Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, January 03, 2018
Өвөг дээдэс минь
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь
Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь
Монголоо байгуулахдаа мохож үзээгүй дээдэс минь
Монголынхоо төлөө мориноосоо буугаагүй өвгөд минь
Буурал түүхийн замаар буцаж төрсөн дээдэс минь
Булгисан адууны нуруун дээрээс бууж ирээгүй өвгөд минь
Бусдын хүндлэл дээр бурхан шиг оршсон дээдэс минь
Буяны мөрөөр яваад буцаж ирээгүй өвгөд минь
Дээдсийнхээ түүхийг дээлтэйгээ хамт үлдээсэн дээдэс минь
Дээвэрт монгол гэрийнхээ дэг ёсыг эвдээгүй өвгөд минь
Дэргэд нь өссөн хүүдээ дэндүү ихийг өвлүүлсэн дээдэс минь
Дэлтэй морины нуруун дээрээс дэлхийд тэмүүлсэн өвгөд минь
Үс нь бууралтсан ч үг нь улам ухаажсан дээдэс минь
Үнэний мөрөн дээрээ үрчлээ нэмсэн өвгөд минь
Үүдэндээ биш хоймороо залагдсан дээдэс минь
Үр ачаа өмөөрч өнөд ирээдүйгээс эргэсэн өвгөд минь
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2013.12.25
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Тулгамдаж явахад минь Тусалсан танд баярлалаа Тусч сайхан занд чинь Тун ихээр баярлалаа Танихгүй ч гэсэн танд баярлалаа Таны э...
-
1-р хэсэг Аргын тооллын 1 9 05 он. Хөхөгчин могой жилийн ө в лийн шар хулгана сар.Харьцангуй өвлийн эхэн сардаа “ өнө болох нь” г...
No comments:
Post a Comment