Wednesday, January 03, 2018

Нар


Өдөр өдрийн нар
Өөр өөр өнгөтэй
Өчигдрөөсөө илүү
Өнөөдрийн нар өнгөтэй
Өнгөрсөн түүхээсээ
Ирээдүй нь илүү өнгөтэй
Маргаашийн нар
Өнөөдрөөс илүү өнгөтэй
Мандаж байгаа нь хүртэл
Нэг л гоё өнгөтэй
Магадгүй өглөөний нар болохоороо
Бусдаасаа илүү өнгөтэй
Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...