Миний ээжийн сэтгэлээс сүү үнэртдэг
Мэлмий сайхан харцанд нь амьдрал дулаацдаг
Үнэртсэн сүүний амт нь амь халуун байдаг
Үнсүүлэх гэж ойртохдоо сүүний үнэрт нь хоргодог
Сүүн сэтгэлтэй ээжийн хүү болохоор
Насаараа би ээжийгээ тойрч хайлсан
Сүүдэр газар ч хайранд нь дулаацаж
Ижий сүү хоёртоо эрхэлж өссөн би
Миний ээжийн хайр нь сүү байдаг
Мэлмий сайхан харц нь элбэрэл байдаг
Эх учиггүй хайрын үндэс нь сүү байдаг
Ээж сүү хоёр намайг бүтээсэн амьдрал байдаг
Дуун уянгатай ээжийн хүү болохоор
Бүүвэйн дуу нь чихэнд хоногшиж үлдсэн
Дуулим хорвоогийн өнгө сайхан дунд
Ижий сүү хоёртоо эрхэлж өссөн би
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2016.02.11
No comments:
Post a Comment