Wednesday, January 03, 2018

Хүнгийн гол

Image may contain: sky, cloud, outdoor and nature
Ууж ундаалахад минь
Бүлээн сүү шиг тагнай амталсан
Урсаж ирэх нь
Баяннуураа зорьж мэлмэрсэн

Зулайгаа норгоход минь
Зуу наслаарай гэж ерөөсөн
Зуны халуун цагт
Сэтгэл сэрүүцүүлж урссан

Тахиж шүтэхэд минь
Дээжээ өгч ундаалсан
Тамга шүргэсэн ус нь
Тамир сэлбэх рашаан болсон

Сав шимэндээ дэвэрч
Нар саранд эрхлэхдээ
Гангийн наранд татраагүй
Газрын хол урсахдаа дундраагүй

Элсэн доороос тунарч
Эргээ хальж цалгихдаа
Адууны хөлд булингартаагүй
Алс хүний нутгийг зориогүй

Дундаршгүй гэж цалгин
Ундарсан газраасаа урсахдаа
Зуун өдрийн наранд татраагүй
Зуны гурван сарын бороонд үерлээгүй

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2010.03.11

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...