
Монгол минь
Дэлхийг дайлж явсан дээдэс баатруудын минь
Хүйг цөглөсөн хүчтэний өлгий нутаг
Дэлтэй морьдынхоо туурайгаараа дэлхийг тахлаж явсан
Хүлгийн хийморьтой хөх тэнгэрийн орон
Монгол минь
Хялганан толгой өндийлгөж салхи нь аргадсан
Талын салхины үнэртэй тансаг эх орон
Хяруу унаж хоносон өглөө хярсан туулайг бутнаас нь босгодоггүй
Амар амгалангийн ашид эх орон
Монгол минь
Дүүрэн сарны хөлөөс дөрвөн улирлыг дамжиж нүүхдээ
Оддын чөлөөнд ойрхон оршдог эх орон
Дөхөм бараанаас дөхөж ирсэн бүхэн таван тансагий нь гайхдаг
Тэнгэр шүтлэгтэй тэнэгэр сайхан эх орон
Монгол минь
Сүлдэн дээрээ сүүлий нь боосон морио тахисан
Хүлгийн хийморио дээдэлсэн эх орон
Сүү амсаж жаргал цэнгэлээ бэлэгдэж эхэлдэг
Ерөөлийн хийморьтой эх орон
Монгол минь
Үүдрүү мөлхөж босгон дээгүүрээ давсан үрээ үүнээс цааш чиний нутаг гэж
Эх нутагтаа эзний нь бэлддэг эх орон
Үрээ санасан эхийн сэтгэл дээр үдийн нараа тахидаг
Эзэн болсон бидэнд ээлтэй эх орон
Монгол минь
Дугуй ханатай монгол гэртээ найрлахдаа дууныхаа дахилтан дээр шүлэг уншиж чимдэг
Уянгат дууны уудам эх орон
Дулаан халуун голомтон дээрээ дутаж үзээгүй хангалуун өссөн
Нуган үрсийн нутгаа олж төрсөн эх орон
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment