Wednesday, January 03, 2018

Нэг л





Нэг л намар нисэж яваад ирээгүй тэр шувууд хаачсан юм бол
Нүүдлийн замдаа нүгэлтний гарт өрсөн юм болов уу
Нэг л амьдралаас нэр нь үлдээд одсон хүмүүс хаачсан юм бол
Нөмгөн ертөнцөөс нөгөө ертөнцрүү явчихсан юм болов уу

Нэг л хавар ирсэн шувууд нисэхгүй үлдэх нь юуных юм бол
Нүүдлийн замдаа нөмгөн сууж явгалаагүй удсаных юм болов уу
Нэг л хорвоогоос нэр төртэй явсан хүмүүс хаачсан юм бол
Нэрээ үлдээчихээд нээрээ өөрсдөө хаачсан юм бол

Нэг л өвөл орсон цас нэвсийтлээ хаанаас ордог юм бол
Нүүдлийн зам хаах гэж нөмгөн шөнөөр орсон юм болов уу
Нэг л орчлонгоос нисээд явчихсан хүмүүс хаачсан юм бол
Нүгэлт хорвоогоос нүүрээ буруулсных юм болов уу

Нэг л зун орсон бороо нимгэн хувцас норгодог юуных юм бол
Нэвширсэн ус нь цэцэг навчинд хэрэгтэй байсан юм болов уу
Нэг л ертөнцөөс нэрээ орхиод одсон хүмүүс хаачсан юм бол
Нүүдлийн шувуу шиг нүүгээд явчихсан юм болов уу

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2017.01.23

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...