Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, January 03, 2018
Амьдрал ондоо болсон
Цагийн аяс хэдэн жилийн өмнөхөөс огт өөр болсон
Цалингаараа цатгалан амьдардаг цаг үе түүх болсон
Загийн алим хэдэн жилийн өмнөхөөсөө огт өөр амттай болсон
Зам дээр ургасан цэцэг тоосонд дуртай болсон
Хүний мөн чанар хэдэн жилийн өмнөхөөс огт өөр болсон
Хүйтэн үг нь бүлээдэхээ больж бүүр хөлддөг болсон
Гүний ус хэдэн жилийн өмнөхөөсөө бага ундардаг болсон
Гүрвэл шавьж барьж идэхээ байж хүний гараас хоол иддэг болсон
Мөчид ухаантнууд мөн чанарыг үгүй хийсэн
Мөнгөний үнэрт дуртай хүмүүс хорвоогоор дүүрэн болсон
Өнгө мөнгө өөрөөсөө бусдыг өрөвдөхөө хэдийн больсон
Өнгөний амьдрал хүний сайн сайхан чанарыг үгүй болгосон
Н.Тайванжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
-
Монгол гэдэг үгнээс морио аргамжсан дээдэс минь Монгол гэдэг үгнээс мохошгүй зоригий нь өвлөсөн өвгөд минь Монголоо байгуулахдаа мо...
No comments:
Post a Comment