Цагийн элгэн дээр цаг хугацааг хамт элээх
Царайны өнгөн дээрээ үргэлж инээд цалгиах
Цаг хугацаанаас эргэж намайг олох
Цайлган сэтгэлдээ нар мандаах
Хань минь ээ
Үйлийн тавиландаа үнэнээ наддаа л хэлэх
Үргэлжийн гэгээндээ намайг баярлуулах
Үгийн сайхандаа үүрд намайг баясаах Үнсэлтийн цагаан амтандаа үргэлж намайг дурлуулах
Хань минь ээ
Зөнтэй сэтгэлийн үзүүрээсээ зөндөө олон аз жаргалыг дуудах
Зүсний сайханд нь зүтгэж би тэмүүлэх
Зөрөг цэцгийн үнэрээрээ зөвхөн намайг дайлах
Зөв буруугийн тавилан дээр зөвлөж намайг түших
Хань минь ээ
Мэлмийдээ нулмисгүй нүдээрээ намайг ширтэх
Миний мэдэх л насны хэмнэлээ надтай үдлэх
Мэнгэн дээрээ инээд тогтоож цацраах
Мэдэхийн хүслэнд намайг урин дуудах
Хань минь ээ
Ханатын голомтондоо хатан заяагаа дуудах
Халгих залуу насанд минь хайраар намайг түших
Харцандаа ойрхон үргэлж намайг уях
Хамт туулах хорвоогоо хайраараа уяраах
Хань минь ээ
Үдийн нарнаар үдэлж үргэлж намайг жаргаах
Үрийн заяагаа дуудаж үргэлжлэлээ үлдээх
Үс нь цайвар болтлоо өөрийгөө элээх
Өнгөтөөс буцахын цагт өвдөг түших
Хань минь ээ
Н.Тайванжаргал
2 April 2017 at 22:57Public
No comments:
Post a Comment