
Алтайн уулсын арслан юм гэнэ лээ
Айлын гадаа архирсан аянга юм гэнэ лээ
Андын сэтгэлтэй тангараг юм гэнэ лээ
Аргагүй хүний сайн нөхөр юм гэнэ лээ
Банхар голдуу нэртэй юм билээ
Баргилсан хоолойгоор хуцдаг юм билээ
Байгалийн шалгаралд тэсвэртэй юм билээ
Барааны газраас сүртэй юм билээ
Нүүдлийн газраас чимээ сонсдог юм гэнэ лээ
Нүдний хараа нь хурц юм гэнэ лээ
Нүргэлсэн дуугаар хуцдаг юм юм билээ
Нүүгэлтсэн бараан үүл шиг сүрлэг юм билээ
Хүүхэдтэй тоглохдоо дуртай юм гэнэ лээ
Хүйтрэх тусам өнгө ордог юм гэнэ лээ
Хүний сайн нөхөр юм гэнэ лээ
Хөдөө нутгийн эзэн юм гэнэ лээ
Элэг нь эзэндээ юм гэнэ лээ
Эзнийхээ л дуунд эргэдэг юм гэнэ лээ
Эрт цаг үеийн нөхөр юм гэнэ лээ
Эзнээсээ урваагүй итгэл юм гэнэ лээ
Харанхуй шөнийн хаан юм гэнэ лээ
Халтар зүсээрээ удамшсан юм гэнэ лээ
Харахад сүртэй юм билээ
Хамгийн ухаантай нохой юм гэнэ лээ
Төвд нохой гэж төөрдөг юм билээ
Төрөл угсааг нь судлаагүй юм билээ
Төрсөн газраа санадаг юм гэнэ лээ
Төгсөх газраа өөрөө сонгодог юм гэнэ лээ
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2017.01.16
No comments:
Post a Comment