Ургаж буй мод
Өсөж буй хүүхэд шиг эмзэгхэн
Уулын оройруу зүтгэж байгаа нь
Аавынхаа энгэрлүү зүтгэж буй хүүхэд шиг
Ургаагаараа байгаа мод
Цэл залуу хүн мэт цэх шулуун
Уулын хярд дүнхийж буй нь
Уул хангайн эзэн мэт
Унаж буй мод
Өтөл настай өвгөн мэт
Уулын оройгоос уруудаж байгаа нь
Удахгүй бурхан болох өтөл настан мэт
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2016.04.24
No comments:
Post a Comment