гарах газраа олж ядан суув.Удалгүй
гаднаас тавь гаран насны өндөр нуруутай хижээл насны эр орж ирсэн нь Хүдэр баян
гэгч болой.Тэрээр тойрсон хэдэн хошуундаа толгой баян гэнэм.Өмссөн зүүсэн
хувцас нь эдэлж хэрэглэж яваа зүйлс энэ бүхнийг илтгэх мэт
Ноёны амар
мэндийг мэдээд дээшээ өгсөн суулаа.Нар сар мэт өнгө жавхаалаг хорь гаран насны
өндөр гуалиг бүсгүй дагаж яваа нь саяхан буулгасан бага эхнэр нь бололтой.
Тэрээр
-Ноён таны
лагшин тунгалаг байна уу .Энэ намар өргөн дэлгэр сайхан намар болж байна даа
гээд ноёнлуу харсанаа
-Та миний
хэлэх гэж тунгааж үзнэ гэж найднам
Бид бүхний
шүтээн Их бурхант Халх голын сав газар Си Жун гэгч хужаа газар авч тариа тарих
болсон гэж би дууллаа.Түрүүчээсээ хятадууд ирээд байгаа сурагтай хэрэв ийм зүйл
болвол таван малынхаа хишгээр амьдардаг нутгийн зон олон бид яах билээ.Манай
нутгийн зон олон хэлэлцээд намайг ноён таньтай уулзах хүсэлт тавьсан юм.Та ямар
арга хэмжээ авах гэж байна гэхэд ноён хар цагаан дуугүй сууснаа
-Бид ямар ч
арга байхгүй .Дээр манжийн амбан гэж хүн байна тэр хүнээс бүгд шалтгаалах
болчоод байна гэв.Тэрээр ямар дээрэмдэх гэж байгаа гэж хэлэлтэй нь биш Ноёны
явцгүй шийдвэргүй царайг хараад үр дүн гарахгүй гэдгийг мэдэх Хүдэр баян
-Хэрвээ энэ
хятадууд газар ухахдаа хүрвэл нутгийн ард олон бид босох болно шүү
Харин ноён та
манжийн амбаны талдаа байх юмуу ард олныхоо талд байх юм уу шийдээрэй гэчихээд
гараад явчихав.Харин Хүдэр баян Даш мэйрин Рэнцэн занги хоёрыг хүн гэж үгтээж
харсангүй .Ноён дэмий л бодолхийлж энэ Хүдэр баян гуай манжийн амбанаас цол
хэргэм гуйж мянган цагаан хонь зуун цагаан тэмээ өгч байгаа дуулдсан .Энэ одоо
яахаараа ингээд ийм юм яриад сууж явдаг билээ гэж бодов.Ташуур Тангад Тал
бичээч хоёр Дэгээ голд зусаж буй нутгийн айлуудад оччихоод буцаж яваад замдаа
Хүдэр баянтай таарав.Халамцуухан явсан Хүдэр баян Ташуур Тангадыг хараагүй ч
ерөнхий байдлаар нь танив бололтой Мориноосоо буун суугаад өврөөсөө алганд үл
багтам шахуу том хаш цагаан хөөрөг гарган тамхилаад
-За
ТашуурТангад гэж сайн эр гэж би олон дуулсан гэхдээ чамтай ингэж таарна гэж
санасангүй.Мэнэнгийн уудам талд миний
хэдэн малыг бэлчиж Буйр нуур Ташгай Хунт Халх Нөмрөгийн голууд миний хэдэн
малыг ундаалдаг юм.Энэ байгаль хангайн хишиг болохоор хангайн боохойд би
хишгийг нь харамгүй өгдөг юм.Харин сайн эр нэртэй хаяагаа хадардаг хулгайчид би
өнчин ишиг ч өгч үзээгүй хүн дээ гээд Ташуур Тангадыг согтуурсан нүдээр цог шиг
ширтээд
-Чи хиртэй
сарвуугаа манай нутгаас татаж салхин дээрээс минь холдвол би баярлана даа гээд
шүлсээ хаян хялайн харахад нь
Дургүй
нь хүрсэн ТашуурТангад
-За Хүдэр баян
минь .Би таны дархан сүргээс өнчин ишиг
ч аваагүй хүн шүү .Хэрвээ та намайг нутаг орноосоо хөөж байгаа юм бол би
явахдаа танай нутгийг туурайт хүлгийн чимээгүй
тугал бярууны зэлэн дээр чинь малын мөргүй болгоод өгч чадна шүү хэмээн
бослоо.
Хүдэр баян
онигор нүдээрээ хорсолтой нь аргагүй хараад
-Манж амбаны
газар махы чинь шулах мөглөн чамайг хүлээж байгаа шүү хэмээчихээд мордон
давхиулж одов.Ташуур Тангад учрыг үл олов.Яахаараа энэ Хүдэр баян намайг
ингэтлээ үзэн яддаг билээ гэж ихэд бодолхийлээд мордов.
Маргааш өглөө
нь үүрээр эртлэн мордсон Ташуур Тангад Бүрэнхий Дэндэвийн дагуул болох
Цагаанморьтонг эргэхээр мөн Ёст засгийн хошуу орж гэр орноо эргэхээр
одов.Цагаанморьтон тэнхэрчээ.Босчихсон ойр зуурхан морь унаад явж байгаа
аж.Тэндээс Цагаанморьтонг дагуулаад гэрээрээ орж хоноод л өглөө эрт буцан
эргэв.Тал бичээчийн аав Галданцэрэнд шавь орсон хоёр хүү нь эрдэмд ихэд
нэвтэрсэнийг багшаас нь сонсоод ТашуурТангад ихэд баярлав.Учир нь Галданцэрэн
бичээчийн гэрийг нүүлгэн ирж гэрийнхээ гадаа барьсан болохоор хоёр хүү ч гэсэн
эрдэм номдоо шамдах аж. Гэрээ эргэхээр явсан хойно нь Хүдэр баян ТашуурТангадыг
сураглаж ирсэнийг дуулаад тэр ихэд гайхаж саяхан таарчихаад яаж үг хэлээр идээд
байсан билээ хэмээн бодов.Тэрээр Ташуур Тангадыг гэртээ ирж уулзаарай гэж
хэлчихээд явсан байв.Саяхан л хөөж туугаад байсан Хүдэр баян яах гэж байгаагийн учрыг олоогүй
байтал тэр өдөр Хүдэр баян хошуу ноёнтой уулзаад буцсан сураг дуулаад Хүдэр баянд хошуу ноён Палам эсвэл Даш мэйрин
хоёрын нэг нь ТашуурТангадын талаар юм ярьсан нь илт .Маргааш нь Ташуур Тангад
Тал бичээч Цагаанморьт хоёрыг дагуулан Нөмрөгийн голд нутаглаж буй Хүдэр баяныхыг
зорив. Хаанаас ч харсан хэн бүхний нүдэнд содон ханхайсан том цагаан гэрээс
зайдуухан хэдэн бор гэр байх нь малчид зарц нарын гэр нь бололтой.Баяны
өргөөний шон дээр буусан Ташуур Тангад Тал бичээч Цагаанморьт гурав хоёр баяны ханхар том гэрт орон мэнд усаа
мэдэлцээд суулаа.Хүдэр баяны зарц нар том мөнгөн аяганд
цай хийж өгөн бэлэн болгосон
цартай тарган хонины мах өмнө нь тавив.Хүдэр баян угалзтай монгол гутлынхаа
хээг тоолох мэт доошоо харж хэсэг сууснаа
-За Тангад
минь .Эр хүний ам чанга Эрмэг хүлгийн олом чанга байх дээрээ сайн байдаг гэж
ярьдаг байхаа.Намайг чи болгооно биз .Дээр би чамд хэтэрхий хатуурхаж. Ноёнтой
үг шөргөж муудалзаад замаараа ганц нэг айлаар аяга таш юм уучихсан чинь
хойдохоо мэдэхгүй хорон үг аман дээр ирж хожмын гэмгүй явах хүнээ гомдоож
..................Даш мэйрин гэж танай нутгийн ховч хог л хошуу холбож хов
зөөсөн юм.ТашуурТангад “Мэнэнгийн талд бэлчиж байгаа мал бүхэн минийх гэж
“ярьсан гэж хэлсэн юм.Тэгээд л миний хамаг уур цухлыг хүргэчихгүй юу гээд
Цагаанморьтон Тал бичээч хоёрыг ихэд сонжиж сонирхон харах зуураа
-За энэ
залуучуудын алдар нэр нутаг ус хаанахын билээ гэхэд Тал бичээч
-Би Үйзэн
вангийн хошууны Галданцэрэн бичээийн хүү Агваанжамбал гэгч байна гэхэд
Цагаанморьт
- Миний нэр алдар Балгансүрэн Сүжигт засгийн хошууных гэв.Хүдэр баян
Сайхан
залуучууд байна гээд ТашуурТангадыг харсанаа
-За
би чамд нэг юм хэлэх гэсэн юм.Бидний их Шүтээн Их Бурхантын тохойн ойролцоо
хятадууд газар хагалж тариа тарих юм гэнэ.Би ноёнд дуулгалаа.Манжийн амбан
зөвшөөрсөн гээд авч хэлэлцэхгүй байна .Хэрвээ байдал энэ чигээрээ явбал бид
хүчин мөхөсдөж газар орон уул усаа дээрэмдүүлэх хэрэг гарах нь чи олон газар
явж сайн мууг их үзсэн хүн чи энэ нутгийнханы төлөө буян болж ард олныг босгон
хятадуудыг зайлууж өг. Би хоол унд морь мал зэвсгээр хангах ажлыг нь хийе гэхэд
нь
Ташуур Тангад бодлоо.Энэ бүхэн юу болоод
байгааг ойлгосонгүй .Энэ хүн бас нутаг орон нэрээр хятадуудынх алт мөнгөнд
шунаад байна аль эсвэл яг нутаг орноо гэсэн сэтгэл байна уу гэж бодолхийлээд
эрс шулууханаар
-За миний толгойлох удирдах ч юу л бол харин
таныг бол танай нутгийн олон дуртай дагана даа .Би харин хүч хавсарч мэддэг
чаддаг бүхнээрээ туслахад бэлэн гэчихээд “энэ баян чинь манжийн амбанд баахан
өргөл бариад цол хэргэм гуйсан сурагтай байсан санаа нь хошуу ноён болох санаатай
бололтой дог .Тэгээд л өөрөө нэр цэвэр сууж үлдэх гээд байгаа хүн байна гэж
бодов.Эргэж уулзахаар болоод Ташуур Тангад
Тал бичээч Цагаанморьтон гурав Хүдэр баяны уяан дээрээс мордоход намар оройн
жиндүүхэн салхи сэвэлзэж байлаа.
Хэсэг-9
Урьхан салхи сэвэлзэж морины өвдөг шүргэм өвстэй уудам
тал хаяагүй мэлтийнэ.Аниргүй нутгийн буйд нам гүмхэн.Товлосон хугацаа хэдийн
дөхөж Ташуур Тангад өөрийн итгэлт арваад хүнээ цуглуулан Баянцагааны нуруу
Вангийн цагаан уулсын ойрхон хүлээж байв.Харин хошуу ноёноос чимээ
анир алга хэвээрээ.Энэ
зуур хошуу ноён Палам зэр зэвсэгтэй хориод хүнтэй болсон бөгөөд
өөрийн итгэлт хүн Балданд энэ бүхнийг даатгав.Тэрээр Балданг өргөөндөө дуудаад ихэд
аминчлан шивнэх шахам нам дуугаар
-За эхлээд хятадуудаас ганц ч хүн үлдээж
болохгүй хэрэв үлдээвэл аюултай юм болно.Мөн Ташуур Тангад Бүрэнхий Дэндэв Дуучин
Дангаа гурвыг энэ дүйвээнээр далимдуулан
устга.Хятадуудын эд хөрөнгийг сүүлд нь нэг тийш болгож болно биз .Маш цэвэрхэн
нямбай хийнэ шүү Рэнцэн Даш мэйрин хоёрт итгэх хэрэггүй. Тэр хоёр хүн алж
чадахгүй харин алсан хүний хормой хотыг л ухаж чадах байх .Өөрийн итгэлтэй
гэсэн хэдэн хүнд л энэ бүхнийгээ даатга ахиухан шиг хөрөнгө мөнгө амал .Харин
өөрсдийгөө сайн нууцал хошууныхаа нэрийг бүү дурс .Сайн эрс байна гэж хашхир
Ташуур Тангад байна Дуучин Дангаа байна гэж мэдэгд гэж захиж захиж
гаргалаа.Балданг гарсаны дараа Даш мэйрин Рэнцэн занги хоёрыг дуудаж уулзаад
-За хоног хугацаа боллоо.Энэ бүхнийг Балдан
тэргүүлж явна.Та хоёр түүний үгэнд эс орвоос би та хоёр юу ч өгөхгүй гэж
мэдээрэй. Хэргэм зэргийн чинь ч хураалгаж чадна шүү гэж нэлээд ширүүхэн дуугаар
анхааруулаад гаргав .
-Жа гэхээс өөрөөр дуугарч зүрхлээгүй ноёны
өргөөнөөс гарч ирсэн Даш мэйрин Рэнцэн хоёр бөөн уур уг энэ хоёр бодохдоо бүх
ажлыг энэ хоёр л толгойлон хийнэ гэж бодож гэтэл байдал эргэж.Нөгөө алт
мөнгөний тухай бодохоор нойргүй хонодог байсан Даш мэйрин бүүр сэтгэлээр унаж
хэрэггүй юманд хутгалдчихлаа гэж өөрийгөө зэмлэв.Тэрээр ямар их зүтгэлтэй
байлаа.Гэхдээ тэр хөгшин чоно шиг санаатай хүн болохоор нэг юм сэдэж байгаа нь
лавтай.
Намаршсан тэнгэрийн ааш аяг намуухан Их
бурхантын ойрхон манжийн амбанаар далайлган
ихээхэн газар авчихсан Си Жун гэгч данжаад их л маадгар .Урдаас ирэх хэдэн хятадуудаа
хүлээх тэрээр нэн яаруухан ажлаа эхлэхийг л хүсэх аж.Тэр хошуу ноён Паламд хэн болохоо
харуулсан болохоор бүүр нэг сэтгэл өөдрөг. Нутгийн ард олон яаж эсэргүүцлээ ч гэсэн
манжийн амбаны шийдвэрийг яаж чадахгүй хэмээн энэ нутгийн эзэн болчихлоо гэж
хязгааргүй баярлана.Тэрээр тариа тарих нэрээр бас алт ухах бодолтой байгаа
болохоор урдаас дуудсан газар шинжээчийг л хүлээж адгана.Тэр одоо үхэр тэрэг хөллөж
айл айлын гадаа бараа аваач гэж гуйх шаардлаггүй болсон.Ихийг бодно ер нь
цаашдаа Халх голын энэ сав газрыг бүгдийг нь авчихвал гүү мөн сайхан гэж
мөрөөдөх нь дотор газрын хүний шунал нь хязгааргүй аж.
Гэнэт намуухан байсан намрын тэнгэр өглөөгүүр
шуурч байснаа үдийн алдад бороо орж эхлэв .Үдээс хойшхон бороо нь цас болж
цасаар шуурч эхлэв.Даавуун нимгэн толгойн хаацтай гарч ирсэн хятадууд орох
газраа олж ядан шуугилдана.Нүд чихгүй цасаар шуурсаар үдэш болгов.Шөнийн тас
харанхуй хажууд нүд чихгүй шуурах шуурга сүрийг үзүүлэн цасаар ороолгоно.Си жун
хятад гурван хүн дагуулан пүүсрүүргээ буцсан боловч төөрсөөр эс олов.Тэрээр
үхэхээс айхаас гадна пүүсийнхээ байранд нааран доогууруу ухсан зоорин дотор байгаа
хурааж хуримтлуулсан алт мөнгөндөө аминаасаа илүү санаа зовж чаддагаараа хэдэн
дагуулаа хятадаар шулагнан яаруулавч зүг чиггүй шөнийн цасан шуурганд хаачих
билээ..
Харин энэ шөнө төлөвлөсөн ёсоор Ташуур Тангад
хүмүүстэйгээ цасан шуурганаар Си жун хужаагийн пүүсрүү мордлоо.Ташуур Тангадын
хүмүүс дэргүүлсээр ирвэл Си жун хужаагийн пүүс намуухан таг чиг байх нь
сэжигтэй.Шавар хэрмий нь даван орцгоовол буун
дуу тас хийж Уран Бүргэд шархдан уналаа.Буу дуугарсан цонхны зүгрүү Дуучин Дангаа дөхөн очоод цонхоор том
чулуу шидтэл буу хэд хэдэн удаа дуугараад чимээгүй болов .Хаалгы хэмх цохиод
ортол гурван хятад хутга барин өөдөөс нь дайрлаа.Тангад эхнийхийг нам цохиж
унагаавал наад хоёрыг нөгөөдүүл аль хэдийн эд бад хийж .Хавь ойр тойрны нь
нэгжиж таван хятадыг цааш нь харуулав.Бүрэнхий Дэндэвийг олсонгүй .Бусдаасаа
арай зайдуухан байрлах томхон байшингийн хаалганы цоожийг нь хэм цохин
орлоо.Доторхи байдлыг харахад нөгөө Си Жун гээг хятадын байр бололтой.Хавь ойр тойрны нь нэгжиж үзээд
олсонгүй .Унтдаг ор бололтой наары нь нааш нь таттал цаанаас нь нэг унжуулсан
хөшигний цаанаас хаалга бололтой юм цухуйлаа .Тэр хаалгы цөм цохиод ортол
доошоо урдуусан шат байлаа. Шатыг дамжин уруудваас тас харанхуйд хүн бөглүүхэн
ханиалгах сонсогдов. Хэт цохин гэрэл асаавал өмсөж зүүсэн хувцас нь урагдаж үс
гэзэг ньь сэгсийсэн Бүрэнхий Дэндэв тэнд гав гинжтэй сууж байв.Гав гинжий нь
хэм цохин салгаад Бүрэнхий Дэндэвийг суллан авч дээшээ гарч ирээд Ташуур Тангад
-Одоо энэ бүгдийг шат аа гэтэл Бүрэнхий
Дэндэв
-Үгүй
болохгүй энд өөр хүн байж магад хэмээгээд шалан дээр нь гишгэж явсанаа
-Энд цохь гэвэл Ташуур Тангад том шургаагаар
шалыг цөм цохивол тоос бургин шал цөмөрлөө. .Доошоо тоос хөөрсөн хойно харвал
арван долоо найман насны хоёр охины цогцос байлаа.Бүрэнхий Дэндэв
-Наад муу хужаа нар чинь бид гурвыг алаад
дотор нь алт мөнгөө хийж урагшаа гарах гэж байсан байх.Алт мөнгө нь энэ хавьд
байгаа гэлээ .Ойр тойрны үзэж хоёр охины хоригдож байсан нүхний хажуухан байх
нүхэн зоорьлуү орвол тэнд нандигнан даавуунд боосон зүйлүүд байв.Гарган үзвээс
мөнгө аяга ээмэг бөгж алт мөнгө гээд маш их юм байлаа.Тэр бүхнийг хаман авч
байшин барилгы нь гал тавин галдан шатааж хаячихаад Бүрэнхий Дэндэв шархадсан
Уран Бүргэд хоёрыг хэдэн хүнтэй
буцаагаад Ташуур Тангад арваад хүнтэй Их Бурхантыг зорив.Цасан шуурганд осгож үхэхээ алдсан
хэдэн хятад нэг муу майханшуу юманд хорь гучуулаа бөөгнөрөн байхад нь давхин
очсон Ташуур Тангад тэргүүтэй эрчүүд бээцийж бээрээд хөдөлж чадахаа байсан
хятадуудыг нэг бүрчлэн хядаж дуусгав.Харин энэ үед пүүсрүүгээ яваад төөрөөд
олохоо байсан Си Жун хужаа хаана яваагаа мэдэхгүй явсаар буцаж явсан Ташуур
Тангад тэргүүтэй эрчүүдтэй өст хүн өлийн даваан дээр гэгчээр улаан халз
таарчихав.Си жун хэрдээ зугтахыг хичээн гүйсэн боловч хойноос хөөж очин Дуучин
Дангаа хүнд яргай ташуураар тархий нь хага цохиж алав.Ийнхүү тэндээс буцсан
эрчүүд Баян цагааны ууланд очиж шөнөө эрчүүдээ тарааж хятадуудаас булаасан алт
мөнгйиг хувааж өгөөд явуулаад Бүрэнхий Дэндэв Уран Бүргэд хоёрыг бөглүү нутгагладаг
Ташуур Тангадын эртнйи танил Лувсан гэж айл бараадуулан асруулах болов.Болзсон
шөнийн урд өглөө нь хятадын пүүс шатаж
байна гэсэн хүн ирж ноёнд дуулгавал хүмүүсээ дагуулан давхин очвол тойрсон шавар
хэрэмнээс өөр юмгүй юу ч үгүй шатсан байв.Харин тэндээс Их бурхантруу давхиж
явтал улаан зам дээр Си жун данжаадыг
гурван хүнийхээ хамт үхсэн хэвтэж байлаа. Их Бурхантын ойрхон хятадуудын
байрлаж байсан газар ирвэл аль хэдийн
хориод хятадыг юу ч хядаж орхиод алга болж.Ноёнтон нэг талаар баярласан ч
хошууных нутагт болсон болохоор манж амбаны өмнө юу гэж хэлэхээ мэдэхгүй айдаст автав.Харин Даш мэйрин Рэнцэн занги хоёр юу ч
үгүй үлдсэндээ л харамсаж байлаа.
Хэд хоногийн дараа хүрээний манж амбаны
газраас бичиг ирж хошуу ноёнПаламыг хүрээнд дуудаж .Хошуу ноён очихоос аргагүйд
хүрч хүрээг зорив.
Хүдэр баян үүнийг дуулаад Ташуур Тангадаас
гарахгүй гэдгийг мэдэж байсан тул тун баяртай байх нь их учиртай.Учир нь хошуу
ноён манж амбанаас зэмлэл хүртэж хошуу
ноёноосоо бууж магад тэгвэл би хошуу ноён болно гэж тэр бодон баясав.Хэд хоногийн хошуу
ноён Палам ямар ч байсан отог жинстэйгээ буцаж ирсэн нь арай манжийн амбан цол хэргэмий
хурааж буулгачихаагүй бололтой.Хошуу ноён ийнхүү буцаж ирсэнд хоёр хүн ихэд
хорссон нь Рэнцэн занги Хүдэр баян хоёр байв.Хошуу ноён харин ноднин намар манж
амбанд Рэнцэнгийн хонгор азаргатай адуугаар өргөл барьсан нь аминд орж отог
жинс албан тушаалтайгаа үлджээ.Харин хамгийн гол нь нэг ам өчиг өгсөн нь Си жун
данжаадын хүмүүсийг алсан сайн эрсүүдийг нэг бүрчлэн барьж өөрийн биеэр манж
амбаны газар тушаах ёстой болов.Хошуу ноён Палам ирсэнийнхээ маргааш хошуу
тамгын газрынхаа хүмүүсийг дуудаж уулзаад
-За өнөөдрөөс эхлээд манай нутаг шилийн сайн
эр нэртэй хулгайчгүй болсон гэж зарла .Хэрвээ Ташуур Тангад Бүрэнхий
Дэндэв Дуучин Дангаа Тал бичээч Цагаанморьт зэрэг сайн эрсүүд үзэгдвэл өчиггүй
баривчилж манж амбаны гар хүргэнэ хэмээн үүрэгдэв.
Дуучин Дангаа Галуу Жамбал хоёр Хөвсгөлийн
хязгаарлуугаа буцахаар болж ТашуурТангад дагуулан гэртээ ирлээ.Тангадын хоёр
ихэр хүү Данзан Дэнзэн хоёр ааваасаа дутахгүй биетэй өндөр болжээ.Хоёр хүүгээ
номын хүн болгосон ТашуурТангадын ухаантайг гайхсан Дуучин Дангаа хоёр хүүгийн
номын багш Галданцэрэнд өөрийнхөө хүүг шавь оруулж номын хүн болгохоор ярьж
хөөрөөд явлаа.Дуучин Дангаа Галуу Жамбал хоёрыг үдэж өгчихөөд гэртээ ирсэн
ТашуурТангад тэр шөнөө Бүрэнхий Дэндэв Уран
Бүргэд хоёрыг эргэхээр гэрээсээ мордсон тэрээр шөнөө давхиулаад Илдэн
засгийн хошууны ганган Соном гэгч айлаар буугаад мордтол Даш мэйрин Рэнцэн
занги хоёр нэлээд хэдэн хүн дагуулаад Бүрэнхий Дэндэв Уран Бүргэд хоёрын хэвтэж байгаа айлруу явсан
сураг дуулаад хойноос нь яаравчлан давхилаа.Өглөө нар уулын оройгоор өндийж
байх үеэр ТашуурТангад Лувсангийн гэрийн барааг харвал гадуур нь хүн мал
харагдахгүй байх нь сэжигтэй.Давхисаар уяан дээр нь буувал Бүрэнхий Дэндэв
Уран Бүргэд хоёр алга. Гэрийн
эзэгтэйгээс асуувал Даш мэйрин Рэнцэн занги хоёр ирж байгаа гэж Тал бичээч ирж
дуулгаад аваад явсан энүүхэн ойрхон газрын бартаанд нуугдаж байгаа
гэв.Харин аз болж архи дарсанд толгойгоо
мэдүүлж явдаг Даш мэйрин Рэнцэн занги хоёр шартсан дотор нь бүрзийсэн хоёр хүн
Лувсангийнд л давхиж ирэхэд Ташуур Тангад байж байв.Гэрий нь эсгий үүдийг нь
шидэн сүртэй нь аргагүй орж ирсэн Даш мэйрин Рэнцэн занги хоёр ТашуурТангадыг
хараад нам болж бие биенлүүгээ харан
үүдэнд зогсчихов.Ташуур Тангад
-За
Монгол хүмүүс байж мэндтэй устай баймаар даа. Амархан сайн морилж явна уу.Адуу
малын эрэлд явж байж ямар олуулаа явдаг юм хэмээхэд хүний олондоо эрдсэн Даш
мэйрин Рэнцэн занги хоёр
-За
бид хоосон буцдаггүй хүмүүс хэмээн омогдоод чамайг аваад явна гэж ямаан омог
гарган ханхалзав.Ташуур Тангад бодолхийлэв. Хоёр гурван хүнийг бол аргалчиж болно .Харин зургаа
долоон буу зэвсэгтэй улсыг яах билээ гэж бодож байтал хаалга сэвхийн Уран Бүргэд
Бүрэнхий Дэндэв Тал бичээч гурав араас нь ороод ирэхэд Даш мэйрин Рэнцэн занги
хоёрын царай нь барайлаа . Хаалга алдлан зогссон Тал бичээч
-Эвээр
салах уу эсвэл эр эмээ үзэх үү хэмээн залуу халуун хүний аархуу омгорхог
зангаар асуухад
Даш
мэйрин худлаа инээж
-За
бид явах уу даа хэмээн Рэнцэн зангируу
харахад Рэнцэн занги ухасхийн босоход нь Бүрэнхий Дэндэв угз татан суулгалаа
.Тэрээр
-Даш
мэйрин Рэнцэн занги хоёр үлд бусад нь яв гэхэд бусад нь дэрхийн босож мориндоо
мордон ум хумгүй одов.
Дөрвийн
дөрвөн сайн эрсийн дунд үлдсэн Даш мэйрин Рэнцэн занги хоёр байдаг далан
булчирхайгаа тоочиж амь өршөөхийг гуйлаа.Даш мэйрин би ахиж Илдэн засгийн
хошуугааар ирэхгүй хэмээн ам өчгөө өгсөн бол харин Рэнцэн занги ахиж би сайн
эрстэй тэрсэлдэхгүй хэмээн ам өчгий нь авч айлгаж байгаад эмээлий нь авч үлдээд
зайдан морьтой хоёуланг нь хөөж явуулав.
Маргааш
өглөө нь эгмээ сэт буудуулсан Уран Бүргэдийн шарх хөнгөрсөн тул тэрээр Шинэ
барга хошууруугаа буцав.Уран Бүргэдийг ТашуурТангад Тал бичээч хоёр гаргаж өгөн
өртөө хэр газар даган явлаа.Энэ Уран Бүргэд гэх эр бол гуч гаран насны идэрмэг
насны намхавтар биетэй сэргэлэн эр аж.Уран гэх нэр нь их олон утгатай гарын
дүйтэй хутга мод хоёр байхад юуг ч урлаж мэдэх авъяастай аж.Мөн морь мал
бугуйлдахдаа уран тансаг шиддэг аж.Энэ эртэй анх арваад жилийн өмнө ТашуурТангад Дуучин Дангаа
хоёр Зүүн үзэмчин хошуунаас хоёр азарга адуу хөөгөөд ирж явахад нь араас нь
нэгэн морьтон хоёр гурван өдөр даган гэтэж байгаад нэг шөнө буцаагаад адууг
хөөн одсоныг нь мөрөөр нь хөөсөөр очиход
ТашуурТангад Дуучин Дангаа хоёрын өмнөөс ташуур далайн давхиж ирсэн эр бол Уран
Бүргэд хэмээх эр байсан билээ.Дуучин Дангаа ТашуурТангад хоёр барин авч ноцолдон
байж унагааж хүлж аван ам өчгий нь авах гэж үзсэн боловч ганц үг дуугараагүй
тул тэр хоёр хүлгий нь тайлтал сая нэг тайвширч нутаг усаа асуулцан танилцжээ.Ташуур
Тангад Дуучин Дангаа хоёрын хөөж ирсэн энэ хоёр азарга адуу нь зүүн үзэмчин
хошууны Дагдан гэлэн гэж нэг том ламын адуу аж.Уран Бүргэдийн ах Жав гэгч эр нь Дагдан гэлэнгийн адуучин нь юм
байна.Ахыгаа адуу алдсаныг дуулаад хойноос нь ирсэн энэ гэнэ.Уг нь тайж
гаралтай хүн ч аав нь хохь тайж гэсэн нэрнээс өөр юмгүй хоосорсон хүн
билээ.Тэрээр арав гаран наснаасаа л морин дэл дээр давхиж аавыг нь хоосруулсан
хүмүүсийн адуу малыг ийш тийшээ хөөж өшөө хорсолоо тайлж сайн эрийн замд
оржээ.Тэрээр мөн ТашуурТангад Дуучин Дангаа Уран Бүргэд зайдан Зундуй нартай
Шилийн Богд ууланд гарч тангараг өргөсөн сайн эр билээ.
-Миний
хэрэг гарвал дуулгаарай гээд л зөөлөн хөрстэй газар морин туурай нүргэлүүлэн
өглөөний ургах нарны зүг одсон Уран Бүргэдийн араас харж зогссон Ташуур Тангад
сэвэлзэх салхины тааламжит илбээг таашаах мэт салхи сөргөн энгэр задгайлж
исгэрэн давхилаа
Хэсэг-10
Хэд
хоног асруулж байгаад бие нь тэнхэрч өндийсөн Бүрэнхий Дэндэв хятадын пүүснээс
олдсон хоёр охины ээж аав элгэн садныг нь олж энэ бүхнийг дуулгах ёстой гэж
Ташуур Тангадыг ятгав.Хяруу унасан өглөөгүүр Бүрэнхий Дэндэв Ташуур Тангад хоёр
Сүжигт гүний хошууг чиглэн одов.Сураг дуулах нь тэндээс нэг ядуу айлын охин
хүүхэд сураггүй болоод удсан гэдгийг сонссон болохоор тэр айлтай уулзахаар яваа
нь энэ болой.Зорьсон айлаа нутгийн хүмүүсээс сурсаар очиход хэн ч хаанаас
нь ч харсан гаднаа малгүй тарчигхан амьдралтай айл гэдэг нь андашгүй байв.Даахирсан
бүрээстэй хаяа хот нь онгорхой гэр орон гэж муу олон жижиг тэрсхэн хүүхэдтэй
байлаа.Гэрийн эзэн гэх тавь эргэм насны
эр ТашуурТангад Бүрэнхий Дэндэв хоёрыг айсан эмээсэн айдастай нүдээр үйл
хөдлөлийг нь дагуулан харах аж.ТашуурТангад ам нээж
-За
миний алдар нэр ТашуурТангад гэж хүн байна.Энэ хүний нэр бол Бүрэнхий Дэндэв
гэж хүн байгаа юм.Бид хоёрын танайхыг хаа холоос зорьж ирсэн нь их учиртай .Та
бүхэнд гэрэл гэгээтэй мэдээ дуулгаж чадаагүйд уучлаарай.Танай охин өнгөрсөн жил
сураггүй алга болсон гэж сонссон .Энэ үнэн үү гэхэд ядруухан царайтай эхнэрийн
нь царайнд баярын оч тодрох шиг болж
сэртэсхийлээ.Тэрээр
-Тиймээ
манай том охин Цэнд өнгөрсөн намар айлын хонь хариулж яваад хонины бэлчээр
дээрээс алга болоод сураггүй хэмээн нөхөрлүүгээ харлаа.Ташуур Тангад
-
Содон шинж тэмдэг нь юу билээ гэхэд эхнэр нь
-Урт
хар үстэй баруун нүднийхээ доор цувраа жижигхэн хоёр хар мэнгэтэй л дээ.....гэж
хэсэг дуугүй болсоноо .
-Одоо
арван долоотой охин гэхэд нь ТашуурТангад эдний охин мөн байна гэж бодлоо ТашуурТангад
-Хүзүүндээ
хөх торгон ууттай сахиустай юу гэхэд эхнэр нь тиймээ хэмээн ямар нэгэн баярт
мэдээ эсвэл муу мэдээ хоёрын аль нэгийг нь сонсох нь гэсэн адгасан царайтай
-Тиймээ
Охин минь хэмээн тэгээд .... Ташуур Тангад халгаж ядан байж
-Танай
охиныг саяхан Илдэн засгийн хошуунд байдаг Си Жун данжаадын байрнаас бид нар
олсон.Даанч охин чинь аль хэдийн насан өөд болчихсон байсан гэж хэлж дуусаагүй
байтал эх нь орь дуу тавин цурхиран уйлж учраа мэдэхгүй хүүхдүүд нь мөн даган
уйлалдав.Гэрийн эзэн хар цагаан дуугүй суух хэрнээ хацрыг нь даган том том
нулмис өөрийн мэдэлгүй бөмбөрч байлаа.Юу ч хэлэхээ мэдэхгүй ирсэн айлдаа баяр
баясал өгч чадаагүй .ТашуурТангад Бүрэнхий
Дэндэв хоёр уйлаан нь намжиж жаахан атугай тайвшрах үеэр нь Бүрэнхий
Дэндэв
-Бид
нар охиныг чинь хүний ёсоор хөдөөлүүлсэн.Харин цуг нэг охин байсан .Тэр охиныг
танихгүй биз .Шарангуй гонзгой царайтай өндөр нуруулаг охин байсан гэж хэлтэл
гэрийн эзэн
-Манай
энэ доохно нутагладаг байсан юм.Гунгаа гэж айлын охин байх. Тэр охин манай охин
алга болсоноос хойш ганц хоёрхон хоноод л алга болчихсон гэвэл яриаг нь тастан Ташуур
Тангад
-
Тэр айл одоо хаана байгаа гэвэл гэрийн эзэн
-Тэр
айл охиноо алдаад удалгүй хүрээрүү нүүчихсэн дээ.Энэ нутаг оронд уг нь нутаглах
санаатай баруун талаас л нүүж ирсэн айл юм гэв.Ташуур Тангад гэрийн эзнээс
-Таны
нэр алдар хэн гэдэг вэ гэвэл
Гэрийн
эзэн
-
Миний алдар нэр Лодой гэдэг .
-Танайх
мал хуй байхгүй юмуу гэж Ташуур Тангадыг асуухад эхнэр нь нөхрөөсөө өрсөн
-Манайх
энэ хошууны Балганжав тайж гэж хүний мал
малладаг байсан юм.Охин минь тэдний хонийг хариулж яваад л алга болчихсон
юм.Харин Балганжав тайж манайхаас малаа авахдаа мал дутлаа гээд манай нэртэй
цөөхөн богийг нь минь бүгдийг нь авчихсан юм.Тэр биднийг их зовоосон хүн .Манай
нэг хүү одоо болтол тэднийд зарагдаж байгаа хүү минь амьд л байдаг байгаа даа.Ямар
ч үнэ хөлсгүй зарж байгаа.Саяхан манай гэрийн хүнтэй таараад бас нэг хүүг минь
бас авч зарна гэж хэлсэн байна лээ.Тэр хүн л охиныг минь хятадуудад өгсөнөөс
зайлахгүй хэмээн нэг амьсгаагаар дуржигнатал ярьсанаа Ташуур Тангад Бүрэнхий
Дэндэв хоёрыг чийгшсэн зовхитой нүдээ арчин хараад
-Та
хоёрын нэр алдрыг дуулсан .Та хоёр бид
нарт туслаач. Манайх гэж айл хоолгүй
хоёр гурав хонож байна.Айл амьтны цагаа идэж малын гэдэс юухан хийхнээр өдөр
хоногийг өнгөрөөж байна хэмээн учирлахад ТашуурТангад гэрээс гарч ганзагласан
богцноосоо хятадын пүүснээс дээрэмдсэн алт мөнгөө оруулж ирэн жижигхэн аяганы ширээн
дээр гурав дөрвөн мөнгө аяга эмэгтэй хүний хэрэглэл мөнгөн ембүүг гаргаж
тавилаа.
-За
та нар үүнийг зарж малтай болж чадах уу гэхэд эхнэр нь
-Хүний
юмыг зүгээр завшаад сурчихсан улсууд их байдаг юм.Тэд нар л авчих байх гэхэд нь
ТашуурТангад Бүрэнхий Дэндэв хоёр борлуулж өгөхөөр болов.Тэр өдрөө нутгийн
бэлтэй хөрөнгөтэй гэсэн хэдэн айлаар орж ТашуурТангад Бүрэнхий Дэндэв хоёр
нөгөө алт мөнгөн эдлэлүүдийг зарж борлуулан хонь ямаа нийлсэн наяад бог болгон
тууж ирлээ.Тэр оройдоо Лодойнх шинэ шөл
ууж том жижиггүй нэг гэдэс гарав.Хоноод маргааш өглөө нь ТашуурТангад Бүрэнхий
Дэндэв мэйрин Балганжавынд очихоор мордлоо.
Ханхар
том гэрийнхээ хоймор бурхан шиг завилан суусан Балганжав тайж гаднаас орж ирсэн
ТашуурТангад Бүрэнхий Дэндэв хоёрыг үл хүндэтгэсэн ёозгүй тоомжиргүй харцаар ширвээд мэндийн хариуд
дуугарсангүй.Гэр дотроосоо
-Хөөе
Жамсран хэмээн дуудахад арав гаран насны хувцас муутай хүүхэд харайн орж
ирлээ.Тэрээр их ууртай сүртэй дуугаар
-Өмхий
гуйрамчин чи хонио хаячихаад яагаад хүрээд ирэв чи гэхэд хүү навтасхийн намуухан дуугаар
-Ахайтан
аргал түүж ир гэж наймаг дуудсан гэхэд
-За
гар хонь малаа хар гэв
Үл
тоож буйд уур нь хүрсэн ТашуурТангад Бүрэнхий Дэндэв хоёр
-Балганжав
гэж чи мөн үү гэхэд Балганжав мэйрин цочихсхийн хялайн харсанаа
-Хэн
гээч вээ чи хаанаас ирчихээд нэр алдрыг минь дууддаг та нар хэн юм гэхэд нь
-Ахай
засгийн хошууны сайн эр Ташуур Тангад Ёст засгийн хошууны сайн эр Бүрэнхий Дэндэв
гэгч хүмүүс байна гэхэд Балганжав
-Аан
муусайн хулгайчууд яах гээв Би ч та нар шиг муу хулгайч нарыг бодоход би төрд
нэр нүүртэй тайж хүн шүү хэмээхэд эхнэр бололтой гаднаас нь орж ирсэн бүдүүн
бор авгай
-Орон
гэрт минь орж ирээд омогддог яасан их гуйлгачид вэ гэж намжирдав.
