Тулгамдаж явахад минь
Тусалсан танд баярлалаа
Тусч сайхан занд чинь
Тун ихээр баярлалаа
Танихгүй ч гэсэн танд баярлалаа
Таны энэ сайхан сэтгэлд баярлалаа
Танилцаж нөхөрлөн танил болсон
Танд маш их баярлалаа
Харцандаа намайг тогтоосонд баярлалаа
Харахдаа инээмсэглэл илгээсэнд баярлалаа
Үгийн зөрөөнд урмаа дэвссэнд баярлалаа
Үнэндээ би танд хязгааргүй баярлалаа
Хүйтэн харцнаас намайг өмгөөлсөнд баярлалаа
Хүнлэг сэтгэл гаргасан таньд баярлалаа
Хүний мөн чанар цаашаа болсон энэ үед
Хүн хүнээс илүү танд баярлалаа
Үүрч яваа ачаанд минь хүч нэмж
Үгийн сайхнаар урам хайрласанд баярлалаа
Үүлэн сүүдэр доороос нар шиг ивээсэн танд
Үнэхээр би маш ихээр баярлалаа
Зүс зүсээ үл таних хэрнээ
Зүрх сэтгэл гаргаж тусалсан танд баярлалаа
Зөвхөн баярлалаа гэж хэлээд зогсохгүй
Зүрх сэтгэлдээ үргэлж танд талархаж явнаа
Гараа өгч татаж босгосон танд баярлалаа
Гал шиг халуун сэтгэлээрээ тусалсан танд баярлалаа
Гайхамшиг болмоор тусч сэтгэлд тань баярлалаа
Ганцхан удаа баярлах биш дахин дахин баярлалаа
Бүдэрсэн байхад минь татаад босгосон танд баярлалаа
Бүтэлгүй явахад минь түшсэн танд баярлалаа
Сүүдэр өшигчсөн гунигаас минь хагаслаж
Сүүн сэтгэлээ дэвсэж урам хайрласанд баярлалаа
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2012.03.12
No comments:
Post a Comment