Wednesday, January 03, 2018

Буурлуудаа хүндэлж яваарай


Image may contain: one or more people, people standing and outdoor
Ухаант үгий нь сонсож
Урмын үгээр мялаагаарай
Улам ихээр хүндэлж
Уяхан сэтгэлий нь аргадаарай

Өтгөн цайг нь ууж суухдаа
Өвгөдийн үнэн үгий нь сонсоорой
Өндөр насы нь хүндэлж
Үгийн зөөлнөөр дэмнээрэй

Бууж суугаад мордохдоо
Буян заяанд нь талархаарай
Бурхан шүтээний нь дээдэлж
Буурлуудаа хүндэлж яваарай

Тохойг нь дэмнэж золгохдоо
Тонгойж бөхийн үнсүүлээрэй
Тоонот монгол гэрийн нь
Тотгонд нь бөхийж хүндлээрэй

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2016.05.21

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...