ТашуурТангад
-Чи
өөрийнхөө хонийг хариулж явсан Лодойн охиныг мөн гадны хошуунаас ирсэн Гунгаа
гэж айлын охин хоёрыг Си жун хужаад
зарсан байна.Мөн нутгийн ард Лодойн мал хөрөнгийг дээрэмдэн авсан байна гэхэд
царай нь хувьсхийсэн ч үүнийгээ нуухын тулд
-Гадаа
хэн байна энэ хулгайчдыг гаргаж хая хэмээн хашхирлаа.Харин хэн ч гаднаас орж
ирсэнгүй .Ухасхийн боссон Ташуур Тангад элээ шүүрч буй хурга шиг тайжийн шилэн
хүзүүн дээрээс базан гэрээс нь чирж гаргалаа.Харин Бүрэнхий Дэндэв цамнан ирсэн
эхнэрийг түлхэж унагаачихаад араас нь гарч ирэв.Ташуур Тангад гэр дээр нь
тавьсан ташуураа аван нуруун дундуур нь хэд ороолгоод автал нөгөө омогтой
Балганжав тайж чинь хүүхэд шиг уйлагнан
-Аллаа
амь авраарай гэж хашхирлаа.ТашуурТангад
-Чи
Лодойн охин Гунгаагийн охин хоёрыг Си жун данжаадад зарсан нь үнэн үү гэхэд
-Үнэн
үнэн гэв
-Чи
Лодойн мал хөрөнгийг дээрэмдэж авсан нь үнэн үү гэхэд
-Үнэн
хэмээн уйлагнан дуугарав.Балганжав тайжынхтай айл байсан зарц нарыг бүгдийг нь
дуудан байж үүнийг харуулаад
-Та
нар одоо нүүцгээ. Энэ тайж чинь магадгүй маргааш танай үр хүүхдээс чинь хужаа
нарт зарж магадгүй .Харин нэг мэдээ дуулгахад чиний түнш Си Жун хужааг чинь
алчихсан хэмээгээд Лодойн хүүхдийг
дуудуулвал нөгөө Жамсран гэх нөгөөхүү
гүйж ирлээ.
-За
чи энэ бандийн хөлсийг нь өг. Энэ зарц нарынхаа хөлсийг өг хэрвээ өгөхгүй гэвэл
би чамайг хошуу тамгын газар хүн хулгайлж зардаг гэж мэдэгдэнэ.Мөн чиний нэртэй
бүх малыг чинь нэг л шөнө л дуусгана шүү хэмээхэд
-Би
хөлсийг нь өгнөө хэмээхэд Бүрэнхий Дэндэв хэрвээ ахиад ийм юм болвол чамайг
зүгээр л алчихна шүү ташуураар нуруун дундуур нь нэг ороолгоод автал орь дуу
тавин уналаа.Тайжийн хонин сүргээс тастан зарц нарт нь тарааж өгөөд Лодойн хүү Жамсрангийн хэдэн жил Балганжав
тайжийнд зарагдсаны хөлс гэж гучаад хонь
тастан авч туусаар Лодойнд ирэв.Тэр шөнөө хоночихоод өглөө эрт мордсон ТашуурТангад
Бүрэнхий Дэндэв хоёр Балганыхаар орвол
тайж хэвтэрт орчихсон хэвтэж байв.Өчигдрийн нөгөө омголон байдал ул мөргүй болж
.Зарц нарынхаас зарим нь аль хэдийн нүүгээд явчихаж .Эхнэр нь ТашуурТангад
Бүрэнхий Дэндэв хоёрыг хараад дуугарч үл чадах аж. Бүрэнхий Дэндэв
-За
бид хоёр хэд хоногоос ирнэ .Ахиад Лодойг айлгасан ичээсэн мал сүргийг дээрэмдсэн
байвал чамайг зүгээр оронд чинь алчихаад явна шүү гэхэд
Эхнэр
нөхөр хоёул
-Үгүй
ээ тэгэхгүй хэмээн ам уралдан амлалт өглөө.Тэндээс мордоод ТашуурТангад Ёст
засгийн хошуунд байх гэр орноо эргэхээр хөдөллөө.Бүрэнхий Дэндэв
-За
Тангад чи бид хоёр дайсныхаа тоог нэгээр нэмж найзынхаа тоог арав хориор нэмлээ
хэмээн мар мар хийн хөхөрлөө.Ташуур Тангад Бүрэнхий Дэндэвлүү харж
-Хүнд
тус багадахгүй ээ .Эргээд ирэхэд Лодойнх сайхан айл болчихсон байна.Тэр гэр
дүүрэн олон банди нарыг чи анзаараа биз дээ.Эд нар нь удахгүй өсөөд энэ айл
сайхан дэвжих байх гэчихээд бодол болон дуугүй явсанаа
-Дэндэвээ
Чи сайн эрийнхээ амьдралыг орхино гэж боддог уу гэхэд Бүрэнхий Дэндэв
-Би
эхэлсэнээ дуусганаа .Надад ямар хоргодох хүн байх биш .Эхнэр минь минь бүүр
сураггүй болсон.Харин ганц эмэгтэй дүү минь хөөрхий хаана байгаа бол олж
уулзахсан.Ганц банди нь одоо том болж байгаа байх даа хэмээн хэнгэнтэл дотогшоо
санаа алдаад
-Тангадаа
би чамд нэг насны өртэй болсон хүн шүү гэв.ТашуурТангад
-Энэ
бол өр бишээ.Энэ бол эрчүүдийн нөхөрлөлийн тангараг юм шүү.Бид нар Шилийн богд
ууландаа тангараг өргөхдөө юу гэж тангараг өргөснөө санаж байгаа биздээ гээд
урдах замаа харан дэргүүлж явсанаа
-Дэндэвээ
анд минь би сайн эрийн амьдралаа больдог
юм уу гэж бодох боллоо. Гэхдээ энэ нь эрийн тангарагаасаа няцлаа гэсэн
үг биш хэзээ нэгэн цагт хэн нэгэнд минь миний тус хэрэгтэй бол би хавхтай чоно
шиг хөлөө тас хазаад ч хамаагүй очно шүү хэмээлээ. Тэндээс тэр хоёр дахин уулзахын ерөөл тавин саллаа.Мэнэнгийн
уудам тал дундуур цагаан тоос босгон давхиулсаар алсран одох Бүрэнхий Дэндэвийн
хойноос харж зогссон ТашуурТангад яагаад ч юм дотогшоо уртаар санаа алдаад мориныхоо
амыг эргүүлэн дэргүүлэв.Бүрэнхий Дэндэв ТашуурТангадаас салаад Түшээт хан
аймгийн Мэргэн засгийн хошууг чиглэн
хөдөллөө.Түшээт хан аймгийн урд хошуудаар өр авлагаа дуусгаагүй нөхөд олон
байгаа тул Бүрэнхий Дэндэв хорссон сэтгэлийнхээ цангааг тайлахаар сэтгэл
шулуудсан нь илт.Тэрээр нэгэнт энэ амьдралыг сонгосных эцсий нь хүртэл явахаар
шийдсэн байна.Уг нь энгийн амьдармаар санагдаж ард олон дундаа орж таван мал
маллах гэж үзсэн ч чадаагүй билээ.Энэ нь ч алдаа болсон хүмүүсийн хатгаасанд
орж ноёны гар хөл болсон хүмүүст баригдан тэндээсээ Си жун данжаадын пүүсэнд
харанхуй нүхэнд гурван сар гаран сууж тангараг өргөсөн анд нөхдийн буянд амь
аврагдан суллагдсан юм.Тэр ТашуурТангадыг танилцсан цагаасаа эрийн хуйх юм эр хүний дээд юм гэж түүний хүн
чанарыг үнэлж байсан билээ.Олон ч удаа хятадуудыг хамтдаа дээрэмдсэн.Гэхдээ
хүний аминд хүрч байсан удаа үгүй байсан .Гэхдээ саяын хятадуудыг алсан явдал
бол том сургамж болсон аж.Ахиж Сэцэн ханы хошуудаар нэг хэсэгтээ хятадууд үзэгдэхээ
байсан байна. Одоо ч тэр ТашуурТангадын
хэлсэн нэг үгийг Бүрэнхий Дэндэв байнга санадаг. .”Олз хайсан шилийн сайн эр
байснаас олныхоо дунд энгийн явах шиг сайхан юм байхгүй” гэж хэлж байсан
билээ.ТашуурТангадынх олон удаа хоосон хоолгүй хоносныг тэр ярьдаггүй ч ТашуурТангадтай
нөхөрлөж байсан нөхөд нь сайн мэддэг.Нэн ялангуяа Дуучин Дангаа Бүрэнхий Дэндэв
хоёр сайн мэдэх юм.Он жилүүд хэдийн хулжиж одсон ч хорь шүргэх насны хэдэн
залуучууд агтны бэлчээрт хээр таарч танилцаад андын тангараг өргөж Шилийн богд
ууланд гарч байсан цаг саяхан мэт.Бүрэнхий гэх энэ нэрийг мөн л Дуучин Дангаа
ТашуурТангад хоёр өгсөн.Сайн эрийн амьдрал бүрий тасраад л эхэлдэг тул Бүрэнхий
Дэндэв Дуучин Дангаа ТашуурТангад гурав нэг уулзаад сууж байгаад л мордох болсон
тул мориндоо мордтол Дэндэв -Бүрэнхий болох яагаа ч үгүй байхад хаачих нь вэ
гэж асуутал нөгөө хоёр нь хөхрөлдөж “сайн эрийн замд сар нөхөр болдог юм
.Бүрэнхий болох хамаагүй “гэсээр үүнээс хойш Бүрэнхий гэж нөгөө хоёр нь дуудсаар
ийнхүү нэршжээ.Түшээт хан аймаг Сэцэн хан аймаг Сайн ноён хан аймагт
ТашуурТангад Бүрэнхий Дэндэв Дуучин Дангаа гэсэн нэр дуулаагүй хүн гэж үгүй.
Бүрэнхий
Дэндэв Түшээт хан аймгийн Мэргэн засгийн хошууны харамч яхир зантайгаараа алдартай
Түндэв тайж гэж хүний даншигийн хэдэн наадмаас айраг түрүү алдаагүй хээр морийг
нь нэгэн сайн эр аваад явчихсаныг дуулаад хэрдээ гайхав.Учир нь энэ Түндэв тайж
даасан лам багш ихтэй .Адуунаас нь хурдан
хүлэг байтугай.Аргалынх нь хөвхнөөс нь өвс авч амандаа зуусан хүний гэдэс дүүрдэг
гэдгийг дуулсан билээ.Түндэв тайж бол Бүрэнхий Дэндэвийн эртний наймааны
авлагатай хүн .Хэд хэдэн удаа хөөж ирсэн адуунаас нүдээ унагааж байгаад авсан
одоо болтол үнэ хөлсөө өгөөгүй .Нэг удаа адууныхаа үнэ хөлсийг нэхсэн биш бүүр
тайжийн гар хөлүүд нь баривчлан Илдэн засгийн хошуу ноён Паламд хүргэсэн билээ.
Нар
манхайтал мандсан өглөөгүүр давхиад Түндэвийн уяан дээр буучихав.Гэрийнхээ
дэлгээтэй үүдээр харж суусан Түндэв Бүрэнхий Дэндэвийг таниад нүдэндээ
итгэсэнгүй .Уг нь Палам ноён Си Жун хужаад өгчихсөн гэсэн яагаад энд амьд явж
байдаг билээ гэж бодон өөрийгөө зөвтгөх арга олохыг хичээн суулаа.Гэрийн
хаалгаар орж ирээд мэнд мэдэн суусан Бүрэнхий Дэндэвийг дагуулан харсан Түндэвийг
тохуурхангүй харцаар нэвт ширтэн Бүрэнхий Дэндэв
- За Түндэв минь чиний буянд Си жун
хужаагийн авс болоод арай Бээжин орчихсонгүй .Харин чиний түнш Си жун хужаагийн
сүнс харин Бээжингийн баас шээстэй гудманд тэнэж яваа биз гэхэд Түндэв дотроо л
энэ хулгайч Си жун данжаадыг алчихаж дээ.Одоо намайг яах бол гэж бодон айдастай
сууж байв.Дэндэв
- За нөгөө өөрөөс чинь өвсний толгой ч
авч чаддаггүй гэсэн яалаа хурдан хээрийн чинь хувь тавилан яагаа бол доо
.Даасан багш чинь төөрөөд байна.Өргөл барь чинь багадаад өөрийн чинь төлөө
нүгэл үйлдлэх хуварга цөөдөө юу гэчихээд хүнгэнэтэл инээд алдах Бүрэнхий
Дэндэвээс яаж салах арга олох вэ гэж Түндэв санаа зовно.
Ацан шалаанд орсон Түндэв ямар амиа
өгөлтэй нь биш Бүрэнхий Дэндэвийн цоргисон
хүйтэн харцнаас айсан тэр авдраа уудлан тавин лангий нэг ембүү гарган баривал
Бүрэнхий Дэндэв.
-Амь насаа арай тавьхан лангийн
ембүүгээр үнэллээ гэж үү .Чи намайг үхэлрүү түлхчихээд өрнөөсөө саллаа гэж
бодоо биздээ.Чиний авсан миний чамд өгсөн адуунууд өдийд хэд болсон байх бол
.Өгч чадахгүй бол унах унаагүй уурга тулаад мордох морьгүй болгоод өгөх үү .Чиний нэртэй арваад азарга адуу байдаг
байхаа.Сая би замаараа дайраад ирлээ.Шанд булгийн усан дээр бүгд байна лээ. Одоо
гараад хөөгөөд явахад юухан байхав.Харин амиа алдаагүй адуугаа алдсандаа л
залбир гэчихээд бостол Түндэв
-Дэндэв минь намайг уучил хэмээн авдраа
уудлан хоёр мөнгөн ембүү хоёр том мөнгөн аяга гарган барилаа.Бүрэнхий Дэндэв
-За би дээрэмчин биш авлагаа авч байгаа
гэж ойлгоорой.Гэхдээ энэ бүхэн чинь хангалтгүй байна.Би чиний адуунаас нэг
азарга адууг чинь авна гэхэдТүндэв юу ч хэлж чадсангүй үлдэв.Бүрэнхий Дэндэв
Түндэв тайжийн адуунаас хүрэн азаргатай адууг нь хөөн буцлаа.Харин Түндэв тайж энэ зэрэгтэй үлдсэндээ л баярлаж байлаа.Гэхдээ
энэ их доромжол нь байж сууж чадахгүйд хүргэсэн тул буу зэвсэг аван гурван
хүнтэй Бүрэнхий Дэндэвийн хойноос мордлоо.Түшээт хан аймгийн нутгаас гараагүй
байхад нь хойноос нь мөрдсөөр оройхон нэг газар буун түр амсхийх зуур нь
хойноос нь гэтэж байгаад буудан унагаав.Тэнгэр харан хэвтэх Бүрэнхий Дэндэв
эцсийн амьсгаагаа авахын өмнө Ташуур Тангад
-Би цуг явах уу гэхэд Бүрэнхий Дэндэв
би Түндэвтэй хувийн тооцоотой хэмээн гарч ирсэн нь алдаа болсоныг сая л нэг
ухаарлаа.Амьсгаа тавьж буй Бүрэнхйи Дэндэвийн өвөр түрийг нэгжин ембүү мөнгөн
аягаа аван эмээлийг нь авч шидчихээд адуугаа хөөн Түндэв тайж буцлаа.Мэнэнгийн
уудам тал шигээ гэнэгүй хээгүйхэн нэгэн эр алс бөглүү хүний нутагт ийнхүү нас
нас нөгчив.Түндэв тайжийн хурдан хээр морийг авсан хүн бол Цагаанморьт байж
тэрээр Түндэвийн хурдан хээрийг хэдэн хошуу алгасан зарчихаад нар өндийсөн
өглөөгүүр ам нь цангасан тул нэгэн айлд буулаа.Гэрийн эзэн гэх налайсан буурал хөгшин
Цагаанморьтын нутаг ус нэр алдры нь асуугаад
-Танай Сэцэн хан аймгийн Ачит засгийн
хошууны нэгэн сайн эр саяхан манай энэ урд хошууны Түндэв тайжийн адуунаас
хөөгөөд явсан сураг дуулдсан.Гэтэл өчигдөрхөн манайд ирсэн хүн Түндэв адуугаа
буцаагаад туугаад ирсэн сураг дуулдана лээ.Нэг л юм болж Түндэв ч насаараа
хүний мууг үзэж яваа хүн дээ.Тэр нэг л юм хийж гэдгийг дуулаад Цагаанморьт хийж
өгсөн цайг хам хум залгилчихаад яаран мордов.Хүн амьтнаас асууж явсаар арайхийж
Бүрэнхий Дэндэвийн хөрсөн цогцос дээр
ирлээ.Түрүүлгээ харан унасан түүнийг ар нуруунаас нь хоёр удаа
бууджээ.Цагаанморьт Бүрэнхий Дэндэвийг тэнд нь оршуулчихаад явлаа.Нутгийн зарим
хүнээс сонсох ньТүндэв тайж гэх хүн буу зэвсэг үүрсэн хүмүүс дагуулаад өчигдөрхөн
адуу хөөсөн хүн сураад явсан гэж дуулав.Цагаанморьтод одоо өшөө авах хорсол л дүрэлзэж
байлаа.Тэрээр хэд хоног Түндэвийн ойрхон эргэлдэж байгаад нэг л шөнө Түндэвийн
бүх адууг бүүр аргамжаатай морий нь хүртэл хаман авч одов.
Өглөө боссон Түндэвийн хөнгөрүүлэх гэж
уясан морьд нь байдаггүй .Мөн аргамжсан морьд нь алга .Гахай явган нохой нүцгэн
үлдсэн Түндэвт ганц ч адуу үлдээсэнгүй бүгдийг нь хөөн оджээ.Хар толгойгоо шаан
суух Түндэв Бүрэнхий Дэндэвийг арай амьд үлдсэн юм биш биз хэмээн бодсон ч тэр
амьд үлдсэн бол яавч намайг амьд үлдээхгүй байсан тэгэхээр энэ хэн байхуу
хэмээн бодлогширсон ч яах билээ.Арав
гаран азарга адуунаас нэг ч үлдсэнгүй
Саахалт нутаглах айлаас морь аван дэмий мордон адуучныдаа ирвэл адууныхаа араас
нөхөр нь явсан гээд эхнэр нь л сууж байлаа. Удалгүй л нутаг хошуугаар нь Түндэв
тайж адуугаа алдаж гэнэ.Мөн Сэцэн хан аймгийн нэг сайн эрийг алчихсан чинь түүнийх
нь сүнс нь ирээд адууг нь аваад явчихаж гэнэ хэмээн цуурав.Хэд хоногийн дараа Цагаан
морьтоос энэ бүхнийг дуулсан Ташуур Тангад юу ч хэлсэнгүй хар цагаан дуугүй
сууснаа гараад явчихав.Тангараг тавьсан андаа хүний нутагт алдсандаа
ТашуурТангад ихэд шаналж байлаа.Тэрээр энэ бүхнийг нэг мөсөн дуусгахыг шийдсэн
тул тэр шөнөө л Түшээт хан аймгийн Мэргэн засгийн хошууг зорин Цагаанморьт Тал
бичээч хоёрыг дагуулан мордов.
Шинэдийн саран гудайж үүр цайлаа. Түндэвийн
үйл хөдлөлийн ажиглаж суусан Ташуур Тангад Тал бичээч Цагаанморьт гурав өглөө
эрт Түндэв тайж гарын хиа Чөтгөр Сандагаа дауулан мордсон боловч гурав
хоног гэртээ эргэж ирсэнгүй . Араас нь
сураг тавин явсан хүмүүс гарын хиа Чөтгөр Сандаг хэмээх нутаг усандаа ноёд баядын
өмнөөс нутгийн ард олноо зовоож явдаг хиатайгаа хоёул алуулсан байхыг нь олов.Хоёулангийнх
нь тархий нь хага цохиод орхиж.Нутаг орныхон нэг хэсэг айдаст нүүрлэсэн ч
удалгүй хэвэндээ орлоо.Өшөө авах хорсолд нэрвэгдсэн ТашуурТангад Цагаанморьт Тал
бичээж гурвын сэтгэл бага ч атугай л тайвширав.Тэр өглөө Түндэв тайжийг гарын
хиа Чөтгөр Сандагтай нь барин авч ууланд гарган байцааж бүхнийг нь
яриулжээ.Түндэв тайж
- Би алаагүй энэ буудсан чөтгөр
Сандагруу чихсэн ч харин Чөтгөр Сандаг нь
-Энэ намайг ал гэсэн гэж өөрийгөө
өмөөрөх нь нь амиа аврах гэсэн өчүүхэн оролдлого аж.Хоёр хүний амь хөнөөхөөр
гээд тэр хоёрт ташуурыг нь өгөөд
-За та хоёрын хэн нь амьд үлдмээр байна
.Нэгнийгээ алсан нь л амьд үлдэнэ гэж хэлэхэд Ноёныхоо өмнөөс үл зүрхэлж дайрна гэж Түндэв бодсон ч
Чөтгөр Сандаг ухасхийн яргай ташуураар
Түндэвийн улаан нүүрэн дундуур буулгаад авахад
тэрээр нүүрээ даран орилон уналаа. Сандаг ч толгой нь дундуур хэд цохиод авлаа.Хэд хэд татгавсхийгээд Түндэв
тайжийн ам хамраас нь хүрэн цус олгойдон гарч амь тавилаа.Харин энэ чөлөөгөөр Чөтгөр Сандаг
ухасхийн мордоод зугтахад хойноос нь мордсон Цагаанморьт тойруулж хөөн яргай
ташуураар толгой дундуур нь явуулж орхиход муухай чарлан мориноосоо уналаа.Мориноосоо
буун үзвэл огт хөдөлгөөнгүй хөшсөн байв.Тэрээр хэдийн амь тавьж .
Нэг хэсэгтээ бодолд дарагдан хэд хоног
явсан ТашуурТангад оройн нарны доогуур уяан дээрээсээ мордон жаргаж буй наран
доогуур одлоо.Түүний сэтгэлд багтаж шингэхгүй шаналгах бодлыг тэр үргээхээр
шийджээ.
Хэсэг-11
Хуучны дурсамж зүрх сэтгэлд нь үүрлэж
сэтгэлийг нь чөлөөгүй болгосон тул Ташуур Тангад салхинд гарч бие сэтгэлээ
хөнгөлөхөөр нутгийн уулсын орой дамжин хэсэг давхих зуураа Бүрэнхий Дэндэвийг бодох тусам сэтгэл нь
халгиж жинхэнэ сайхан хээгүй монгол эрийн төрх нүдэнд нь үзэгдэнэ.Хориод шахуу
жилийн өмнө Дуучин Дангаа ТашуурТангад хоёр Сэцэн хан аймгийн Ёст засгийн
хошууны өөрийгөө сайн эр гэж нэрийдсэн данхар толгойтой арван долоо найман
насны бандитай танилцсан нь Бүрэнхий Дэндэв байсан
билээ.Хойд эцгийн дарамтан доороос өндийн
босож ирсэн тэрээр амьдралын хатуу зөөлөнгийн ялгааг хар багаасаа дэндүү их
мэдэрч ганц охин дүү ээж хоёрыгоо хойд
эцгийн гараас салгахсан гэж байнга ярьдаг байсан тэрээр анд нөхдийн хүчээр хойд
эцгийн гараас ээж дүү хоёроо авч аавын оронд аав болж хэнээс дутахгүй сайхан
амьдарч байсан ч Ташуур Тангад Дуучин
Дангаа хоёрын сайн эрийн амьдралыг биширч дөрөө нийлүүлж давхисаар энэ замд орсон .Угийн хэрсүү тэрээр хар багаасаа л ганц нэг хазаар
гүйлгэж өөрийгөө сайн эр гэж хөөрцөглөж байсан ч ТашуурТангад Дуучин Дангаа
хоёртой нийлсэнээр жинхэнэ сайн эрийн амьдрал гэж ямар зүйл байдгийг мэдэрсэн
аж.Энэ гуравт яваагүй газар танилцаагүй сайн эр гэж үгүй бөгөөд гагцхүү
тангаргандаа үнэнч явсаны хүчинд өдий олон нөхөрлөхдөө хэзээ ч бие биенээ
орхиогүй билээ.
Дэнсэлж
донсолсон өдрүүд холдож цагийн байдал
түр зүүр амсхийх үеэр Ташуур Тангад гэр зуураа хэд хонолоо. Андын тангараг өргөсөн найзынхаа толгойг түшиж
чадаагүй гэж нэг хэсэг сэтгэл санаа
үймэрсэн тэрээр ойрмогхон сэтгэл нь
хөрвөж одоо би энгийн амьдралд шилжих
болсон гэж бодох болов. Зуны эхэн сарын
шинийн гуравны өлзийт сайн өдөр Шилийн
богд ууланд гарч агсаргаа тайлж сөхөрч суугаад гараа алдлан
Ээ
хайрхан минь
Эрийн
нас дарж эмнэгийн нуруунаас хөндийрсөн
Эр
намайг өршөө
Тангараг
өргөсөн андаа аварсан ч
Танилцаж
нөхөрлөсөн андууд минь ч цөөрлөө
Залуу
халуун насны цоггүй боллоо би
Замын
уртыг төвөгшөөдөг боллоо
Энгийн
амьдалд шилжиж
Эрийн
сайнаар амьдрахаа түдгэлзсэн ч
Андын
тангарагдаа үнэнч шүү
Ардынхаа
дунд бие сэтгэл минь яваа шүү хэмээн овоонд гурвантаа мөргөөд сэтгэл хөнгөрсөн
тэрээр мориндоо мордон овоогоо гурав
тойроод буцлаа.ТашуурТангадынх буцан Ахай засгийн хошуундаа нүүн ирлээ.
Цагийн
байдал эргэж уулсын хөшгин үүлс хөврөн нүүсэн өглөөгүүр Ташуур Тангад хоёр
хүүгээ дагуулан Галданцэрэн багштай нь хамт хүрээг чиглэн одов.Тэрээр хоёр
хүүгээ олонтой явуулахын тулд эртнээс бичиг эрдэмтэй хүнд шавь оруулсан байна.Харин
Галданцэрэн багш нь хүү Агваанжамбалдаа санаа зовж байгаа нь илт ч Ташуур Тангадад
энэ тухай хэлж үл зүрхлэх аж.Хүрээ оруулж хоёр хүүгээ багштай нь төвхнүүлж
нутгийн айлын хашаанд суулгачихаад ТашуурТангад буцлаа.Харин энэ чөлөөгөөр нь
Даш мэйрин Рэнцэн занги хоёр үхэж байж л амрах өшөө хорсолын сэтгэлээ дарж ядан
байх нь мэдээж .Нэгэнт өөрөө хүчрэхгүй болохоор Илдэн засгийн хошууны бөх Авид
гэх залууг эд хөрөнгө мал хуйгаар хуурч байгаад өөртөө татаад авсан Даш мэйрин
залууг гэр зуураа байлган гар хөлийн үзүүрт зарах явцдаа
-За
дүү минь чи насаараа барлаг явахгүй нь мэдээж .Би чамд нэг л даалгавар өгнө.Хэрвээ
чи түүнийг биелүүлж чадвал би чамайг хэргэм
зэрэгтэй хүн болгож чадна.Эсвэл баян тарган ч болгож чадна.Танай хошууны Хүдэр
баян шиг болгож чадна шүү гэхэд нь гэнэн
итгэмтгий хоосон мөрөөдлөөр жигүүрлэсэн
залуугийн нүд галруу орохоос буцахгүй шийдэмгий
байгаа нь илт.Даш мэйрин энэ залууг эртнээс чиглүүлж байгаад Ташуур Тангадыг
алуулах холын санаа агуулж байгааг хэн мэдлээ.
Хөхөмдөг
униар суунагласан тал дундуур хоёр морьтой хүн тодрон гарч ирсэн нь Даш мэйрин
Рэнцэн занги хоёр байв.Даш мэйрин
-За
би нөгөө Авид гэж маанаг нөхрий чинь гэртээ аваад ирсэн.Уг нь бяр чадал гэж
аймаар юм.Шөнө унтаж байхад хоолой боочих вий гэж айх юм.Их бяртай ч гэнэн хог
юм.Харин үүнд жаахан санаа суулгаж ТашуурТангадыг үзэн ядах сэтгэл сэтгэл
суулгамаар байна.Хүний сайн мууг ялгахгүй ухаан муутай хог байгаа юм гэтэл
яриаг нь тастан Рэнцэн занги
-Цаад
маанаг чинь чадах уу .Бяр ухаан хоёр нь
тэгширч байж л ТашуурТангадыг дийлэхээс наадах чинь чадахгүй байхаа .
Мэйрин та урдаг нохой тэжээж байж өөрөө уруулчихваа гэж ёжтой нь аргагүй
хэлэхэд Даш мэйрин дотроо муу зальтай хог намайг басаж байна аа.Чи бид хоёр
адилхан унах унаагүй болсон улс шүү дээ .Гэтэл үүний байж байгааг дэмжих байтал
харин тавлаж байдаг гэж зэвүүцэн бодов.
Даш
мэйрин Рэнцэн занги хоёр хэдий Ташуур Тангадад ам өчгөө өгсөн ч гэсэн хорссон
сэтгэл нь амар тайван байлгахгүй байв.Ташуур Тангадаас болж хятадуудын алт
мөнгөнөөс юу ч авч чадаагүй .Хэдэн адуугаа бүгдийг нь Ташуур Тангадад алдсан
тул хорсохоос өөр аргагүй.Өглөө нар хөөрсөн хойно орноосоо өндийсөн Рэнцэн
занги дээлээ нөмгөлөн бие хөнгөлчихөөд гэрлүүгээ алхаж байтал уяан дээр нь
нэгэн морьтон яаруу сандруу давхин ирсэн нь Даш мэйрингийн гарын хиа Цэнд гэгч
байлаа.Тэрээр уяан дээр морио уячихаад салбагнан гүйх шахам алхалсаар
ирлээ.Тэрээр амьсгаадан мэнд мэдээд
-Манай
мэйрин гэрээсээ гараад гурав хоног сураггүй байдаггүй .Таниас сураад ир гэж
эхнэр нь намайг явууллаа гэхэд нь Рэнцэн занги
-
Хэнтэй явсан юм гэж лавлан асуухад
-Авидыг
дагуулан явсан .Хашаа явсанаа хэлээгүй гэхэд нь Рэнцэн бодолхийлж
“Ташуур
Тангадыг алах гэж очоод хоёр хог алуулчихсанаас зайлахгүй” .За ингээд намайг
гэдэг ганц хүн үгүй боллоо.Уг нь амьд дээр нь бага охиныг нь хатан болгох
санаагаа хэлдэг байж хэмээн харамссан ч одоо юу нь оройтох вэ хэмээн бодлоо
зөөлрүүлээд гэртээ орж цайгаа уучихаад Цэндийг дагуулан Даш мэйрингийнхийг
зорин хөдлөв.Харин энэ үед Авид Даш
мэйрин хоёр ТашуурТангадыг алах нь бүү хэл барааг нь харж чадалгүй гэртээ
ирлээ. Даш мэйрингийн бага охин Сүрэнжав хэмээх арван найман нас шүргэж буй
охиныг хараад шүлсээ унагаах Рэнцэн занги Хүдэр баяны эхнэр Сийлэнгээс аль хэдийн уйджээ.Аль хэдийн хөгшин авгайн хөрөнгөөр
нь туйлсан тэр Даш мэйрингийн бага охиныг яаж эхнэрээ болгох вэ гэж шүлэнгтэж
байхад харин Даш мэйрин бага охиноо гайгүйхэн хөрөнгө чинээтэй хүнд өгөх
бодолтой яваа нь мэдээж .Гэхдээ хашир хүн гэсэн дээ охинлуу нүдээ унагаад буй
Рэнцэн зангийг улаан цайм хөөж чадахгүй байлаа.Нэг орой хоёул аяга тагш юм ууж халацуухан
үедээ амнаасаа охиных нь тухай зориг гарган үг унагаасан Рэнцэн амруугаа
алгадуулаад буцав.
Даш
мэйрин
-За
Рэнцэн минь би чамайг мэднэ
-Чи
миний охины хөлий нь гүйцэхгүй .Ахар дээс уяа хүрдэггүй юм.Ам ихтийн гуя шалдан
байдаг юм.Би охиноо мэднэ гэв.Харин чи миний дунд охиныг ав гэхэд нь Рэнцэн
занги үг дуугүй болов.Дотроо дургүй хүрч намайг хоосон ядуу гэж байгаа ёр нь юм
байх даа гэж бодов.Учир нь Даш мэйрингийн дунд охин нь гэртээ төрсөн хүүхэдтэй бүсгүй
байдаг тул Рэнцэн занги дургүйцхээс аргагүй . Даш мэйрин гурван охинтой .Том
охин нь аль хэдийн хүнтэй сууж тусдаа гарсан.Харин Даш мэйрин бага охин
Ханддолгороо амь шигээ харамлаж хайрлана.Юу боллоо гэж .Хэргэм зэрэг ч үгүй
.Тогтсон амьдрал хөрөнгө чинээ маруухан Рэнцэн зангид яаж өгөхөв дээ.Даш мэйринтэй муудалзаад ахиж
тэднийхээр ирээгүй Рэнцэн занги өшөө хорондоо Эрхэмсэг засгийн хошуунаас хөрөнгө
чинээ сайтай айлаас залуу эхнэр авсан сураг дуулдсан бөгөөд урдны Рэнцэн занги
биш болж гэнэт ухаарсан мэт даруухан хэдэн сар чимээгүй амьдарч байсан ч залуу эхнэр нь гэнэт оргож нутаг буцсанаас
хойш шөнө өдөргүй архи уух болсон тэрээр шөнө согтуу явж байгаад мориноос унаж
нас барсан мэдээ дуулдав.Энэ мэдээг сонсоод Даш мэйрингийн бие арзасхийж арай
Ташуур Тангад алчихсан юм биш гэж бодон айдас хүйдэстэй явах болж. Нутаг
нугынхан нь Рэнцэн зангийг хүн алчихсан байх тархи толгой хагарчихсан байсан
гэж амнаас ам дамжин цуураад л намдав.Энэ мэдээг сонсоод Ташуур Тангад нэгэн
битүүлэг зүйл болоод байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа.Энэ учир битүүлэг зүйлийн
учрыг олоход цаг хугацаа ухаан хэрэгтэй.
.Хоёр
хүүдээ битүүхэн санаа зовнивч миний хоёр хүү эрдэм сурч байгаа гэж бодохоор
сэтгэл нь хөнгөрөх болсон Ташуур Тангад таван малаа эргүүлэх зуураа сайн эрийн
андгай тангараг өргөсөн нөхөдөө дурсахгүй байна гэж үгүй.Өдгөө тэр нөхөдөөс нь
Зайдан Зундуй Бүрэнхий Дэндэв хоёр нь ахиж ирэхээргүй холын холд одож.Гэхдээ
сэтгэлийн мухарт байх нэг бодол нь Дуучин Дангаатай уулзаж хуучин анд нөхөдөө
нэг цуглуулж сураггүй алга болсон Тал бичээчийн сургийг гаргахсан гэж
бодно.Эцэг хүн л болсон юм хойно.Галданцэрэн гуайг бодох тусам үрээ яаж санан
бэтгэрч байгаа бол гэж өмнөөс нь санаа зовнино.
Оройн
нар таших үеэр наран доогуур хөтөлгөө морьтой хүн довтолгон ирсэн нь
Цагаанморьт байлаа.Тэрээр ойрд Ташуур Тангадынхаар ирээгүй болохоор бие хаа нь өсөж нуруулаг сайхан эр болж. Саяхан нутаг
сэлгэн буусан ТашуурТангадын гэрийн хаяаны гадна шинэ сорлог өвснөөс зулгаан амандаа зуух
зуураа
-Би
Сайн ноён хан аймгийн зарим хошууд Түшээт хан аймгийн урд хошуудаар яваад ирлээ.Тал
бичээчийн сураг байдаггүй ээ.Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуунаас нэг
сайн эр арван тавны цагдаа нарт баригдаад хүрээрүү ачигдсан сураг сонссон ч тэр хүнийг
лавлаж чадсангүй.Учир нь Сайн ноён хан аймгийн урд хошуудаар арван тавны цагдаа
нар болон манж амбаны гар хөлүүд сайн эрстэй хөөцөлдөн тэр хавиар байгаад
байгаа сурагтай байсан.Би өнөө шөнө буцна.Тал бичээчийн сураг дуулмагц таньд
хэл дамжуулнаа хэмээн Ташуур Тангадынд хоол идчихээд од түгсэн хойно шөнийн
аниргүй харанхуйг зүсэн морин туурай нүргэлүүлэн одов.ТашуурТангадыг Дуучин Дангаатай
уулзах гэж явахаар зэхсэн урд орой нь Галданцэрэн бичээч хоёр хүүг нь дагуулан
хүрээнээс гэнэт хүрээд ирлээ.Ямар хэргээр хүрээд ирсэнийг Ташуур Тангад асууж
зүрхэлсэнгүй мэдээж хүү Тал бичээчтэй санаа зовнисондоо ирсэн нь андашгүй.Угийн
дотогшоо Галданцэрэн бичээч улам дотогшоо болж .Хөнхгөр том хүрэн нүдэнд нь ил
л харагдахгүй байгаа болохоос байнга нулмистай юм шиг Ташуур Тангадад санагдах
болов.Тал бичээчид уг нь ТашуурТангад мэддэг чаддаг бүхнээ заасан юмсан гэж
өөрийгөө зөвтгөн бодовч залуу хүн алдаа л биз гэж нэгэн бодлоо залруулна.Нэг
оройхон зүс үл таних хоёр хүн Ташуур Тангадыг сурсаар ирсэн нь Ёст засгийн хошууны хүмүүс байлаа.Тэр хоёр хүний
ахимаг настай хүн нь Ташуур Тангадыг ихэд танимхайрч
-За
дүү минь бид хоёр холоос олон хоног явж байж ирлээ. Дагуулж яваа хүүг зааж
-Энэ
хүү бол Бүрэнхий Дэндэвийн охин дүүгийн хүү байгаа юм Амьд ахуйдаа Бүрэнхий Дэндэв
хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиовол та л энэ хүүг Ташуур Тангад дээр аваачиж
өгөөрэй гэсэн юм.Хүүгийн нэрийг Дашхүү гэдэг юм. Арван тавтай.Ээж нь мөн саяхан
өнгөрчихсөн юм. гэв.Тангад ч хүүг нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү юм гэж
харж байлаа.Цуг ирсэн хүн нь хүүг Ташуур Тангадынд үлдээгээд явлаа. Тэрээр Бүрэнхий Дэндэвийн захиасыг
биелүүлсэндээ санаа амар буцаж.Ташуур Тангад ч сайн санаж байлаа.Бүрэнхий
Дэндэв ганц эмэгтэй дүүтэй гэж ярьдаг байсан бөгөөд түүнийх нь хүү Дашхүү аж.Хүү ойр зуур Ташуур Тангадын хэдэн
малыг нааш цааш эргүүлэн хоёр хүүтэй нь нөхөрлөн удалгүй л дасав.Данзан Дэнзэн
хоёроос Дашхүү нэг л насаар дүү аж.Ер нь хүүгийн төлөө Ташуур Тангад Янжмаа
хоёр өөрийн хоёр хүүгээс илүү санаа тавих болов.Халуун элэг бүлгээрээ тэр бүр цугларч
чаддаггүй энэ гэр бүл нэг уулзахаараа гэр нураачихмаар инээд нүргээнээр дүүрэн аз жаргалтай байдаг байлаа.
Хэсэг-12
Цаг
төрийн байдал ээдрээтэй.Гадаад дотоодын мөнгө хүүлэгчдийн доор зүдэрсэн ард
олны амьдрал улам ядуурсаар ...Хаа сайгүй сайн эрсүүд босож хятадын пүүс шатаах
ноёд баядын мал хөрөнгийг талах дээрэмдэх явдал гарах болов.Нэр цуутай сайн эрсүүд цөөрсөн ч шинээр гарч ирсэн сайн эрсүүдийн нэр ард олны дунд
үлгэр домог мэт яригдаж эхлэв.Ташуур
Тангад Дуучин Дангаа Бүрэнхий Дэндэв гурваас хойш нэр алдар нь түгэж ирсэн Тал
бичээчээс Эрдэнэ засгийн хошуунд баригдсан гэж нэг дуулдаад сураг тасрав.Аав
Галданцэрэн нь хүүдээ санаа зовнин байгаа нь андашгүй ч Ташуур Тангадад
хараахан хэлж чадахгүй л шаналан байгаа нь өрөвдмөөр ч юм шиг .Энэ бүхнийг анзаарсан ТашуурТангадын
эхнэр Янжмаа нэг орой хоёр
хүүд нь ном зааж байгаад Галданцэрэнг гарах гэхээр нь Янжмаа
-Галданцэрэн
багшаа хэмээн дуудлаа.Янжмаа
-Би
таныг их удаан харлаа.Та хүүдээ санаа зовоод байгаа бололтой.Би Тангадад хэлье
.Та сэтгэлээ бүү чилээ хэмээн Галданцэрэнрүү харахад гал буурсан нүдэнд нь
горьдлогын оч үзэгдэх шиг боллоо.Маргааш шөнө нь ирсэн Ташуур Тангадад Галданцэрэн
багшийн тухай хэллээ.Тас харанхуйд хэсэг чимээгүй байж байснаа ТашуурТангад
-Уг
нь сая арваад хоногийн өмнө Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуунаас нэгэн сайн эр баригдаж манж амбаны
газар хүргэгдсэн гэж дуулсан.Би энэ хүний тухай судалсан боловч Тал бичээч арай
л биш байх шиг байсан даа.Уг нь гурван
сар гарны өмнө Цагаанморьт тэр хоёр Хиагт Алтанбулгийн хавьцаанаас салсан гээд
Цагаанморьт сая надтай хоёр хоногийн өмнө ирж уулзахдаа хэлж байсан даа.Ер нь
маргаашнаас би сайн сураглахаас .Манж амбаны газраас саяын Илдэн засгийн
хошуунд болсон хэргийн улмаас сайн эрстэй тэмцэх ажлаа эрчимжүүлсэн дуулдана
лээ.Хаа сайгүй л арван тавны цагдаа нар сайн эрстэй хөөцөлдөж байгаа
сурагтай.Нэг сонин дуулгахад нөгөө муу Даш мэйрин чинь авга ахаа аваад ирсэн сэржим
өргүүлээд байгаа сурагтай.Хоёр хүүд минь муу юм нь ирчихгүй бол яахав дээ
хэмээн хөөрч байгаад удалгүй нуржигнатал хухирч эхлэв.Харин Янжмаа нойр нь
хүрдэггүй юу эсийг бодохов.Хоёр хүү нь аль хэдийн арван тав хүрчээ.Бурхан
Ташуур Тангад Янжмаа хоёрт хоёр л хүү илгээж .Гэхдээ Янжмаа нөхөртөө санаас зовнихоос
гадна Тал бичээч Цагаанморьт зэрэг хоёр хүүгээс нь тав зургаахан насаар ах
эдгээр залуучуудыг муу юм дайрчих вий хэмээн зовних билээ.Гэнэт нохой хуцаад
алсад морин төвөргөөн нүргэлэх сонсогдоход тэрээр өндийн суун чимээ чагнаснаа
Ташуур Тангадыг дуудан сэрээв.
