Шаштир түүхийн нугачаанд нь саатаж
Шанх задгайлсан салхийг нь сөрж алхмаар
Шарга морьдын бэлчиж явсан газар нь
Шандаст хүлгээ унаж давхихдаа санамаар
Сэлэм бамбайны харших чимээг нь
Сэтгэлдээ дүүрэн бодож дүрсэлмээр
Сэнгүр горхины урсгал усанд нь
Сэмхэн тольдохдоо он цагруу урсмаар
Дүүрэн сарны хөлөөс нь
Дүүлэн нисэх морьды нь аргамжмаар
Дүнхийх харагдах Бурхан халдунаас нь
Дөхөж очихдоо адис авмаар
Онон голын бэлчир дээрээс нь
Орд өргөөний нь буйры нь үзмээр
Орчлонгийн төв байсан энэ нутгийн
Одон гариг нь хүртэл ондоо гэж бодмоор
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment