
Ааваа гэж
Хэлж сурах гэж хичнээн удаа авиа давтсаныг минь
Ааваа гэж
Хэн нэгэнтэй андуурахгүй гэж хичнээн удаа төрхий чинь ширтсэнийг минь
Та минь л мэднэ ааваа
Ааваа гэж
Дуу хоолойг чинь таних гэж хичнээн удаа чимээ хүлээснийг минь
Ааваа гэж
Дурсах гэж хичнээн удаа бодсоныг минь
Та минь л мэднэ ааваа
Ааваа гэж
Гунигтай харцанд нь өнгө нэмэх гэж хичнээн удаа шаналсныг минь
Ааваа гэж
Гурван нүүдлийн газраас хичнээн удаа тэмүүлснийг минь
Та минь л мэднэ ааваа
Ааваа гэж
Хорвоогоос буцсаны чинь дараа хичнээн удаа уйлсаныг минь
Ааваа гэж
Хорьхон насандаа өнчирсөнийхөө дараа хорвоод хичнээн их гомдсоныг минь
Та минь л мэдээгүй ээ ааваа
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2016.11.23
No comments:
Post a Comment