-Хүмүүс
ирж байгаа бололтой гэхэд Ташуур Тангад ухасхийн босож хувцсаа өмсөөд гарлаа.Хааяахан
дөрөө шүргэх чимээ сонсогдон нэлээд хэдэн морьтой хүн бололтой .Ташуур Тангад
эмээлээ аван аргамжсан морио эмээлээд мордон харанхуйд уусан одов.Нохой
шуугиулсаар хүмүүс ТашуурТангадын гэрийн гадаа ирсэнээ үүдийг нь гэр дээр шидэн
орж ирэхэд нь Янжмаа өөхөн дэнгээ асаавал буу шийдэм үүрсэн тав зургаан хүн
зогсож байлаа.Ахлагч нь бололтой ширвээ хар сахалтай өндөр нуруутай хүн
-ТашуурТангад
хаана байна хэмээн ширүүн угзарган дуугаар асуулаа.Янжмаа айсан боловч үүнийгээ
мэдэгдэхгүйг хичээж ялимгүй чичирхийлсэн хоолойгоор
Хууз
сахалт
-Аан
тийм байхаа.Чи нөхрөө нуугаа биз хажуу талын айлд орж үз. Ойр тойрны газар хай. Хаа холдоо аж.
Чи нөхрөө нууж байж манж амбаны газар нөхөртэйгээ хүргэгдэж арьсаа хуулуулах нь
дутаа юу гэчихээд гараад явчихав.Ойр тойрныг үзээд олоогүй бололтой .Хууз
сахалт буцан ТашуурТангадынд орж ирээд
-За
танай нөхрийг тааралдсан газар нь баривчлан манж амбаны газар хүргэх үүрэгтэй
улс бид хэрвээ эсэгүүцвэл шууд буудан ална.Танай энэ бичээчийн хүү Агваанжамбал
манж амбаны газар баригдаж очсон махаа өвчүүлж байгаа .Танай нөхрийг ч гэсэн
ийм л тавилан хүлээж байгаа шүү гэж сүрдүүлж байгаад морин туурай нүргэлүүлэн
одоцгоов.Маргааш нь гэртээ ирсэн Ташуур Тангад цай ууж суухдаа сонор сэрэмжтэй
байхгүй бол цагийн байдал хэцүү болж байгааг эхнэртээ яриад сууж байтал нохой
хуцан хаяа шуулттай гэрийн гадаа морьтой хүн хүрээд ирэв.Удалгүй нэг хүн орж ирсэн нь хар багаасаа бие
биенийгээ мэдэх ТашуурТангадын багадаа тоглож өссөн Ёндон гэгч эр байлаа.Тэрээр
мэнд мэдээд зуншлага энэ тэрийг ярьж байгаад Ташуур Тангадад ихэд аминчлан
-Чамд
нэг ярих юм байна.Нөгөө Даш мэйрин чинь нутгийн ядуу зүдүү залуучуудыг өөртөө
элсүүлээд нэг юм сэдээд байна.Манай нөгөө ахын хүүхэд Авид гэж яагаав чи таних
байлгүй барилддаг .Тэр нөхөр чинь Даш мэйринг дагаж давхиад болдоггүй. Би
хэлээд хүчирсэнгүй .Үг авахаа байсан хог байна.Цаад мангар хараар чинь Даш
мэйрин нэг юм хийлгэх нь ах дүү шиг л дотно болчихож .Би дэмий л ам хэлий нь
татлаа.Даш мэйрин намайг баян болгоно гэсэн гэж ярих юм .Чи ер нь ганц Даш
мэйрин биш манай тэр мангар хар бас манай голын Дорлиг гэж залуугаас чи болгоомжилж
явах хэрэгтэй. Ойрд Даш мэйрингийнхээр харагдах боллоо.Даш мэйрин эд нарыг
хүргэн оруулахгүй нь мэдээж. Гэхдээ чи мэдээтэй байгаарай гэж захиж захиж явав.Харин
Ташуур Тангад Авид Дорлиг хоёрыг өөрийнх эсрэг босно гэхэд итгэхгүй байв.Хүүхэд
байхаас нь энэ хоёрын гэр бүлийг хоолтой хонуулж, унаатай залгуулж байсныг
мартаагүй биз гэж бодож байлаа..
Илдэн
засгийн хошуу ноён Палам хүрээ ороод буцах замдаа Даш мэйринтэй уулзаж
-За
чи л ТашуурТангадын ааш аяг амьдран суух газар орныг сайн мэднэ.Чи манжийн
амбанд ТашуурТангадыг барьж өгвөл чамд ч их шан харамж цол хэргэм өгч магад
гэснийг дуулсанаас хойш Даш мэйрин хэнтэй ч хуваалцахыг хүссэнгүй. Гарын доор
үг дуугүй байж чадах хэдэн хүн сонгож авах гэж айл айлаар орж яваад амьдрал
ахуй тааруу хэдэн хүн сонгож авсаны хоёр нь энэ Авид Дорлиг хоёр аж.Нас
ойролцоо дөнгөж хорь гарч яваа энэ залуучуудын амь нас амьдрал Дашд ямар ч
хамаагүй .ТашуурТангадыг барьж чадахаа байг гэхэд амь насыг бүрэлгэчихвэл
манжийн амбанд нэр нүүртэй болно гэж бодох түүний замд хөндөлссөн хэнийг ч тэр
хайрлахгүйгээр шийдэж.Тэр нэг өглөө Авид Дорлиг хоёрыг дуудан урдаа суулгаж
байгаад
-За
та хоёр намайг сонс .Миний ярьсаныг хэд ч хэлж болохгүй .За та хоёрыг би нэлээд
удаан хугацаагаар гэртээ байлгалаа.Одоо та хоёр миний төлөө зүтгэх
болсон.ТашуурТангадыг та хоёр алах ёстой гэж шийдэмгий тушаахад нь нөгөө хоёр нь эгээтэй уулга алдчихсангүй
.Царайг нь хараад Даш мэйрин ойлгосон ч
-
Та хоёр манайд хэд хоног сууж хоолыг
минь хороолоо .Хэрвээ та хоёр
ТашуурТангадыг алж чадвал би та хоёрыг эрх мэдэлтэй элбэг хангалуун баян болгоно шүү .Мөн
сайн ажиллавал хүргэнээ болгож ч болох юм хэмээхэд бага охинд зүрх сэтгэлээ
алдчихсан явсан тэр хоёр ацан шалаанд орж хэсэг дуугүй суухад нь Даш мэйрин
ууртайгаар
-Тэгээд
та хоёр хийх юм уу гэхэд нь
Хоёул
цочсондоо
-Жа
хэмээлээ.За би тохиромжтой цаг хугацааг нь та хоёрт хэлнэ .Та хоёр хүн амьтанд хэлвээ
гэж анхааруулаад гаргав.Гэрийн босгоор хөлөө дааж ядан гарч ирсэн тэр хоёрын
хэн нь ч энэ тухай ярьж зүрхэлсэнгүй.Олон удаа хоосон хонож байхад нь
ТашуурТангад хоол залгуулж байсан болохоор ТашуурТангадыг ална гэхээр хөл гар
нь хөдлөх нь бүү хэл ам хэл нь ч эвлэхгүй байлаа.Бага охинд нь хөл алдан
дурлчихаад байгаа энэ хоёр залуугийн
хайр сэтгэлийг хар мөртэй зүйлдээ
ашиглахдаа Даш мэйрингинй сэтгэл нь үл өвдөх аж.Гэртээ хариад Авид яахаа
мэдэхгүй хэсэг бодож хэвтсэнээ миний Даш мэйрингийн хүргэн болдог баян болдог
гэдэг ер нь худлаа юм байна хэмээн энэ тухайгаа Ташуур Тангадад хэлье
хэмээн бодов .Маргааш өглөө нь ТашуурТангадынд
Авид ирлээ.Тэрээр ТашуурТангадад хэлж чадахгүй халгаж ядан гарч орон
дагаж байснаа
-Тангад
ахаа та намайг уучлаарай .Би буруу хүнээ дагаж байж.Танд л гэж хэлэхэд ... гээд
хэсэг гацсанаа Даш мэйрин надаар таныг алуулах гэсэн гэхэд Ташуур Тангад
сэртхийн Авидын өргөн нүүрлүү бүргэдийн
нүд шиг хурц нүдээр цоргин харсанаа
-Үнэн
үү хэмээн лавлангаа нүдэнд нь хилэн бадрахыг ажсан Авидын дотор палхийж
нуруугаар хүйтэн хөлс урсах шиг болсон ч царайгаа төв болгон
-Тиймээ
гэчихээд шалавхан мордохын түүс болон өндөсхийхэд нь ТашуурТангад
-Байж
гэхэд тэмээ хэвтэж байгаа мэт Авид алгуурхан
буцаж суулаа.ТашуурТангад Авидыг дагуулан гэртээ ороод
-За
Авид минь чи сонсож бай .Би чамайг олон удаа хоолтой унаатай залгуулж байсан
.Тэгэхээр чи миний биш төлөө өөрийнхөө
төлөө үүнийг хийх ёстой.Аан гээд сонсож бай .Би чамайг Хөвсгөлийн хязгаарлуу
гаргаж өгнө. Чи тэр газар очиж амьдар. Энд Даш мэйрин амьд байгаа цагт чи
тайван амьдрахгүй гэхэд дуугүй л толгой дохиж суусан Авидыг ТашуурТангад хараад
энэ ер нь ойлгож байгаа царай байна уу хэмээн бодож суулаа.Тэр өдрөө буцсан
Авидыг хэд хоногийн дараа гэрээс нь нас барсан байхыг олсон гэж дуулдав.Ташуур
Тангад энэ бүхнийг дуулаад л тэр улам болгоомжтой байх хэрэгтэй гэж өөртөө
анхааруулж байв. Учир нь Манж амбаны урт гар хүрэхгүй газар гэж үгүй болж.Илдэн
засгийн хошуу ноён Палам ноён саяхан Ахай засгийн хошууны ноён Цэрэнтэй бус Даш
мэйринтэй бүүр өөрийн биеэр ирж уулзсаныг сонссон ТашуурТангад хоолой дээрээ
хутга тавьчихсан яваа ноён замдаа хэнийг ч тааралдсан ямар ч энэрэх
сэтгэлгүйгээр устгаж байгааг мэдэж байлаа.Даш мэйринтэй эвтэй байсан бол хошууны
ноёны энэ бусармаг үйлдлийг хэлэхсэн.Даанч Даш мэйринг өршөөж болохгүй хүн
өөрийг нь унагах нүхийг өөрөөр нь ухуулчихаад байгаа мэдэхгүй Даш мэйрин шилийн
сайн эрстэй хөөцөлдөөд давхиад байлаа.Хошуу ноёныхоо эрх мэдэлтэйгээ үлдэхийн
тулд Палам ноён амь тэмцэн явахад нь хазайсан дээр нь түлхчих санаатай.Хүдэр
баян ноёны талаар сөрөг мэдээлэл тарааж бүүр ч эвгүй байдалд оруулчихав.Ганц л
гэгээтэй мэдээ нь Ташуур Тангадын гарын шавь Тал бичээчийг хүрээний Батгүн
шоронгийн мөглөнд илгээсэн нь хошуу ноён Паламын сэтгэлийг нь бага атугай зөөллөнө. Даш мэйрин
арван тавны цагдаа нартай Ташуур Тангадыг дөнгөж гэртээ ирээд явсан шөнө нь
гэрээр нь ирээд алдчихсандаа хараал тавин хойноос явах гэсэн боловч харанхуй
шөнө хаачихаа эс мэдэн буцжээ.ТашуурТангад Даш мэйрин хоёрын өс хонзон хэзээд
дуусахгүй мэт үргэлжилсээр ..........
Хэсэг-13
Гэрээсээ
мордсон тэр шөнө Ташуур Тангад юу эсийг бодов.Нэгэнт сайн эрийн амьдралаа
орхилоо гэж бодсон ч Ташуур Тангад энэ замаасаа буцах аргагүй гэдгээ ойлгосон
тэрээр Хөвсгөлийн хязгаарыг зүглэж Дуучин Дангаатай уулзахаар шийдэв.Хөвсгөлийн
сүрлэг уулсын оройг түшээд уначихсан том улаан нар жаргахын алдад Ташуур Тангад
Дуучин Дангаагийн уяан дээр буулаа.Халзарч яваа дүнхгэр том духаа илэн инээд
алдсаар Дуучин Дангаа
-Амархан
сайн морилж явна уу хэмээн угтан ирж мэндлээд гэртээ дагуулан оров.Дуучин Дангаагийн
эхнэр тогоон дээрээ бүхэл мах үйж Дуучин Дангаа Ташуур Тангад хоёр эх захгүй
яриа хөврүүлэв.Дуучин Дангаагийн
хүүхдүүд нь өсөж тэрсхэн дөрвөн банди нь ихэд том болжээ.ТашуурТангад
Дуучин Дангааг дагуулан ойролцоох уулын оройд
гарч суугаад ихэд аминчхан яриа өрнүүлэв.
-За
анд минь чиний туслалцаа хэрэг болоод байна гээд Дуучин Дангаагийн хүрэн нүдрүү
эгцлэн харж хэлээд хэдэн хором дуугүй болсоноо
-Миний
хоёр хүүгийн номын багш Галданцэрэн багшийн хүү Тал бичээч сураггүй хэдэн сар
боллоо. Сураг нь арван тавны цагдаа нарт баригдаад хүрээ ороод мөглөнд л байгаа
байх гэсэн таамагтай байна.Гэхдээ эцэгт нь энэ тухай хэлээгүй.Хөөрхий ганц
хүүгээ л гэж өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байх шиг байна.Дангаа чи хүрээ
хориноор таньдаг хүн байвал чих тавиад өгөөч гэхэд Дуучин Дангаа
-За
би хичээе ээ гэв.Тэр шөнөө Дуучин Дангаагийнд хоночихоод өглөө нь Дуучин
Дангааг дагуулан буцахдаа зам хэлбийж хоёул хүрээ тийш зүглэв.Хүрээнд орж ирээд
Маймаа хотын захдуу байх Ташуур Тангадын холын хамаатан Дамиран гэж айлд бууж Дамиранд
үнэн учираа хэлж туслахыг гуйв.Маргааш өглөө нь хүрээний гудамжаар хүн амьтнаас
үг сонсчих санаатай нэлээд явсан боловч үг олж сонссонгүй .Харин оройхон гэртээ
ирсэн Дамиран Батгүнд Сэцэн хан аймгийн нэг сайн эр мөглөнд байгаа сурагтай. Тэр
л та хоёрын сураад байгаа залуу мөн дөө гэв.Маргааш нь хоёул Батгүн шорон дээр
очив.
Батгүн гэж Ар Монголд алдартай гяндангийн, хүн давахын аргагүй
өндөр шовх хашаатай, тал нь газар дороос цухуйсан, тал нь газар ухаж барьсан,
нар салхи огт ордоггүй, маш өмхий чийгтэй шавар байшин чухам хаана нь юу байгааг мэдэх аргагүй
аж.Гадуур дотуур яваа ганц нэг хүнээс асуусан ч Батгүнлүү орсон хүн ч бараг
амьд гарч ирдэггүй гэж ярихыг л сонсов.Харин Дамиран нэг хуягыг ажил буух үеэр
нь уулзаж гарт нь тавин лангийг мөнгөн ембүү атгуулж байж Тал бичээчийн талаар асуувал
тэрээр тэр гурвыг сэжигтэй байдлаар харсанаа дуугаа нам болгож
-Та нарын тэр
сураад байгаа Сэцэн ханы сайн эр Тал бичээч гэх тэр залуу мөглөнд хоёр сар
гаран болоод өнгөрчихсөн гэв.Тэр есөн эрүү шүүлтийг давсан боловч мөглөнг давж
чадаагүй .Харин хань хамсаатнаа хэл гэсэн боловч ганц ч хүний нэр хэлээгүй
гэхэд Ташуур Тангад Дуучин Дангаа хоёр хэлэх үггүй болж сэтгэл зүрхээ л уран
зогсож байв.
Маргааш өглөө
нь хүрээнээс Дуучин Дангаа Ташуур Тангад хоёр зам салан одохдоо уулзахын ерөөл
тавин салцгаалаа.Дуучин Дангаа хоёр хүүгээ аваад намраас Галдан цэрэн бичээчид
шавь оруулахаар болж ирэхээр тохиров.ТашуурТангад гэртээ ирэхээсээ л халширан
Галданцэрэн гуайд яаж хэлнэ хэмээн халширч байв.Уяан дээрээ буугаар гэрлүүгээ
алхаж явахад урдаас нь гарч ирсэн Галданцэрэн Ташуур Тангадын царайг хараад хэдийн
ойлгож үг дуугүй л хацрын хонхор үрчлээсийг нь даган нулмис урслаа.Үрээ алдсан
эцэг хүний хэцүүг дэргэдээс нь харж байсан ТашуурТангад ямар хэцүүг харж
байлаа.Удалгүй нэг үдэш морьтой хүмүүс дөрөө дуугарган уяан дээр буусан нь
Дуучин Дангаа хоёр хүүгээ дагуулан ирсэн байна.Тэрээр инээд алдан мэндлээд гэрт
орон Ташуур Тангадад хандан
- чи бид
хоёрын андын тангараг чи бид хоёроор дуусахгүй шүү.Би хоёр том хүүгээ танай
хоёр хүүтэй мөн Бүрэнхий Дэндэвийн зээ хүүтэй танилцуулахаар бас Галданцэрэн
багшид шавь оруулахаар ирлээ гэв.Ташуур Тангадын таван ханатай гэр олон
эрчүүдээр дүүрлээ.Дуучин Дангаагийн хоёр хүүгийн том нь 14 тэй жижиг нь 12 тай аж. Харин Ташуур
Тангадын хоёр хүү энэ жил аль хэдийн арван долоо хүрчээ.Дуучин Дангаа Ташуур Тангадад
хандаж
-Одоо чи бид
хоёрыг сайн эр хийдэг ч өнгөрсөн гэж
олон түмэн бодохгүй байгаа байлгүй
.Өтөлсөн үхсэн ч морин дэл дээрээ Салхин чиг хүлгээ аялаж давхисаар дуусна даа
хэмээн инээд алдаад гэр дүүрэн банди нарыг бахдалтай нүдээр харж .
