Wednesday, January 03, 2018

Зөнтэй ижий


No automatic alt text available.





Сарнаас зүүдээ уяж хонохдоо хүүгээ сайн явааг нь харсан
Санахын дэргэдээсээ бодлоо явуулж чилээхдээ хүүгээ ирж явааг нь мэдэрсэн
Зөн зөнгийн цагаан бодол дундаа
Зөвхөн хүүдээ зориулаад амиа уртасгаж хүлээсэн


Омогтны өмнө бөхийж явна гэж ижий нь бодохгүй ээ хүүгээ
Олсоноо бусдад цацаж баян тарган явна ч гэж зөгнөхгүй ээ
Олхио муутай ойворгон явна ч гэж ижий нь муугаар санахгүй хүүгээ
Од мэт мандаагүй байж болноо олныхоо дунд эгэл яваа байхаа хүү минь

Сүүгээрээ амалсан амь халуун үр минь хаана байна аа
Сүүдрийн доороос цэцэг ургаж хүү минь ирэх нь
Суль өвстэй намрын шаргал нар ижийг чинь бүтэн нөмөрчихөж
Сургийн газраас үнэр нь үнэртэх шиг боллоо хүү минь ирэх нь ижийдээ

Бор тарлан толгод нойтон бороотой байхад гэрээсээ мордсон хүү минь
Бодол дунд ургасан зөн хүү чинь ирж байна гэж шивнэх шиг
Олон зуны бороонд норсон ч огт өөрчлөгдөөгүй нутгийн толгод чинь
Орчлонд чамайг л гэсээр ижий олны нүдэнд харин жаахан эмгэн болсон хүү минь

Салхины үзүүрээс чимээ сонслоо ижий нь
Сайвар морьтой хүн уяан дээр ирж бууна гэнэ
Сэтгэл минь нэг л хөнгөн сайхан байх чинь
Сэмэртлээ санасан хүү минь ирэх нь дээ


Багабанди овогт Намхайн Тайванжаргал

2017.02.25

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...