Wednesday, January 03, 2018

Баяннуурын унаган хүлгүүд

Image may contain: cloud, sky, mountain, outdoor and nature
Толин нуурын усанд
Торгон дээлтэй адуучин тодорноо
Тоосон дундаас адуу янцгааж
Толгод дагаж уянгалнаа

Баяннуурын унаган хүлгүүд
Уул усаа түшиж төрнөө
Байгалийн сайхан хаврын сардаа
Унагаа дагуулж нуурандаа ирнээ

Толин нуурын сэрүүн эрэг дээр
Тоглож байгаад унага унтанаа
Тоос босгосон адууны хөлийг
Тогтоож байгаад нуур чийглэнээ

Баяннуурын унаган хүлгүүд
Нуурынхаа усанд шумбаж сэрүүцнээ
Барааны газраас нуурлуугаа яарж
Униарт талаасаа дэргэж ирнээ

Толин мандалтай Баян нуур минь
Торгоны өнгө шиг тодорноо
Тоглож байгаад унаган хүлгүүд нь
Тодорч улсын наадамд уралданаа

Баянуурын унаган хүлгүүд
Уул усаа түшиж төрнөө
Байгалийн сайхан хаврын сардаа
Унагаа дагуулж нуурандаа ирнээ

Толин өнгөтэй Баяннуур минь
Толгодын орой дээгүүр дэвэрнээ
Тос даасан нутгийн нуур минь
Тоосонд даруулж адууны хөлд баярланаа

Баяннуурын унаган хүлгүүд
Нуурынхаа усанд шумбаж сэрүүцнээ
Барааны газраасаа яарж
Униарт талаасаа дэргэж ирнээ

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2015.11.14

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...