Wednesday, January 03, 2018

Хайрлахсан



Image may contain: one or more people, horse, sky and outdoor





Үнгэчих вий гэж үнсэхээс эмээхдээ зөөлөн зөөлөн үнэрлэхсэн
Үргээчих вий гэж чанга ярихаас эмээхдээ зөөлөн зөөлөн хайртай гэж хэлэхсэн
Өвтгөчих вий гэж тэврэхээс эмээхдээ зөөлөн зөөлөн түшихсэн
Өөр хүнийх болчих гэж айхдаа харамлан харамлан таалахсан
Үйл үйлээ дагадаг шиг чамайг л дагаж чамайгаа дагуулж амьдрахсан
Үхэх төрөхийн дундах өчүүхэн энэ л цаг хугацааг чамтайгаа л туулахсан
Маргах вий гэж эмээхдээ чамдаа зөөлөн зөөлөн шивнэхсэн
Мартах вий гэж айхдаа чамтайгаа үргэлж үргэлж хамт байхсан
Магадгүй хаяад явчих вий гэж эмээхдээ чамайгаа зөөлөн зөөлөн үнсэхсэн
Маш их хүссэндээ чамайгаа өвтгөх вий гэж зөөлөн зөөлөн энхрийлэхсэн
Хилэн хар үстэй шанхы чинь задгайлан задгайлан нүдий чинь ширтэхсэн
Хичнээн үнссэн ч уйдамгүй уруулы чинь зөөлөн зөөлөн озохсон
Арга билэг шиг эвлэж амьдралтайгаа хамт чамтайгаа нэгдэхсэн
Амь сэтгэл хоёр шиг бие биенээсээ зүүгдэж өчнөөн жил амьдрахсан
Төөрөг тавилан хоёрыг сүлбэж төрсөн хоёр биеэрээ учрахсан
Төгсгөл үгүй жаргалдаа хоргодож өчнөөн өчнөөн жилээр жаргахсан
Буян заяандаа эвлэлдэж бусдын атаархтал чамтайгаа амьдрахсан
Бусдын нүдэнд чамаараа гоёж хамт алхахсан
Сүүдэргүй мөнхийн нартай газар учирч амь сэтгэлдээ хамт алхахсан
Сүүн залбиралдаа даатгаж мөнхөд чамайгаа халамжлахсан
Эрх буйдхан хээр талын цэцэгтэй чамайгаа зүйрлэн зүйрлэн хайрлахсан
Эгшгийн дуун цагаан аялгуу шиг чамайгаа дуулан дуулан хайрлахсан
Гэгээн аялгуу сонсогдсон тал дундуур чамайгаа хөтлөн хөтлөн тэнгэрийн хаяаруу алхахсан
Гэрэвшингүй харцтай чинь тулгарч дурсан дурсан санахсан
Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...