Wednesday, January 03, 2018

Орчлонгийн хаалга


Орчлонгийн хаалгаар
Олон шинэ хүн орж ирдэг
Орж ирэхдээ тэд нар
Би ирлээ гэж
Бидэнд сонсогдохоор хашхирсаар орж ирдэг
Орчлонгийн хаалгаар
Олон хүн гарч явдаг
Одоо цагийг үр хойчдоо үлдээгээд
Од шиг харвахдаа
Би явлаа гэж зарладаггүй
Битүүхэн сэмэрсээр уусаж оддог
Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...