-Тэгэхээр анд
минь энэ хэдэн хүүхдээ улс орондоо нутаг усандаа хайртай хүн болгох нь чухал
юм.Би нэгэнт энд ирсэн юм хоёр хүүгээ Шилийн богд ууланд гаргаж эрийн тангараг
өргүүлэх бодолтой байна.Чи хүүхдүүдээ аваад очих байлгүй гэв.Маргааш өглөө нь
нар мандахын алдад Шилийн богд ууланд гарч хүүхдүүдээ андын тангараг өргүүлэв.Нэгэн
цаг үед Ташуур Тангад Дуучин Дангаа Бүрэнхий Дэндэв гурав хүүхдүүд шигээ л
арван долоо найман настай залуучууд Шилийн богд ууланд гарч андын тангараг
өргөж байсан нь саяхан мэт.Мөн дараахан газар газрын сайн эрсүүдтэй Шилийн богд
уулан сайн эрийн тангараг өргөсөн билээ.Дуучин Дангаа хоёр хүүтэйгээ Эрхэмсэг
засгийн хошуу орж ирээд хоёр хүүгээ үлдээчихээд явлаа.Галданцэрэн багш олон
шавьтай болжээ.Ойр тойрны нутаг усны хүмүүсийн хүүхдүүд нэмэгдсээр арваад
хүүхдэд бичиг үсэг заах болов.Ташуур Тангадын хоёр хүү багшдаа туслан
хүүхдүүдэд бичиг үсэг заах хэмжээнд ном эрдэмд нэвтэрчээ.Дуучин Дангаа сэтгэл
өег гэртээ харилаа.Хоёр хүүгээ эрдэм сургахаар багшид шавь оруулчихаад мөн
тангараг өргүүлчихээд ирсэн тэр сэтгэл хангалуун байх аж.Нэгэн цагийн андууынд нэг
насны нөхөрлөл нь дуусссан ч үр хүүхдүүд нь үргэлжлүүлэх нь мэдээж.Даруухан
амьдрах Дуучин Дангааг гэртээ ирсэний маргааш Галуу Жамбал гэгч нутгийн сайн эр
ирэв.Тэрээр Дуучин Дангаад ихэд аминчлан
-Манай энд ч
гэсэн манж амбаны гар хөлүүд хэзээ нэгэн цагт ирж магад .Хаа сайгүй арван тавны
цагдаа нар сайн эрстэй хөөцөлдөж байгаа сурагтай.Болгоомжтой байхгүй бол .Чи
бид хоёр шиг насны нар явчихсан улсууд модон илжиг унаж магадгүй шүү хэмээн мар
мар хөхрөв.
Галуу
Жамбалаас илүү Ахай засгийн хошуунд байх үеэр ТашуурТангад хичнээн анхааруулж
хэлсэнийг Дуучин Дангаа мартаагүй.ТашуурТангад
-За анд минь
.Мөрөөрөө тайван амьдаръя гэж үзсэн ч болохгүй юм байна.Тэгээд ч бид тайван
амьдрах эрхгүй улс.Харин манж амбаны модон илжигэн дээр биш морин дэл дээрээ л
нүд аних юмсан.Нутаг усандаа үр хүүхэддээ хань ижилдээ гай болохгүйн тулд би
ихэд хичээлээ.Даш мэйрин Палам ноён хоёр миний толгойгоор отго жинс худалдаж
авах гэж өдөр шөнөгүй намайг хөөцөлдөж байна.Гэмгүй олон сайхан залуучууд замд
нь үрэгдэх нь байна.Саяхан манай нутгийн нэг сайхан залууг учир битүүлгээр
алчихлаа.Би ч энэ нутагт амьдрах эрхгүй болж байх шиг байна.Нэг тийшээ явж
хэдэн сар болж энэ байдал намжихыг хүлээхээс гэж Дуучин Дангааг харлаа.Дуучин
Дангаа
-Манайд очъё
гэхэд Ташуурр Тангад
-Болохгүй ээ.Танай
гэр бүлд гай болно гэснийг Дуучин Дангаа санаж байлаа.
Харин энэ үед Ташуур Тангад хоёр хүүгээ дагуулан зүүн барга үзэмчин хошуу орж эртний авлагаа цуглуулан тууж ирлээ.Тэрээр хоёр хүүгээ газар үзүүлж хүнтэй танилцуулах нас болсон гэж үзсэн учир ийнхүү дагуулж явах болов.
Харин энэ үед Ташуур Тангад хоёр хүүгээ дагуулан зүүн барга үзэмчин хошуу орж эртний авлагаа цуглуулан тууж ирлээ.Тэрээр хоёр хүүгээ газар үзүүлж хүнтэй танилцуулах нас болсон гэж үзсэн учир ийнхүү дагуулж явах болов.
Хөхөмдөг
униарын доор Ташуур Тангадын Галданцэрэн бичээчийн хоёр гэр сүүмэлзэн уяан дээр
морь багшран харагдана.Хонхорт морио уячихаад ажиглан суух Дорлиг юу эсийг
бодохов
Даш мэйрингийн
хэлсэн үг чихнээс нь сална гэж үгүй.
-Чи Авидыг
яасныг мэдэж байгаа биздээ.Манж амбантай тэрсэлдсэн ингэж төгсдөг юм гэж
айлгажээ.
Дорлигт хоёр л
зам байна.ТашуурТангадад очиж учир байдлаа хэлж өршөөл эрэх эсвэл манж амбаны
гар хөлүүдэд амь насаа алдах гэсэн сонголтын өмнө ирсэн тэрээр ийнхүү Даш
мэйрингийн үгээр ТашуурТангадыг гэрийг ажиглах үүрэг хүлээн өвсөн дунд хэвтэж
байгаа нь энэ билээ.Гэнэт ард нь морин
туурай нүргэлээд явчихлаа босон харайвал ТашуурТангадын хоёр хүү давхиад ирчихэж
-Амархан мэнд
сайн уу хэмээн хоёр хүү мориноосоо буулаа.Дорлиг хариу мэнд мэдээд дээл хувцсаа
засан завилан суулаа.
Данзан Дорлиг
хоёр харц тулахад Дорлиг дальдчин буруулав.Дэнзэн нь
-За Дорлиг
ахаа та ингэж хээр хэвтээд юу хийнэ.Манайд очиж цай уухгүй юм уу.Таныг бид бүгд
хэний даалгавраар энд ингэж хэвтэж байгааг чинь мэднэ.Аав таныг тэжээсэн бяруу
тэрэг эвдвэл яадаг билээ гэж байна лээ гэхэд нь үг дуугүй Дорлиг мордон хоёр
хүүг даган ТашуурТангадыхруу явлаа.Хоёр хүүг нь даган ирсэн Дорлиг хар цагаан
дуугүй сууна.ТашуурТангад
-За дүү минь би
чамайг хүүхэд байхаас чинь л мэднэ.Чи ТашуурТангад Даш мэйрин хоёрыг хэн
нэгнийг сонгох цаг болсон.Намайг чи тагнах үүргийг Даш мэйрингээсавсан уу Хэн
Авидыг хороосон чи мэдэж байгаа гэж нэлээд ширүүхэн чанга асуухад дальдчин
навтасхийлээ.Тэрээр
-Би мэдэхгүй л гэхээс өөр юу ч
хэлсэнгүй.Тангадынхаас мордсон Дорлиг Даш мэйрингийнд очсонгүй .Сураггүй алга
болчихов.Хэзээ хойно дуулах нь Дашдэгчлэн хийдэд чоёг хийж байна гэж нэг
дуулав.ТашуурТангад тэр сургаар Илдэн засгийн хошуу явж хийдийн зодч Дорлигын
хамаатан Намжид хэмээх хүнтэй уулзвал үзэгдээгүй харагдаагүй гээд
хэлсэнгүй.ТашуурТангад учир ухаанаа хэлж наад хүнийг чинь би аврах гэж явна
.Даш мэйрингийн хүмүүс мэдвэл амь насанд нь аюултай гээд хэлээд
хүчирсэнгүй.Арга буюу хийдийн хамба лам гэсгүй Дандартай уулзаж энэ тухайгаа
хэлэх гээд ортол тэнд Хүдэр баян сууж байхтай таарав.Мэндээ мэдэлцээд гарч
ирсэн Ташуур Тангад лам нарын зоог гүцэг
зөөж буй арав орчим насны хоёр ламхайгаас асуувал хоёр хүү ам уралдан энд
байхгүй ээ .Арваад хоноод явчихсан.Зодч лам Намжидынд сууж байсан гэв.Ийнхүү
Дорлигын сураг ахин тасрав
Хэсэг-14
Даш
мээрэн авга ах ловон Гэндэнгээ Сан бэйсийн хүрээ оруулаад буцах замдаа олз хайж
явдаг зангаараа нэлээд мал хуй сайтай нэгэн айлд дөрөө мулталсан нь Хүдэр
баяных байлаа.Эгнүүлэн барьсан гурван гэрийн дундах дүнхгэр том гэрлүү орвол нас
тогтож яваа байрын эр Даш мээрэнг үл тоосон шинжтэй угтлаа.Хүдэр баян гэж
дуулсан ч нэр нүүрээ харж танилцаагүй болохоор Даш мээрэн мэндийг нь мэдээд
суулаа.Өмссөн зүүснийг сонжиж суусан Хүдэр баян янз муутайхан залуу эхнэрийг
нүд салгалгүй даган харах Даш мээрэнгээс
-За
нутаг ус хаанаас явна хэмээн хөндийхөн дуугаар асуулаа .Даш мээрэн хоолойгоо
засаад
-Ахай засгийн хошуунаас явнаа Даш мээрэн гэж
хүн байна гэвэл сая нэг таньсан бололтой .Хүдэр баян ихэд нухацтай харсанаа
танай нутгийн Ташуур Тангад арай манжийн амбаны газар баригдаагүй биздээ .Сураг
нь барих гээд хүмүүс яваад байсан гэвэл Даш мээрэн
-Аан
тэр муу хулгайч удахгүй баригдана.Толгой хоргодох газаргүй тогтож суух оромжгүй
болж байгаа юм гэж ихэд ихэмсэг хариулаад Хүдэр баянаас
-Таны
алдар нэр хэн билээ гэж асуулаа Хүдэр баян
-Миний
алдар нэр Хүдэр гэвэл Даш мээрэн сортосхийж аан нөгөө дуусдаггүй дундардаггүй
хөрөнгөтэй Хүдэр баян гэж энэ байх нь
эхнэр нь арван тавны сар шиг царайтай гэж
үзэсгэлэнтэй гэж хүмүүсийн ярьдаг ортой
байх нь гэж бодож суусан түүнийг Хүдэр баян нэг их ойшоосонгүй.Харин Хүдэр баян
Ташуур Тангадыг оролдож байж хэдэн адуугаа Илдэн засгийн Рэнцэн занги энэ хоёр
дуусгуулсан гэсэн үнэн байх нь ... хэмээн бодсон ч нүүр өгч тал зассангүй.
Даш
мээрэнг гэртээ ирэхэд нь арван тавны цагдаа нар хүлээж байв.Энэ мэдээж Илдэн
засгийн хошуу ноён Паламын явуулсан улс байлаа.Даш мээрэн нохойд барьдаг мод
шиг арван тавны цагдаа нарыг дагуулан айл амьтныг айлгаж ичээн давхих болов.Хэдий
сүрийг үзүүлэн давхих боловч ТашуурТангадыг барьж чадсангүй .Харин Илдэн засгийн
хошуу ноён Палам Даш мээрэнд итгэхээ больж хөндийрөв.Палам ноёныг дүүгийнхээ
амь насыг бүрэлгэсэн байж болзогүй гэсэн яриа гаргасан хүнээр Даш мээрэн
тодорсон нь үнэний ортой байж магад .Учир нь урд орой нь ноёны өргөөнд Рэнцэн
занги ахтайгаа ноёны суудлын талаар маргалдсаныг зарц хиа нар ярьж байж.Рэнцэн
занги ахыгаа хошуу засгаа удирдаж чадахгүй байна .Ер нь чамайг хошуу ноёноос
буулгана.Манжийн амбанд Ташуур Тангадтай нийлж хятадуудын амь насыг хөнөөсөн
гэж зарлана гэж сүрдүүлж байхыг сонссон байна.Энэ талаар зарим нэг сураг сонссон
хошуу ноён Палам Даш мээрэнгээр Ташуур Тангадыг устгуулах гэсэн боловч бүтэл
муутай байгаа тул арван тавны цагдаагийн ахлагч Жүрмэд гэгчийг үдшээр дуудуулан
ирж хоёулахнаа сууж байгаад ноён
-За
Даш мээрэнд бүтэл алга .Одоо наадахыг чинь замаасаа зайлуулахаас хэмээсэн
нь хятадуудыг Ташуур Тангадтай нийлээд алах гэж
байсан .Мөн зарим нэг дарж явдаг хэргүүдийг зах сэжүүрийг Даш мээрэн мэдэх тул хэзээ
нэгэн цагт ам алдаж болзошгүй хэмээн арван тавны цагдаа нарын ахлагч Жүрмэдийг
чимээ анргүйхэн Даш мээрэнг устгах үүргийг өгөөд гаргав. Ямаан омог нь бадарч арван
тавны цагдаа нар дагуулан сүрийг үзүүлэн давхидаг байсан Даш мээрэн нэг л өглөө
орноосоо босож чадсангүй .Дээшээ бөөлжиж доошоо гүйлгэн нэг л хоноход тэнхээ
тамиргүй болов.Ах лам Гэндэнгээ дуудуулан ирж ном гүрэм уншуулсан ч тусыг эс
олов.Хоёр хоноод л нас барлаа.Нэлээд хүчтэй хороор хордуулж орхиж.Даш мээрэнг
нас барсаныг сонсоод Ташуур Тангад энэ уяаны эзэн нь ойрхон байгааг гадарлаж байлаа.Энэ бүхнийг хошуу ноён Палам мөн түүний цаана байгаа манж
амбаны гар хөлүүд хийсэн гэдгийг нь мэдэж байв.Гэртээ ирэх эрхгүй хээрээр гэр
хийж яваа Ташуур Тангад Цагаанморьтыг дагуулан Зүүн барга үзэмчин хошуу явж
эрийн тангараг өргөсөн сайн эрчүүдтэй Цагаанморьтыг танилцуулж газар
үзүүлэхээр яваад сар гаран шахуу яваад ирлээ.
Галданцэрэн
бичээч Ташуур Тангадын хоёр хүүгээс
гадна Дашхүүд мөн бичиг үсэг зааж өдрийн турш ном шагайн гэр орноосоо цухуйхгүй
суудаг бөгөөд Тангадын эхнэр Янжмаа хоол ундыг нь дөхүүлж өгөн орж гарна.Харин Дашхүү
ном үзэж нэг их гавьсангүй.Тэрээр сайн эр болох хүсэлд хөтлөгдөж морины нуруун
дээр давхих нь түүнд хэмжээлшгүй жаргал мэт санагдана.Нутаг нугын хүмүүс Ташуур
Тангад Дуучин Дангаа Бүрэнхий Дэндэвийг домог мэт ярих тул тэрээр ийм сайн эр
болно гэсэн хөөрүүн бодол түүнийг юунд ч хийж мэдэхээр байв.Гэртээ түр ирсэн Ташуур Тангад түүнийг нэг өдөр дагуулан гадуур
явах замдаа
-За
Дашхүү минь би чамайг хөлий чинь дөрөөнд гары чинь ганзаганд хүргэж хүний дайтай
хүн болоход чинь туслах үүргийг би нагац ах Дэндэвээс чинь авсан юм. Чамайг ном
эрдэмтэй сайн хүн болгоорой гэсэн гэтэл чи ном эрдэмд шамдахгүй багшийн үгийг
авахгүй байгаа сурагтай.Сайн эр болоход оройтохгүй харин сайн хүн болоход
оройтоно.Чи Цагаанмортьтоос өөрийгөө сайн эр болгож өгөөч гэж гуйсан байсан.Чи
одоо нэгэнт арван долоо хүрчихлээ.Би чамайг хорихгүй ээ.Гэхдээ талийгаач болсон
андынхаа хүсэлтийг гүйцээж чадахгүй гэж айж байна.Би чамд нэг л зүйлийг хэлье
чи харин эрдэм номдоо шамдах сэтгэлгүй байгаа бол би чамайг хүчлэхгүй.Харин чи эр
хүн шиг эр хүн болох хэрэгтэй.Үүнд л чи суралцах ёстой.Эр нэртэй ч эм амтай эр
байж болохгүй.Чи эхлээд одоо андын тангаргандаа үнэнч амиа өгөхөөс буцахгүй
найз нөхөдөө олох хэрэгтэй.Чи хэдийн сайн эр байсан ч чамд хүчгүйдэх арга мухардах хүчинд автах
сэтгэл санаагаар унах зэрэг өчнөөн зүйл тохионо.Үүнийг давах сэтгэлийн хүч
хэрэгтэй.Анд нөхдийн тулалцаа хэрэгтэй.Тэгэхээр чи хүний сайныг олж
нөхөрлө.Хүлгийн сайныг шинжиж мэд.Холын замд хүлгийн сайн нь мэдэгддэг
юм.Цагийн уртад хүний чанар мэдэгддэг юм гэвэл Дашхүү дуугүй сууж байснаа
-Тангад
ахаа над шиг өнчин өрөөсөн хүн хэнийгээ ч түшиж амьдрах билээ.Гэхдээ надад
эрдэм хэрэггүй ээ .Би одоо бие дааж амьдрах болсон.Та намайг Цагаанморьт ахтай
цуг явахыг зөвшөөрөөч гэж царайчлангуй харахад нь ТашуурТангад
-Чиний
бие ухаан чинь төлөвших яагаа ч үгүй байна.Чи доор хаяж манайд ахиад нэг жил
суу.Чамд эрдэм зааж чадахгүй ч гэсэн сайн эр болоход чинь дэм болох юм заана
гээд хормойдоо наалдсан өвсөө гүвчхээд гэрлүүгээ алхах ТашуурТангадын араас
харсаар сууж үлдсэн Дашхүү хэзээ нэгэн цагт би энэ хүнээс илүү сайн эр болно
доо гэж өөрийгөө хурцлан суулаа. Ташуур Тангад гэр орноороо байнга байгаад байж
болохгүй ч ирж очин байлаа.Эхнэр Янжмаа нэг ирэхээр нь
-Энэ
Дашхүү нэг л бишээ .Сэтгэл санаа үймрээд ч байгаа юм уу .Саяхан хоёр гурван
хоног гэртээ ирж хоносонгүй .Сураг нь гадуур явж байсан сурагтай.Би сая
Цагаанморьтыг нэг ирэхээр нь явуулж авчрууллаа.Энэ хүүхэд сайн эрийн замналаар
өвчилчихөж ...яах вэ гэхэд Ташуур Тангад бодол чилээгээд дуугарсангүй. Нэн их удсангүй гай газар
доороос гахай модон дотроос гэгчээр Дашхүү нэг шөнө Хүдэр баяны гурван азарга
адууг хөөгөөд сураггүй алга болчихов.Учир нь Хүдэр баяны малчин Самбуу гэгч
айлаар ирж очин байдаг болсон тэрээр тэр айлын охин Хишигт хэмээх бүсгүйд хайр
сэтгэлтэй байсан бололтой .Гэтэл тэр охиныг нь Хүдэр баян хатныхаа аягачнаар
охиныг нь аваад гэртээ суулгаад
Дашхүүтэй уулзуулахаа байж.Нэг удаа уулзах гэж ирээд Хүдэр баянтай улаан
халз таарчихаж.Хүдэр баян овилоггүй хүний зангаар хурдан хөлтэй тарган мориор
мордон ташуураар тархи толгойгүй ороолгож хөөжээ.Хүдэр хэзээ хойно нь Ташуур Тангадын өргөмөл хүү гэж
мэдсэн ч тоосонгүй.Гэхдээ Дашхүү энэ тухай хэнд ч хэлээгүй ч сэтгэлийнхээ
мухарт үүрлэсэн өшөө авах хорсолдоо шатсан тэр Хүдэр баяны гурван азарга адууг
хөөгөөд холдолгүй хоёрхон хоноод хойноос нь хөөсөн хүмүүст баригдаад ирэв.Хүдэр
баян Ташуур Тангадлуу хүн явуулж ирж уулзахыг хүсэж.Хүдэр баяны уяан дээр буусан
ТашуурТангад шонгийн модтой бариад
хүлчихсэн Дашхүүг харав.Яаран сандран морио уячихаад очин тайлах гэтэл Хүдэр
баяны хүмүүс ойртуулсангүй.Царай нь танигдахын аргагүй хавджээ.Ихэд зодсон
бололтой.ТашуурТангад Хүдэр баяны өргөөнд ууртай нь аргагүй орж ирлээ.Хүдэр
баян ч Ташуур Тангад ч биенийгээ мэндэлсэн мэндэнд хариу өгсөнгүй.Ташуур Тангад
-Та
учраа мэдэхгүй хүүхдийг ийм болтол зодчихоод уяатай нохойноосоо доор үдийн
халуунд ингэж хаяж болж байгаа юм уу хэмээн ширүүхэн асуухдаа нүд шүд нь
гялалзан буйг харсан хэнч айдас төрөхөөр байлаа.Хүдэр баян үл тоосон харцаар
хайнгадуухан
-Чиний
тэжээвэр гөлөг миний дархан буянлуу хиртэй сарвуугаа дүрлээ.Халх дөрвөн аймагт
Хүдэр миний хөрөнгөнд хүрэх байтугай ойртох
ч хүн байдаггүй юм шүү.Чиний энэ тэжээвэр гөлгий чинь манж амбаны
мөглөнд шилжүүлж өгнө.Чи заргалдаад дийлвэл авна биз .Чадахгүй бол чиний энэ хүү
модон азарганд тэлүүлж үхнэ биз гэв.Ташуур Тангад энэ баянтай ном хаялцаж
суухаар арга ухаан олж хүүг суллах ёстойгоо ухаарсан тул Хүдэр баяныхаас мордон
гэрлүүгээ давхиулав.Тэр шөнөө хоёр хүүгээ мөн Цагаанморьтыг дагуулан Дашхүүг
суллахаар гэрээсээ мордлоо.Тэднийг ирэхээс өмнөхөн Хүдэр баяны аягач бүсгүй Хишигт Дашхүүг суллан
хоёул бараа сураггүй алга болчихож.Хүдэр баяныг залуу эхнэрийнхээ өвөрт унтаж
байхад өглөө эрт зарц нь орж ирэн Дашхүүг Хишигттэй цуг зугтаасныг
дуулгавал нөмгөн дээлээ хөдрөн гарч ирсэн Хүдэр баян хэдэн албат зарц нараа хойноос
нь хөөж барьж ирэхийг харааж ерөөн тушааж цамнав.Энэ хооронд хэзээний Ташуур Тангад
Цагаанморьт хоёр Хишигт Дашхүү хоёрын морийг нь сольж өгөөд Сүжигт гүний
хошуунд нутаглах Лодойнхруу явуулжээ.Хүдэр
баян энэ бүхний гол буруутан нь Ташуур Тангадыг гэж үзсэн ч яаж чадсангүй
.Хэрэв оролдвол унах унаагүй болно гэдгээ мэдэх тэр харзнан хүлээж байв.
Сүжигт гүний хошуунд Лодойнхыг суран очсон Дашхүү Хишигт
хоёр тэнд хэд хоноод морь малаа сэлбээд Хөвсгөлийн хязгаарлуу Дуучин Дангаагийнд очихоор хөдөлжээ.Лодой
эхнэртэйгээ Ташуур Тангад Бүрэнхий Дэндэв хоёрын сураг сонсоод магнай тэнийн
баярласан ч Бүрэнхий Дэндэв өнгөрсөнийг
дуулаад уулга алдан харууслаа.Лодойн хүүхдүүд өсөж эрийн цээнд хэдийн хүрчээ.Том
хүү Жамсран нь Дашхүүгээс Ташуур Тангадын тухай мөн
Галданцэрэн багшийн талаар сонсоод нэг дүүгээ дагуулан ирж уулзав.Жамсрангийн
ярих нь аж амьдрал нь дажгүй гэнэ.Мал
хуй нь өсөөд сайхан амьдарч байгаа юм байна.Харин Балганжав тайж урдны нөгөө
ямаан омог нь суларч гэр зуурхан байдаг болсон сурагтай.Тэрээр дүүгээ
Галданцэрэн багшид шавь оруулан үлдээгээд Ташуур Тангадад хандан
-Тангад
ахаа аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг байхаа.Танд хүн хүчний хэрэг
болвол хэлээрэй.Манай дүү нар болон би туслахад бэлэн шүү гэсээр мордов.Ташуур
Тангад ч гэсэн нэг ч гэсэн айлын амьдрал дээшилж сайхан амьдарч байгааг сонсох
сайхан байв.Тэрээр Бүрэнхий Дэндэвийг эргэн дурсаж анд минь энэ бүхнийг сонссон
бол яасан их баярлах бол хэмээн сэтгэлээ уран бодлоо.
Хэсэг-15
Галданцэрэн
багшийн бие муудаж хэвтэрт оржээ. Хөдөөнөөс түр ирсэн Тангадын эхнэр Янжмаа хоёр хүүдээ хоол унд хийж өгөхийн зэрэгцээ
Галданцэрэн багшийг асарч байгаад буцжээ.Хүүгээсээ хойш бие сэтгэл нь доройтсон
өвгөн бичээч ном бичгээсээ салахгүй хэвээр л сууна.Тэр гарын шавь нар болох Данзан Дэнзэн хоёрыг орсон
гарсан хэнд ч магтаж
-За
та нар өвгөн намайг нөгөө ертөнцөд буцахаар энэ хоёр хүүд л үр хүүхдүүдээ шавь
оруулаарай.Эрдэм номын хувьд бүрэн төгс чадвартай болсон шүү хэмээн захих аж.
Өвөлжөөнөөсөө
Ташуур Тангадынх нүүлээ. Хаваржаандаа буугаад гэр орноо барьсаны дараа цай ууж
суух зуураа Ташуур Тангад Хүдэр баяны бага эхнэр нь Цагаанморьт хоёр хайр
сэтгэлтэй болж Хүдэр баяныхаар Цагаанморьтыг эргэлдээд байна гэж сураг дуулсан
тэрээр Цагаанморьтод хандаж
-За
дүү минь .Би чиний тухай зөндөө сонслоо .Цаад Хүдэр баян чинь уяа урттай
угаадсыг нь долоодог олон ноходтой хүн шүү.Чи Дашхүүг яасныг мэдэж байгаа биз .
Хүдэр баян чинь дээдэст нэртэй дэргэдэх хүндээ халтай доодост хатуу долигносон
хүнд дуртай хүн шүү Чи залуу хүн байна .сэтгэл зүрхээ холбох хүн чамд өчнөөн
таарна .Бие сэтгэлээ эртхэн татаж авсан дээр гэхэд Цагаанморьт дуугарсангүй.Амтай бүхэн ярьж
байгааг мэдсэн хэрнээ чимээгүй яваад байгааг Хүдэр баяныг Ташуур Тангад гайхаж
байсан ч нэг хөдлөхөөрөө нэлээд уршигтай хөдлөнө гэдгийг мэдэж байлаа. Өдөр
ирэх тусам Хүдэр баян Палам ноён Ташуур Тангад гурвын харилцаа ээдрээтэй
болсоор байв.Гэхдээ хэн түрүүлж хөдөлсөн нь нүхэнд унаж мэдэх учир хаширлаж
байлаа.Хүдэр баян Баянцагааны ойролцоо нутаглаж байлаа.Ганц нэг хошуу урттай
зарц нар нь залуу эхнэр Цагаанморь хоёрын талаар хэлсэн ч Хүдэр баян нэг их
ойшоосонгүй.Түүний мөрөөдөл нь хэргэм зэрэгтэй болох явдал байлаа.Яг үнэндээ манжийн
амбанд хэргэм зэрэг цол горилж мянган цагаан хонь зуун цагаан тэмээ өргөнө гэж
ам гарсан боловч эхний удаад таван зуун хонь өгөөд бусдыг нь өгсөнгүй
.Харамласандаа бус тэр манжийн амбандаа өөрөө уулзахаар болж хоёр ч удаа очсон
боловч олигтой үр дүн сонссонгүй .Бүүр манжийн амбан Хүдэр баяныг доогуур зиндаа буюу дөтгөөр зэргийн тайж цол
олгосон доромжлол мэт санагдаж хүрээнээс шөнөдөө гаран нутгийн зүг хөдөлж.Уг нь
Хүдэр баян жүн вангаа байг гэхэд бэйс, бэйлийн аль нэгийг олгоно гэж найдсан
байна.Гэртээ ирсэн хойно хошуу урттай зарц нар нь Хүдэр баянд их зүйлийг
дуулгаж тэрээр хүрээнээс ирсэнийхээ маргааш л хошуу ноён Палам ноёнтой уулзаж
эв эеээ сэргээе гэж очин баахан найр наадам
болж байгаад буцжээ. Хошуу ноён Паламтай хамтрахгүй бол ТашуурТангадыг
хүчрэхгүй гэдгээ мэдэх тэр Палам ноёнд хамгийн түрүүнд Цагаанморьтыг барихыг
сануулав.Аль хэдийн Цагаанморьт бага эхнэрийг оргуулан бараа сураггүй алга
болж.Гэхдээ энэ удаа Хүдэр баянд эхнэрээс илүү эрх мэдэл хошуу ноёны суудал
хэрэгтэй байлаа.Согтуу хүн сохор ухаантай гэгчээр Палам ноён миний гараар муу
нохой могой бариулах нь гэж бодсон ч Ташуур Тангадыг дарж байвал хамаа байж гэж
бодсон байна.
Өвлийн
дунд сарын тэсгэм хүйтэн өглөө сахал ам нь цантсан Ташуур Тангад Эрхэмсэг
засгийн хошуу орох замдаа битүү хүүрэгтсэн морьтой дэргүүлсээр эртний танил
Жанцангийн уяан дээр буун орвол Жанцан нүд амаа эргэлдүүлэн нэг чухал
мэдээ сонсгосон нь
-Хошуу
ноён Паламын бие муудаж гэнэ.Ойр хавийн хийдийн эрдэм номтой бүгд лам нар ирж
ном уншиж байгаа сурагтай.Орилж хашхираад унтдаггүй гэнэ.Хараал жатгын бузар
гэж лам нар хэлж байгаа сурагтай .Энэ бол Хүдэр баяны хийж байгаа ажил гэхээр
нь Ташуур Тангад эхэндээ итгэсэнгүй .Энэ нөхөр залж байгаа биз.Угийн жаахан дэгсдүүлдэг
нөхөр гэж бодон сууж байтал Илдэн засгийн хошуундаа Хүдэр баяны дараа орно гэж нутгийннхан
нь ярьдаг .Мөнгөн Чойдог гэж баян гаднаас ороод ирэв.Тэрээр Ташуур Тангадыг
танимхайран мэндлэв.
-Явсан
газраар сонин сайхан юу байна Жанцанг асуухад Мөнгөн Чойдог төө хэрийн цагаан
соруултай гаансаа түрийнээсээ сугалан мөнгөн тойгтой уутнаасаа тамхи нэрэх
зуураа
-Аан
бүү мэд манай хошууны бүү хэл Сэцэн хан аймгийн эрдэмтэй чадалтай лам бүхэн л
хошуу ноёныд цуглаж байгаа юм байх.Ноён ч хараал жатга туссан бололтой дог.Ер
нь нөгөө ертөнцрүүгээ явж байгаа даг даа хэмээчихээд хэт цохин гал асаан утааг
нь солонгоруулан үлээж сууснаа
-За
Тангад хаагуур нутагтай байна .Хаа яваад байна гэв.
-Би
нутгаасаа л ирлээ.Энэ зуур Эрхэмсэг засгийн хошуу орох санаатай явж байна гэвэл
Мөнгөн Чойдог ёжлонгуй
-Сайн
эрийн явдал цөөрөөд арван тавны цагдаа нарын алхаа түргэсээ юу даа.Энд тэндгүй
арван тавны цагдаа нар таарах юм гэчихээд ТашуурТангадыг харах нь ёжилсон
шинжтэй.Баян хүн бачтай гэдгийн адил бас
арван тавны цагдаа нарт алтан хошуу хүргэчих санаатай даг муу хог чинь хэмээн Ташуур
Тангад бодоод дуугарсангүй.Ташуур Тангадыг Эрхэмсэг засгийн хошуу ороод буцаж
ирэхэд хошуу ноён Палам хэдийн бие барсан дуулдав.Ноёнд хараал хийдэг эрдэм
чадалтай лам хэн байж болох вэ гэж нутаг
нугынхан нь ярилцаж байхад Хүдэр баян лам хуварга хийд дуганаар явдалтай
болсоны мэдэх Ташуур Тангад Дашдэгчлэн хийдийн хамба лам гэсгүй Дандарын гэрт
таарсанаа санав.Ташуур Тангад нутаг буцсаны маргааш нь Мөнгөн Чойдогийн хоёр
азаргатай адууг хэн нэгэн хөөгөөд явчихаж.Мөнгөн Чойдог юун түрүүнд Ташуур
Тангадыг сэжиглэн хойноос нь хүн явуулсан ч Ташуур Тангад ямар ч сэжиггүй байна
гэж явуулсан хүн нь буцаж ирэв.Мөнгөн Чойдогийг адуугаа алдсаныг дуулаад хэн
нэгэн нь Ташуур Тангадыг Илдэн засгийн хошуунд явж байх үеийг нь тааруулан
Мөнгөн Чойдогийн адуунаас хулгайлж ТашуурТангад дээр тохох гэсэн санааг тэрээр
мэдэж байв.Харин энэ үед Дорлиг Мөнгөн Чойдогийн адууг хөөгөөд Ёст засгийн
хошуу орж явав .Тэрээр Ташуур Тангад Даш мэйрин хоёрын хэнтэй ч нийлэхийг
хүссэнгүй .ТашуурТангад хэргийн үнэн мөнийг олохоор Илдэн засгийн хошуунд ирж
Мөнгөн Чойдогтой уулзав.
Ташуур
Тангад Мөнгөн Чойдогт хандаж
-Сайн
эрийн нэртэй гучаад жил боллоо .Хаяагаа хадарч хаалганыхаа ойрхоноос хазаар
гүйлгэж үзээгүй юмсан.Та намайг адуугаа авсан гэж хардсан сурагтай.Гэхдээ би өөрийн
хошууны мээрэн Дашийн адуу болон Илдэн засгийн хошууны Рэнцэн зангийн адууг
хөөсөн нь үнэн .Өөр хүнээс би өнчин ишиг ч аваагүй хүн шүү хэмээхэд Мөнгөн
Чойдог яриаг нь булзууруулан малилзтал инээгээд
-Хүдэр баянаас хүн хулгай хийж чаддаггүй гэж
ярьдаг юм гэсэн.Гэхдээ таны өргөмөл хүү чинь гурван азарга адууг нь хөөгөөд
баригдсан биздээ.Та биш ч гэсэн таны өргөмөл хүү ч юм билүү .Аа нөгөө
Цагаанморьт гэж сайн эр ч авсан юм билүү хэмээн асуулаа.Ташуур Тангад
-Би
яахав сайн эр нэртэй хулгайч байж болно. Гэхдээ
мандсан нар нь тал дүүрдэг малын буян нь дундрашгүй цалгидаг энэ сайхан
нутагтаа тус болсон нь их байхаас гай болсон бага байх.Би таны адууг олж өгнөө
гэчихээд гараад явчихав.Хойноос нь саяын хэлсэн үгний утга учрыг нь сайн
ойлгоогүй Мөнгөн Чойдог эхнэрлүүгээ харан үлдэв.Тэр өдрөө л Ташуур Тангад хүн
амьтантай уулзаж явсаар адууны гарсан чигий нь тогтоолоо.Бүүр түүрхэн сураг
сонссон тэр мөрдөж явсаар Дорлигийг Ёст засгийн хошуунаас гарч амжаагүй байхад
нь гүйцэн ирлээ.Ташуур Тангадыг таньсан
Дорлиг цаашаа зугтсан ч адууг нь хөөн эргэсэн Ташуур Тангадын араас
өөрөө давхиад ирлээ.Улаан галзуу давхиж ирсэн тэр ташуур далайн цохих гэхээр нь Тангад морио
залан зайлтал Дорлиг хазайсан талруугаа биеэ татаж чадалгүй гулдайн унаж морио
тавиад хөөчихөв.Ташуур Тангад морий нь барьж хөөн барьж ирвэл дээлнийхээ тоосыг
гүвэн зогсох тэрээр хар цагаан дуугүй угтав.Ташуур Тангад
-За
чи энэ морио ав.Бүтэл нь хазайсан хог вэ чи .Чиний сайн эр болдог миний чамд
зөвлөдөг хоёр шиг худлаа юм алга.Чи өөрөө өөрийгөө мэд.Чамд яахав унах унаагий
чинь үлдээе.Мөнгөн Чойдог ганц адуугаар дутахгүй байлгүй.Ахиж миний нүдэнд
харагдаж надад гай болоод үзээрэй чи гэчихээд адууг нь хөөн тоос татуулан одох
Ташуур Тангадын араас харж зогссоноо Хүдэр баянд юу гэж хэлнээ хэмээн бодов.
Хүдэр
баян харин энэ үед хошуу ноёны суудалд суучих санаатай хэрдээ зүтгэсэн ч
чадсангүй .Ажил үйлс нь бүтэмж муутай залуу эхнэр нь нэг шилийн сайн эр дагаад явчихсан тэр сүүлийн үед их угзарган
ууртай зарц нартаа ч ширүүн болж .Хэдэн өдөр гэрээсээ цухуйхгүй хэвтсэн тэр нэг
орой морио эмээллүүлэн уяан дээрээсээ мордон одов.Маргааш үдийн алдад Ташуур Тангадын
уяан дээр буусан Хүдэр баян гэрт нь орж ирэн мэндлээд суулаа.Мөнгөн Чойдогийн
адууг хүргэж өгчихөөд гэртээ дөнгөж ирээд байсан ТашуурТангад Хүдэр баяны гэнэт
ороод ирэхээр нь гайхав.Цай ууж суух зуураа хулгай нүдээр Ташуур Тангадыг ажиглах
Хүдэр баяныг эхнэр Янжмаа нь түгшсэн
царайтай харна.Хүдэр баян ам нээж
-За
Тангад минь .Эр хүний зам урт юм.Чи бид хоёр гэмгүй явсан байсан ч гэмтэн болох
шахсан үе ч бий .Би чамд хийсэн нүгэл гэмээ цайруулахаар ирлээ.Саяын Мөнгөн
Чойдогийн адууг би Дорлигоор хөөлгөсөн юм.Хэрвээ Дорлиг баригдавал чамайг адуу
хөөлгөсөн гэж хэлээрэй гэсэн юм.Мөн энд энэ үеэр арван тавны цагдаа нар ирэх
байсан ч ирсэнгүй .Би чамайг Дорлигоор өгөөш тавьж цагдаа нараар бариулан
хүрээнд хүргүүлнэ гэж бодсон юм.Минийхээр болсонгүй.Үйлсгүй хүний үхэл нь
амархан гэдэг шиг чамайг Мөнгөн Чойдогийн адууг хөөгөөд буцсаны дараахан Ёст
засгийн хошуунд Дорлиг арван тавны цагдаа нар баригдаад явсан сурагтай.Тэр хог
өмнө ойр зуураас олон адуу хөөсөн хэрэгтэй юм байна.Би ч суллуулах гэж хүн
явуулж үзлээ чадсангүй гээд Ташуур Тангадруу харж
-Чамайг
харин эр хүний тэнгэр хаяагүй юм байна.Харин би өнөөдөр эрх мэдлийн төлөө
явсаар эхнэр ч үгүй албат зарц нар ч үгүй боллоо.Намайг өршөөнө биз хэмээн
хэлээд одоо хоёулаа эвийн хадаг зангидъя эрийн нэрээр тангараглая .Хаяа ойрхон
бууж хань бараандаа тустай явъя хэмээн гаансаа асаан өөрөө хэд сороод соруулаа
ханцуйгаараа арчаад ТашуурТангадад өглөө.Тангад ч мөн хэд сороод өгөв.Хүдэр
баян
-Чамайг
ганц Ахай засгийн хошуу биш Сэцэн ханыхан бүгд хүндэлдэг хайрладаг юм байна
лээ.Би одоо нас ч явлаа.Мал малын захаа ч дийлэхээ.Малд явж өгдөг хүн ч
цөөрлөө.Энэ хэдэн малаа би чадахаараа нутгийн олондоо тарааж өгөх бодолтой
байна.Миний муу ганц охин минь буурлын
буян байхад алзахгүй биз гэчихээд гараад явчихлаа.
