Wednesday, January 03, 2018

Чамаасаа би ...


Өглөө наран доороос сэтгэлээ би уялаа
Чамаасаа би яаж холдох билээ
Өвөртөө дасгасан хайраас чинь өнгө нэмж бослоо
Чамаасаа би яаж уйдах билээ
Харцнаас чинь уягдаж чамайг тойрч үдэллээ Чамаасаа би яаж холдох билээ
Хайранд чинь уярч мөнхийн уяагаар өөрийгөө бөхөллөө
Чамаасаа би яаж уйдах билээ
Гунигийг дуулаагүй сэтгэлд чинь би хоногшлоо
Чамайгаа би яаж гомдоох билээ
Гучин насны босгоор орсон амьдралаа би дархаллаа
Чамайгаа би яаж гомдоох билээ
Дэргэд чинь би мөнхийн зогсоолдоо буулаа
Чамайгаа би хайрллаа
Дэндүү хайранд чинь би ээнэгшсэн даслаа
Чамайгаа би түшлээ
Н.Тайванжаргал
Image may contain: 1 person, smiling, riding a horse, horse, outdoor and nature

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...