Хэзээ нөхөрлөснөө мэдэхгүй ч
Хэн хэн нь ухаан төлжөөгүй байхдаа найзалсан найздаа зориулав
Нууж унагасан нулмис бүхний ихэр дуслын нэг нь байсан
Нууцхан шаналж явсан сэтгэл бүхний хайлан минь андынхаа зовлонг нимгэлэх ухаан байсан
Дур булаам бүсгүйд дурлаж явсан нь бидний дурсамж байсан
Дурлаж яваад хаягдсан бүтэлгүй хайрын түүх бид хоёрын азгүйтэл байсан
Найз минь чи бид хоёр олон хаврын нялх ногоотой урт өдрүүдийг элээж дээ
Нартай өдөр өдрийн түүчээнд насаа зэрэг нэмж олон хаврыг үджээ
Өгөө аваа бидний дунд олон байсан ч
Өр нэхэж нэгнийгээ зовоолгүй андын сэтгэлтэй байж дээ
Хувь тавилангаа хуваалцаж жаргал зовлон дундуур туулж ирж дээ бид хоёр
Хувцас муутай явахад өмссөн хувцсаа тайлаад өгөх сэтгэл бидний л байж дээ
Хэтэвч зузаан нэгний өмнө тарчиг явахдаа ч найзын итгэлээсээ няцаагүй нөхөрлөл биднийх л байсан
Хийрхүү нэгний өмнөөс андаа өмөөрч босох зүрх зориг бидэнд л байж дээ
Найз минь чи бид хоёр олон зуны аадар бороон дундуур хувцас нойтон гүйж дээ
Нартад мөчидхөн тусаад өнгөрсөн хүүхэд насаа бид хамт туулж дээ найз минь
Үзэл бодол зөрөх үе байсан ч үгийн хатууг хэлж найзаа гомдоох сэтгэл бидэнд байгаагүй
Үүрдийн нөхөрлөл минь эндээс эхэлсэн гэж үргэлж ярьдаг байж билээ
Найз минь чи бид хоёр олон намрын шарласан навчистай гудмаар алхаж дээ
Нас насныхаа амьдралдаа бие биедээ итгэж өдийг хүртэл нөхөрлөж дээ
Он цагийн түүчээтэй ороо бусгаа давалгаанд
омогтой гунигтай явахдаа ч хамт явж дээ
Олсон авсан зүйлээ дундынх гэж бие биедээ хармын сэтгэлгүй явж дээ
Хүнд бүүхэл сэтгэлдээ ч шивнэдэггүй нууцаа найз минь чамд л итгэсэндээ хэлж явж дээ
Хүний хүн гэж бодохгүй ах дүү нар шигээ итгэж өдийг хүрч дээ найз минь
Найз минь чи бид хоёр олон өвлийн хүйтэн жаварт даарч хөрч явж дээ
Найзаа гэсэн бидний нөхөрлөл үргэлж дулаан байж өдийг хүрч дээ анд минь
Н.Тайванжаргал

No comments:
Post a Comment