Wednesday, January 03, 2018

Ачтан


Зуун намрын өнгөн дээр зураг шиг үлдсэн ачтан минь
Зуурхан цаг хугацаанаасаа зугтаж холдоогүй буянтан минь
Зуу наслаарай гэж ерөөхөд зуурхан баярладаг бурхан минь
Зургийн тань өмнө зул барихдаа өмөрдөг ижий минь

Үүлэн тэнгэрийн өнгөнөөс өнгө нь дутаагүй ачтан минь
Үйлийн үрийг аргадаж үргэлж маань уншдаг буянтан минь
Үйтэн хуараар биш үрсээрээ гоёсон бурхан минь
Үглэж дуулах нь ч өөриймсөг ижий минь

Галвын газраас гараа сунгаж аварсан ачтан минь
Газрын нүднээс намайг өмөөрсөн буянтан минь
Гараа шалбалахад ганцхан үлээгээд эдгээдэг бурхан минь
Галын бурхандаа гары минь дулаацуулсан ижий минь

Сүүн нөмрийн хайр нь сүүдэрт хөрөөгүй ачтан минь
Сөнгийн цагаан хундагы нь сүүгээрээ дүүргэсэн буянтан минь
Сүүдрийн газар ч сүү нь бүлээхэн байдаг бурхан минь
Сүүн сэтгэлтэй сөгдмөөр хүн ижий минь

Эргэх тавилангийн үзүүр дээрээс эргэж төрөх ачтан минь
Элээх насны тооллоос эмээ болсон буянтан минь
Энгэрийн газар очсон ч энэрэл нь сарниагүй бурхан минь
Энэхэн биеэ эвдэж энхрий үрсээ төрүүлсэн ижий минь
Н.Тайванжаргал
Image may contain: one or more people, people standing, outdoor and nature

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...