Wednesday, January 03, 2018

Ээж таньдаа






Өөдөөс нь гүйж өссөн үрээ
Өөрөөсөө өндөр болохыг үзсэн ч
Өвөртөө багтааж өсгөсөн үрээ
Өрх тусгаарлаж айл болохыг үзээгүй ээ ээж минь


Чимээгүй ертөнцийг чиглээд явахдаа
Чи миний үргэлжлэл гэж намайг үлдээсэн
Чилийтлээ сунасан он цагаас
Чиний тухай ээж нь сонсоно гээд явчихсан ээж минь



Хорвоод тээж төрүүлсэн үрээ
Хорь хүрэхий нь үзсэн ч
Хормойноос нь зүүгдэж өссөн үрийнхээ
Хожмын цагий нь үзэж чадаагүй ээ ээж минь


Жамын цагаан тавиланг дагаад явахдаа
Жаргалын замаа үлдээгээд одчихсон ээж минь
Жаахан эрт явчихаж дээ гэж дээ
Заяа тавиланд нь харамсаж үлдсэн хүүгээ өнчин болгочихсон оо та

Амьдралд тээж төрүүлсэн үрээ
Аз жаргалын замд хүргэсэн ч
Алдаж оносон үрийнхээ
Алдаа оноог нь хуваалцаж чадаагүй ээ ээж минь

Үүрдийн амьдралд үзэгдээд өнгөрөхдөө
Өөрийгөө үржүүлж өнөр болсон оо та ээжээ 
Өнгөтийн ертөнцөөс буцахдаа та
Үр хүүхэддээ аз жаргалаа үлдээгээд буцсан ээжээ та

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2017.03.25

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...