Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, January 03, 2018
Өглөөний монгол
Манхан уулсын оройд нар тусахаас өмнө адуундаа мордохдоо
Мандаж буй наран зүг морьтойгоо давхиж зүгээн гаргадаг өглөөний монгол би
Малын мөртэй өглөөний нар тусаагүй байхад
Малгайныхаа сорон дээр нар тусахыг үздэг эртэч монгол би
Нарийн сультай өвс шүүдрээ гөвөөгүй байхад гаталж өнгөрөхдөө
Нарнаас өрсөж ирээдүйрүүгээ морьтойгоо давхисан өглөөний монгол би
Нас насандаа нарнаас өрсөж мандсан
Надаас түрүүлж нар манддаггүй эртэч монгол би
Өнөд мөнх хорвоод өчнөөн жил амьдрахдаа
Өглөөний нарнаас өрсөж яарсан эртэч монгол би
Өргөн талд нар тусаагүй байхад
Өндөр уулсын орой дээрээс нар тосдог өглөөний монгол би
Тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж
Тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол би
Тэргэл саран тэнгэрээс буугаагүй байхад
Тэмүүлж яарсаар нарнаас өрсөж манддаг эртэч монгол би
Үүлэн тэнгэрээс сар буугаагүй байхад уяан дээрээс мордож
Үүр хаяарсан тэнгэр доор нар тусахыг үздэг өглөөний монгол би
Өглөөний нар надаас хэзээ хойно мандахдаа
Үргэлж надад атаархдаг дэндүү эртэч монгол би
Тэнгэрийн хаяаруу өглөө эрт морьтойгоо давхихад минь
Тэртээгээс нар мандаж намайг хардаг өглөөний монгол би
Тэнүүн талын өглөөний шүүдэр морины сагаг норгохдоо
Тэндээс нар мандана гэж надтай хамт хүлээдэг эртэч монгол би
Багабанди овогт Намхайн.Тайванжаргал
2008 он 06.12
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment