Би ижийнхээ
Торгон дээлнийх нь энгэрийг тос болгосон үр нь
Тоотой хэдэн насны нь тоогий нь хассан буруутан нь
Би ижийнхээ
Бүлээн сүүг нь ууж өсөхдөө бүрэн цадсан үр нь
Бүрий шөнөөр бүтэн нойртой хонуулаагүй буруутан нь
Би ижийнхээ
Инээднийх нь дэргэд эрүүл өссөн үр нь
Эмгэн болгочихоод эргэж тойроогүй буруутан нь
Би ижийнхээ
Сайхан хайрынх нь дэргэдээс салаагүй үр нь
Санахын сэтгэлийг нь саатуулж тайвшруулаагүй буруутан нь
Би ижийнхээ
Үнэнийх нь дэргэд үдэлж өнжсөн үр нь
Үүрдийн амьдралд нь үргэлж сайн мэдээ дуулгаагүй буруутан нь
Би ижийнхээ
Эгшиг тасарсан хөгийг нь эргүүлж залгасан үр нь
Эргэж төрдөггүй хорвоод эрт буцаасан буруутан нь
Би ижийнхээ
Саалийн үнэртэй энгэрийг самардаж өссөн үр нь
Саахалтын газраас ч санаа тавьж асраагүй буруутан нь
Би ижийнхээ
Аз жаргалыг нь хувааж өссөн амин үр нь
Алдах онохоороо айлгаж зовоосон буруутан нь
Би ижийнхээ
Сүүтэй энгэрийг нь шөнөжин самардаж хоносон үр нь
Сүүдрийн доор сөхрүүлж суулгасан буруутан нь
Би ижийнхээ
Арван хүүхдийнх нь адагт ирсэн отгон үр нь
Амьдралд нь ойрхон ачилж чадаагүй буруутан нь
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2018.01.11
No comments:
Post a Comment