Wednesday, January 03, 2018

Аав минь намайг


Аав минь намайг
Хэлд орж ааваа гэж дуудахад
Чи энэ бүхний эзэн нь гэж
Гал голомтоо надад бэлдсэн

Image may contain: horse, nature and outdoor

Тэнгэрийн нар гудайж ирээд тусдаг
Уулам саруулхан хоймортой
Тэнгисийн ус давалгаалж ирээд тулж саатдаг
Өндөр босготой
Гал голомтынхоо ганц эзэн нь би

Аав минь намайг
Хөлд орж адуу гэж тэмүүлэхэд
Чиний морь энэ гэж
Адуун дундаасаа ууган унагаа надад зүсэлсэн

Унага бид хоер хамт өсөхдөө
Улсын наадамд уралданаа
Уяач болноо гэж
Бие биенээ ирлэж өссөн

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2014.07.26

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...