Намайг төрөхөд унага зүсэлж
Үнэг хайчилсан
Насаараа би нэрээр нь хорвоод овоглож
Нартад би
Голомты нь өргөж явах
Нас насандаа бүтэн нэртэй явсан
Адуучин аавын хүү би
Мөрөн дээрээ суулгаж
Наранд ойрхон эрхлүүлэхдээ
Дөрөөн дээрээ тэнцүүлж
Орчлонд намайг хүн болгосон
Хөл алдахгүй
Ухааны уул шиг тулхтай
Хэл амны сүүдэрт жиндэхгүй
Цагаан мөрийн нөмөртэй
Би аавтай хүн
Уурга сунгасан наран даллаганд нь
Хийморьтой сүрэг нь дэргэж ирдэг
Уяан дээрээ буухад нь
Нар дагаж тусдаг
Уул уулын оройноос өндөр
Тэнгэр шиг тулхтай
Би аавтай хүн
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment