Wednesday, January 03, 2018

Жилийн өнгө

Image may contain: food


Адууныхаа онд орсоноор өнгөрсөн жилийнхээ өнгийг дүгнэдэг
Азынхаа дөрвөн бэрхээр ирэх жилийнхээ өнгийг шинждэг
Алдаа оноогоо дэнсэлж жилийнхээ заслыг хийлгэдэг
Арслан заантай хүчээ үзэж жилийнхээ бярыг шалгадаг

Шинийн нэгний өглөө золгохдоо өнгөрсөн жилийнхээ өнгийг дүгнэдэг
Ширдгэн дээр буусан дөрвөн бэрхээр жилийнхээ өнгийг дүгнэдэг
Шинийн хоёрны сарыг ажиж ирэх сарынхаа өнгийг үздэг
Шинэ орсон цаснаар анд гарч жилийнхээ хийморийг мялаадаг


Халуун хошуутай малынхаа онд орсоноор жилийнхээ өнгийг дүгнэдэг
Хаврын эхэн сарын шинийн нэгний нарыг ажиж жилийнхээ өнгийг шинждэг
Хадган дээр үгийн сайхныг хэлж жилийнхээ өнгийг ерөөдөг
Хаан уулынхаа хадган цэнхэр овоондоо гарч ирэх жилээ даатгадаг

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2015.11.18

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...