Хүрээнээс
Галдацэрэн багшийн бие муудсан тул ирнэ үү гэсэн хэл ирсэн тул Ташуур Тангад
эхнэр Янжмаатайгаа хүрээ явлаа.Нас өндөр болсон өвгөн бичээч өвлийн идэр ес
тачигнасан өвлийн шөнө бурхан болов.Өвгөн өнгөрөхийн өмнө өөрийн хэрэглэж
байсан бүх зүйлээ Данзан Дэнзэн хоёр үлдээгээд явж буйгаа хэлээд миний санаа
амарлаа хэмээн нүд анилаа.Хөвсгөлийн хязгаараас Дуучин Дангаа ч ирэв.Өвгөнийг
ёс төртэй оршуулчихаад Ташуур Тангад
Дуучин Дангаа хоёрыг нутаг буцах гэж байтал хүрээнд үймээн самуун гарчээ.Гадуур
гарч яваад ирсэн Дэнзэн Данзан хоёр монголчууд босож гэнэ.Манж амбаны түлхэн
унагааж нөгөөдөх нь ум хумгүй зугтаж гэнэ.Хятадуудыг хөөж байна.Дэлгүүр хоршоог
нь галдан шатааж хаа сайгүй үймээн болж байна гэхээр нь ТашуурТангад хоёр хүүгээсээ
-Манж амбан зугтаж
байгаа юм чинь шоронд байгаа хүмүүс суллагдаа байлгүй гэхэд Дэнзэн нь
-Харин
яасан бол гэхэд нь бүгд л Батгүн шоронлуу давхилаа.Хаа сайгүй гал түймэр утаа
май болсон байлаа.Батгүн шоронг хэдийн талж мөглөнд байгаа хүмүүсийг бүгдийг нь
суллаж .Ташуур Тангадын энд ирсэн нь Тал бичээчийг амьд гарсан байж магад гэж
бодсондоо тэр аж.Шоронгийн мод нь шажигнан шатаж тэнгэрлүү хар утаа
олгойдно.Урамгүйхэн буцсан Ташуур Тангад маргааш өглөө нь нутаг буцахаар болж
Дуучин Дангаатай ахиж уулзахын ерөөл тавин саллаа.Харин хоёр хүү нь хүрээнд
үлдэж багшийнхаа ажил үйлсийг үргэлжлүүлэхэр болов.
Хэсэг-16
Гэртээ
ирсэн Ташуур Тангад одоо нэг амар жимэр амьдарч болох боллоо гэж бодон гэр
зуураа хэдэн богоо эргүүлэн хэд хонож байтал хэл сураггүй байсан Цагаанморьт нэг өглөө гэнэт хүрээд ирэв .Дуулиан
шуугиантай Хүдэр баяны бага эхнэрийг оргуулан дутааж жил гаран сураггүй байсан
тэр Түшээт хан аймгийн Дайчин засгийн хошуугаар нутгаар нутаглаж байгаад ирлээ гэж ярив.Тэр хэдийн өрх толгойлон үрийн зулай үнэрлэж нас намба
суужээ. Цагаанморьт
-Тангад
ахаа би ч одоо энгийн амьдралыг хүсэх боллоо.Хүн чинь эхнэр хүүхэдтэй
болохоороо л ойлгодог юм байна гээд гэмшингүй харцаар Ташуур Тангадыг харж
-Та
намайг болгооно биз .Таны үгийг аваагүй .Таныг бас Хүдэр баянтай муудалзахад
хүргэсэнд намайг та зэмлэвэл би гэм зэмээ ухаарахад бэлэн гэж хүлцэнгүй суух
Цагаанморьтыг яах ч билээ.Ташуур Тангад
-
За юун сүртэй юм чи .Том толгойлж хүний эхнэр булааж зугтчихаад сураг чимээгүй
алга болчих юм гээд
-Бүрэнхий
Дэндэв байсан бол чамайг нэг сайн сургах байсан юм.Одоо нэгэнт нас биенд хүрч
эхнэр хүүхэдтэй болсон хүнийг ч би яах ч юм билээ.Чи харин сайн эрийн нэрийг
өргөж тангаргандаа үнэнч хэл сурагтай яваарай гэхэд Цагаанморьт
-Жа
гээд .Танд ч гэсэн миний хэрэг гарвал та намайг хаанаас олохоо мэднэ гэв
.Тэрээр хоол унд идэж уун үдийн хагас байж байгаад Ташуур Тангад дагуулан
мордож үдэн гаргаж өглөө.
Багшаасаа
хойш хүрээнд сууж ном эрдэмд шамдах Данзан Дэнзэн хоёр аль
хэдийн арваад шавьтай болж .Хүнд эрдэм заахын амтанд орсон тэр хоёр амрах
чөлөөгүй ажиллаж байлаа.Дэлгэр зуны улирал эхэлж хүрээнийхэн хөдөөлөх үеэр
Данзан Дэнзэн хоёр хөдөөлөхөөр болов.Данзан нь нэг өдөр Наймаачин хотын
гудамжаар явж байгаад Тал бичээчтэй адилхан хүн харсан талаараа Дэнзэнд ярихад
тэр хоёр хөдөөлөхөө хойшлуулж хүрээгээр хэдэн өдөр явсан боловч нөгөө тал
бичээчтэй адилхан хүнээ олсонгүй.Нэг өдөр шавь нарынх нэг нь тэр хоёрыг гадуур
гарч яваад ирсэн хойно
-Та хоёрыг нэг эмэгтэй хүн сурч ирсэн
гэв.Оройхон гэртээ байж байтал нэгэн бүсгүй ирсэн нь Зайдан Зундуйн бага охин
Дэжид гэдэг бүсгүй гэнэ.Тэрээр Тал бичээчийг сураглаж ирсэнээ хэлээд эгч Бүтэд
нь өөрийг нь явуулсан талаар ярив.Тал бичээчийн талаар сураг сонсоогүй тэр
урамгүйхэн буцах болсон ч ном эрдэмд шамдаж байгаа хүүхдүүдийг хараад
-Би сурч болох уу хэмээн Данзангаас
асуухад Данзан уриалгахан
-Бололгүй яахав хэмээн зөвшөөрлөө.Тэр
цагаас хойш Дэжид бүсгүй ирж эрдэм номд шамдах болж Данзан ч уриалгахан багшлах
болов.Залуу улсын сэтгэлийн жолоо алдуурч нэг л мэдэхэд хэн хэндээ хэдийн
дасжээ.Бүсгүй бичиг үсэгт амархан нэвтэрч бүүр багшлах хэмжээнд хүрч зарим шавь
нарт нь бичиг үсэг заах болжээ.Харин Дэнзэн гадуур явж хүмүүст гэрийн багш
хийдэг ажилтай болов.Тэрээр хүрээнээс холгүйхэн нутаглах Дүгэр тайж хэмээх айлын
хоёр охинд гэрийн багш хийхээр очив.
Дүгэр тайжийн эрх танхи хоёр охин байвч
Дэнзэнгийн зүрх сэтгэлд нь нэг л багтахгүй байв. Харин
нэлээд хожуухан Дэнзэнг сайн эр Ташуур Тангадын хүү гэж мэдсэн Дүгэр тайж хоёр
охиндоо ном заалгахаа болив.Дэнзэн хүрээрүү буцах замдаа замын ойрхон үхэр
тэргээ шаварт зоочихсон хоёр хүн байхыг хараад хажуугаар өнгөрөх гэснээ
туслахаар шийдэн очлоо.Ядруухан царайтай тавь орчим насын эмэгтэй хорь шүргэм
насны хувцас муутай ч царай зүс тунгалаг
бүсгүй хоёр байлаа.Дэнзэн мэндийг нь мэдээд мориноосоо буун шавраас үхэр тэргий
нь гаргахад туслахаар очив .Тэрээр шигдсэн дугуйн доор нь ойрхоноос том чулуу
тэврэн ирж ивээд түлхэн үхэр тэргий нь зүтгүүлэн байж гаргаж өгөв.Баярласан
талархсанаа илэрхийхлэн салахдаа ахимаг эмэгтэй
--Ямар сайн хүү вэ хүүгийн нэр алдар
нутаг ус хаанах вэ гэхэд Дэнзэн
- Сэцэн хан аймгийн Ахай засгийн хошууны
Дэнзэн гэж хүн байнаа гэв.Бүсгүйн тунгалаг уяхан ааль хархан нүдтэй харц тулгарах
Дэнзэн явмааргүй байсан ч мориндоо мордон эргэн эргэн харсаар буцлаа.Маргааш нь
тэрээр Данзанд Дүгэр тайжийнхлуу явлаа гэж хэлээд гэрээсээ гарч ирсэн тэр
өчигдрийн булгийн эхэн дээр нөгөө үхэр тэрэг харагдаж байхад нь давхиад
очлоо.Үхэр тэргэн баахан агар хувин аччихсан ус авах гээд зогсож байсан бүсгүй
Дэнзэнг хараад ичингүйрэв Уснаас нь хийлцэх зуураа Дэнзэн нэрий нь асууж амжив
.Бүсгүй нэрийг Олзодмаа гэдэг гэнэ.Тэрээр хүрээний ойролцоох Түшээт хан аймгийн
Дархан засгийн хошууны ноён Дүгэрдоржийн албат гэнэ.Ноёны хатан хүрээнд
өвөлжөөд цагийн дулаан ирсэн хойно хүрээний
ойрхон гарч зусдаг аж.Олзодмаа бүсгүй хатны өргөөний усыг зөөж байгаа нь энэ
аж.Тэр өдөр усыг нь хүргэлцсэнээс хойш Дэнзэн өдөр болгон шахуу ирж бүсгүйн
ажилд туслах болов.Харин ноёны хатан Гээдэн гэгч Олзодмааг Дэнзэнтэйгээ уулзаад
байгаад мэдчихсэн тул уулзуулахыг нь хорих болов.Гээдэн хатны ингэж ундууцах
нь өөрийн ах хохь тайж Балганы ганц хүү Аюуртай
Олзодмааг гэрлүүлнэ гээд ээж аавтай нь
яриад сүй тавьчихсан байсан тул
тэрээр Олзодмааг загнаж
-Чи энэ нэг золбин бандийг ахиж манайхаар
битгий ир гэж хэлээрэй .Чиний хурим найрыг түргэн хийхгүй бол болохгүй нь
гэв.Нэг ирэхэд нь Дэнзэнг Олзодмаатай
уулзуулсангүй .Хатан гэрээсээ гарч ирэн Дэнзэнг зүсэн зүйлээр загнаад хөөв.Шөнө
нь ахин ирсэн Дэнзэн Олзодмааг исгэрэн чимээ өгч гарч ирэхээр нь уулзав.Олзодмаа
мэгшин уйлж
-Би сүй тавьчихсан хүн шүү дээ.Ахайтан
ахынхаа хүүтэй намайг суулгах гээд ээж
аав хоёрыг минь ятгаж загнаж байгаад сүй тавьчихсан.Одоо
удахгүй хурим хийх сурагтай.Би яах вэ гэхэд Дэнзэн юу ч хэлж чадсангүй тэврэн
зогссоноо
-Ер нь чамайг би оргуулнаа .Нутагтаа
чамайгаа аваачиж сайхан амьдаръя гэхэд Олзод
-Тэгж болохгүй ээ. Энэ хатан ноён хоёр
муу хөгшин аав ээж хоёры минь яаж ч магад гэв.Хуримын сар дөхөөд байдаг
.Дэнзэнд ганцхан шийдэл байгаа нь оргуулах явдал байлаа .Тэр шийджээ.Бүүр ээж
аавтай нь гурвууланг нь оргуулахаар шийдээд энэ тухайгаа хэлэх гээд очтол ноёны
хатан нүүгээд явчихсан буудал дээр нь Олзодмаагийнх үлдчихсэн байлаа.Морины
уяан дээр нь буутал Олзодмаа гэрээсээ баясгалантай нь аргагүй инээсээр гараад
ирлээ.Дэнзэн гайхаж
-Юу болов гэтэл Олзодмаа
-Хатны ах Балган тайжийнх манайхыг ядуу
хөрөнгө чинээ цол хэргэм байхгүй гээд голоод нутгийнхаа нэг тайж айлаас бэр
буулгах юм гэнэ гэв.Хэн хэн нь бөөн баяр
-Хатан манайхыг нүүхгүй гэхээр баахан харааж
загнаж байгаад нүүгээд явчихлаа гэв.
Удалгүй Дэнзэн Данзан хоёр шавь нартайгаа
ирээд Олзодмааг аав ээжтэй нь хүрээнд байх хашаандаа авчирч буулгав.
Харин
энэ үед нэг үдэш Ташуур Тангадынх хэвтэх гээд ор дэрээ засаж байтал сэвхийн нэг
хүн ороод ирсэн нь Тал бичээч байлаа.Нүдэндээ итгэсэнгүй .
-Чи мөн үү хэмээн Ташуур Тангад тэврэн
авлаа.Хэдий хүдэр бадирч гэсэн эр хүн нас өтлөх тусам нулмис нь ойрхон болдог
аж.Ташуур Тангадын нүд нулмисаар бүрхэж
-Чи ямар сонин хүн бэ. Амьд гэдгээ
мэдэгдэхгүй яасан юм хэмээн дахин дахин үглэж байв.Тал бичээч инээвхийлэн
-Энэ тухай яривал та хоёр нойргүй хоноод
дуусахгүй шүү гэв.
Тэрээр ийнхүү өгүүлэв .Би Эрдэнэ засгийн
хошуунаас баригдаад хүрээ орсон . Намайг есөн эрүү шүүлтээр хоёр ч удаа оруулсан.Хүнд тэвчээр хэрэгтэй юм байна лээ .Надад олон
хэрэг тулгаж банзадсан.Модон илжиг унуулсан.Залуу хүн тулдаа л давж би амьтай голтой хүний сүг л энэ мөглөнгөөс
мултарсан.Хүний чанар ийм үед л танигддаг юм байна лээ.Сайн ноён хан аймгаас
баригдаж ирсэн Хөх Шагдар гэж нэг сайн эр байсан.Энэ хүн л намайг аварсан
.Өөрөө хөөрхий мөглөнд амьсгал хураасан гэсэн .Энэ хүний эхнэр л гаднаас
хуягуулдыг хахуулдаж Хөх Шагдарыг дөнгөөс нь салгасан ч гэсэн тэр
-Би эндээс гарсан ч би амьдь явж чадахгй
намайг алах олон хүн хүлээж байгаа. Тэгээд намайг чи залуу хүн байна чи гарахыг
бод эхнэр хүүхдийг минь харж яваарай гэсэн юм.Тэгээд ч тэр хүн намйаг нас
барсан гэж зарлаад шоронгоос гаргасан юм. Би үхсэн хүн болж мөглөнд хөдлөхгүй
хоёр өдөр болсон. Ингэж л байж л би амь гарч чадсан юм.Намайг үхсэн гэхэд
намайг гаргасан хоёр хуяг ч мэдээгүй .Харин намайг тосон Хөх Шагдарын эхнэр
хүүхэд л амийг минь
аварч Бүтэдэд хэл дуулгаж тэр минь л намайг асарч тордон хөл дээр минь
босголоо.Би Хөх Шагдарын гэр бүлийг байнга эргэж амьдралд нь Бүтэдээ бид хоёр тусалж байгаа.Хүний амьдрал
сонин шүү.Би бүтэдтэй ахиж уулзахгүй байх гэж бодсон ч Бүтэд харин намайг асууж
сурж байсан юм байна лээ.Хөөрхий өмнөх нөхрөөсөө нэг охинтой юм байна
лээ.Гэхдээ бид хоёр ханилан сууснаас хойш нэг хүү гарсан.Одоо сайхан л амьдарч
байна.Манайх чинь хүрээний айл болсон
шүү.Нэг сонин дуулгахад танай хүү Дэнзэнтэй би нэг таарсан намайг таньчих шиг
болно лээ .Би харин зугтчихсан шүү гэж
инээснээ дуугаа намсган
-Тангад ахаа Янжмаа эгчээ та хоёрт
баярласан шүү Миний муу аавыг хүний дайтай байлгаж байгаад ёс төртэй хөдөөлүүлсэн
байна лээ.Би аавынхаа амьд дээр нь уг нь
шоронгоос оргосон ч өөрөө үхэх сэхэхийн
даваан дээр байсан болохоор аавыгаа сураглаж уулзаж чадаагүй хэмээн нүдэндээ
нулимс цийлэгнүүлэн ярилаа.Тэр шөнөө хоноод маргааш өглөө нь Ташуур Тангад
эхнэртэйгээ Тал бичээч гурвуул хүрээг зорив.
Хэдий тал бичээч Данзан Дэнзэн хоёртой
уулзаагүй ч эхнэрийнхээ дүү Дэжидээс энэ хоёрын тухай хангалттайг мэджээ.Энэ
тухайгаа Ташуур Тангад Янжмаа хоёрт ч хэлсэнгүй.Хүрээнд ирсэн хойноо л Ташуур Тангад
Янжмаа хоёр бэрүүдтэй болсоноо бүүр ачтайгаа
болох гэж байгаа мэдэж бөөн баяр болов.Яг энэ үеэр мөн Дуучин Дангаа
эхнэртэйгээ мөн Дашхүүг эхнэр Хишигттэй нь хамт дагуулан ирлээ.
Дуучин Дангаа угийн л сүрлэг бүдүүн
хоолойгоороо нүргэлүүлэн
-За Тангадаа чи надаас өмнө сайн эр
болсон, эхнэр авсан.Бас надаас түрүүлж хүүхэдтэй болсон, шавьтай
болсон. Бас бэртэй болчихож , ачтай ч болох нь
чи ер нь надаас нэг алхам урд явдаг хүн дээ .Харин нэг л гуйх юм байна.Надаас
түрүүлээд бурханы оронд бүү явчихаарай хэмээн хөхрөөд Тал бичээчид хандан
-Амь бөхтэй хүн юмаа. Чи есөн эрүүг давсан
ч хүн хэвтээгээрээ байж байгаад шархны халуунаар үхдэг юм гэсэн .Чи ч чулуу шиг биетэй хүн юмаа.
Залуу хүн тулдаа даваа байх хэмээн толгой сэгсрэн уулга алдах аж.
Өвлийн дунд сарын арван тавны шөнө
Дэнзэнгийн эхнэр Олзодмаа нярайлж хүүтэй болов.Бүгд баяр болж байлаа Их
хүрээний наймаачин хотын ойрхон нэгэн хашаа дүүрэн морь мал багшран хүн ихтэй
байлаа.Ташуур Тангад анхы ачийнхаа угаалгыг хийж байгаа нь энэ аж.Гэрийн хоймор
ТашуурТангад Дуучин Дангаа Дэнзэнгийн хадам аав гурав сууж шимийн сархад хүртэн
дуу нь чангарч үг нь олширчээ.Дуучин Дангаа халамцуухан Ташуур Тангадад хандаж
-За анд минь баяр хүргэе .Чи өвөө
боллоо.Агт морьд аймаг хошуу алгасан хөөх бус ач гучаа тойруулан гэртээ бүгэж
суух нас ирж дээ гэхэд Ташуур Тангад инээмсэглэн
-Халхын буяныг харийнхан зөөж байхад
хараад суух гэж гэж үү .Өвдөг тохой нийлээгүй Өтөл насанд хүрч доройтоогүй цагт
морин дэл дээрээ давхисаар дуусна гэж чи бид хоёр андгай тангараг тавиагүй
гэлүү хэмээхэд Дуучин Дангаа гэр дүүрэн хүмүүсийг цочтол нь чангаар инээж
-Тэгэлгүй яахав.Эр бие нь морин дэл дээр
байхад эрийн тангараг нь эцсийн амьсгаа тасартал байх ёстой .Анд минь чиний хэлдэг
үнэн шүү хэмээв.Харин энэ үед Янжмаа анд нөхөрлөлийн тангараг гэж ямар байх
ёстойг Дуучин Дангаа Ташуур Тангад Бүрэнхий Дэндэв гурваас л харж мэдэрсэн
хүний хувьд бахархангуй харж суув.Хоёр хүүгээ мөн Дашхүүг ,Тал бичээч ,Цагаан морьт, Дуучин Дангаагийн
дөрвөн хүүг ч гэсэн эрийн тангарагдаа аав ах нар шигээ үнэнч байна гэдэгт итгэл дүүрэн байв.Мөн тэрээр тулгуур биетэй
бэр Дэжидээ хэзээ мөдгүй амаржих болж
дээ гэж харж суулаа.Оройхон шиг найр өндөрлөж улсууд нь тарлаа. Ташуур Тангад
гэрээс гарч ирэн сар саруулхан од түгсэн тэнгэрийг ажиглан хараад “за нутаг
буцъя даа” хэмээн бодол тунгаагаад гэртээ оров.Гагцхүү эрийн тангарагдаа үнэнч
хүмүүний зүрх сэтгэлд би гэсэн сэтгэл үгүй харин бид гэсэн нэгэн зорилготой байж
андуудын зүрх сэтгэл санаа бодлыг хүндэтгэн үзэх сэтгэл зүрх Ташуур Тангад
хэмээх энэ сайн эрээр дуусахгүй нь мэдээж билээ.
Төгсөв
2019 он
No comments:
Post a Comment