Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, January 03, 2018
Яг өдийд
Одоо нутагт минь шөнө болж буй
Одтой тэнгэр дор их тал нойрсож буй
Яг өдийд
Зуны шөнө намуухан байдагсан
Зургаан сарын сүүлээр нар буцаад баахан бороо ордогсон
Их сунгааны шөнө уяачид хээр хонож байдагсан
Ээж наадмын гоёл оёод шөнө хагаслан суудагсан
Наадам дөхөөд ирэхээр нэг л сайхан байдагсан
Намайг бага байхад сумын наадам хамгийн гоё болдогсон
Одоо нутагт минь өглөө болж буй
Олон хот айлын бараанаас аргалын хөх утаа суунаглаж байгаа
Зэлэн дээр ээж минь өглөө нартай золгож байгаа
Зээргэнтийн хөндийн адууны бэлчээрээс аав минь ирж байгаа
Хонь захлан бэлчээртээ гарч байгаа
Хонины хишигтэй хүү морио эмээллэж байгаа
Уул уулын хярд алтан ганжир шиг нар тусаж байгаа
Усны мандал дээр нь загас булгин цахлай шүүрч байгаа
Одоо нутагт минь их үд болж буй
Орог шаргал манхан улайссан байгаа
Яг өдийд
Их үдийн нар хоймор голлож байдагсан
Эмээлийн баавар наранд халсан байдагсан
Адуу сүрэг сүргээрээ усанд хорж байдагсан
Аргалын утаанаас ялаа дайжиж байдагсан
Сэрүүн уст гол бүлээрсэн байдагсан
Сэвшээ салхины үзүүр хүртэл халуун байдагсан
Одоо нутагт минь орой болж буй
Орчлон унтахаар суугаагаараа үүрэглэж байгаа
Яг өдийд
Хотондоо ирсэн мал цатгалан байгаа
Хононоо гээд тэргэл саран мандсан байгаа
Нар жаргасан тэнгэрийн хаяа улааран байгаа
Наадмын шөнө болохоор хүн бүхэн догдолж байгаа
Аргамжааны морь алсхан тургих нь дэргэд юм сонсогдож байгаа
Айл айлын тооноор лааны бүдэгхэн гэрэл ойж байгаа
Яг өдийд
Н.Тайванжаргал
2015.01.14
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment