Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч халтирмаар хадан хавцалын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ
Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигээрээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд уусаж ундармаараа
Тэрлэгэн дээрээ туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ
Үүдээр орж ирсэн үдийн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам орж үзэгний үзүүрийг үл амраамаар
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд магтмаараа
Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай хүүхэд алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2015.11.16
No comments:
Post a Comment