Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, January 03, 2018
Монголоо олно би
Дуран тавих газрын зэрэглээт барааны үзүүрт бэлчих адуун сүргийн захаас Монголоо олно би
Дунд есийн идэр хүйтэн шөнө аглаг талд гүйх азарган чононы гал улаан нүднээс Монголоо олно би
Дуу шуугиантайхан уулнаас буух ширүүн урсгалт голын эхнээс цангаа тайлах марал бугын бараанаас Монголоо олно би
Дурдан алчуураа салхинд хийсгэн алхах жавхаат бүсгүйн эгэл сайхан харцнаас Монголоо олно би
Замын хөлөөс боссон нутгийнхаа шаргал тоосны сууж үлдсэн үзүүрээс Монголоо олно би
Захгүй үргэлжилсэн их тайгын нүдэн цоорхойн дундах цэцэг навчин дундаас Монголоо олно би
Загийн тойромтой амь халуун говийн уран зэрэглээт барааны үзүүрээс Монголоо олно би
Зааны даваанд хүч үзэх идэр эрсийн эр бяр эрдэм чадал дундаас Монголоо олно би
Даарьтай морины хөлсийг угаасан ширхэгт цагаан борооны дусал дундаас Монголоо олно би
Далавчит бүргэдийн дэвэлтээр гоёсон хөх тэнгэрийн сэмэрхий цагаан үүлэн дундаас Монголоо олно би
Давалгаа нь өндөр эрчилсэн нуурын тунгалаг усан доторхи загас жараахай дундаас Монголоо олно би
Даялан сэвэлзэх бүлээн салхины зөөлөн үзүүрт аргадуулах буурцагт ургамал дундаас Монголоо олно би
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2012.08.18
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment