Wednesday, January 03, 2018

Эх шувуу




Өвс зуун нисэж буй шувууг
Үргээж бүү цочоогоорой
Өндөглөх гэж
Үүрээ засаж буй эх шувуу шүү

Өт зуун нисэж буй шувууг
Үймүүлж бүү айлгаарай
Үрдээ хоол аваачиж өгөхөөр
Үүрлүүгээ нисэж буй эх шувуу шүү

Хадан дээр үүрээ зассан шувууг
Хашгирч бүү цочоогоорой
Халуун үүрнээсээ өндөгөө унагачихаж мэднэ шүү
Харамсаж чамд гомдоно шүү

Хайрган дээр өндөглөсөн тогорууны өндөгийг
Харалгүй битгий гишгичихээрэй
Харамссан эх тогорууны
Хараал жатга нь аюултай шүү

Үүрээ зассан модон дээрээс
Үргээж бүү айлгаарай
Үхлийн өмнө ч босдоггүй
Үрдээ харам эх шувууг хайрлаарай

Багабанди Намхайн Тайванжаргал
2017.07.17

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...