Wednesday, January 03, 2018

Ижийдээ өргөсөн үг


Жаврын газар ижий минь даарах вий гэж санаа зовдог нь
Үр нь байсан ээжээ
Жамтын орчлонгоос эргээд буцчих вий гэж ижийгээ харамладаг нь
Үр нь байлаа ээжээ

Жаргалын замаар хүүгээ явуулчихаад жаахан амаръяа гэж суугаад үлддэг нь
Ээж минь л байсан
Жаран жилээс эргэж заавал үрдээ тэмүүлдэг нь
Ээж минь л байлаа

Насан өндөрөөсөө нурчих вий гэж ижийгээ түшиж тулдаг нь
Үр нь байсан ээжээ
Нартын жамаас надад ээжийг минь үлдээгээч гэж уйлж дуулан гуйдаг нь
Үр нь байлаа ээжээ

Намрын газраас намайг асууж нар жаргатал хүлээж суудаг нь
Ээж минь байсан
Найман сарын бороо шиг намайг санахаараа уйлж суудаг нь
Ээж минь л байлаа

Сөхөрч суугаад үнсүүлэхдээ сүүний үнэрээ санаж нялхардаг нь
Үр нь байсан ээжээ
Сүсэглэхийн түрүүнд ээжээ хэмээн эрхгүй дууддаг нь
Үр нь байлаа ээжээ

Сүүндээ амилуулж хүн болгочихоод сүүдрээс харамлаж санаа зовнидог нь
Ээж минь л байсан
Шөнөжин сууж бүүвэй аялчихаад өдөржин сууж үйл урладаг нь
Ээж минь л байлаа

Зүүднээсээ олчихоод зүрхэндээ гуниг тээгээд үгүйлдэг нь
Үр нь байсан ээжээ
Зөн совингоосоо үзчихээд зөвхөн дотроо сэмэрч санадаг нь
Үр нь байлаа ээжээ

Зөвхөн би хүүгийнхээ төлөө амьд явнаа гэж боддог нь
Ээж минь л байсан
Зөөж нүүсээр холдсон цаг цаг хугацаанаас зөвхөн надруу эргэсэн сэтгэл
Ээж минь л байлаа

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2016.11.19

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...