Wednesday, January 03, 2018

Аавдаа би залбирнаа


Сунаж мөргөх бурхан байлаа ч
Үрээ л гэх аав шиг минь байж чадах уу
Суутай мэргэдийн ишлэл үг үнэн байлаа ч
Аавын минь үг шиг сэтгэлээсээ байж чадах уу

Аавдаа би залбирнаа
Аавдаа би залбирахдаа
Ачлалт их хайранд нь залбирнаа
Аавдаа би залбирахдаа
Арван хүүхэддээ үлдээсэн
Аз жаргалын заманд нь залбирнаа

Толгод гэж тоолгүй
Уул хангайн даваануудын нэрийг нь хэлдэггүйг
Тогтоол гэж гололгүй
Усанд ам гардаггүй ухааны учрыг ойлгуулсан

Аавыгаа би шүтнээ
Аавыгаа би шүтэхдээ
Арван хүүхдээ хүмүүжүүлсэн
Арга ухааны нь шүтнээ
Амьдралд алдаагүй
Авьяас билгий нь шүтнээ

Зовлонгийн сүүдэр доороос зоригтойгоор татаж гаргах хүн
Ааваас минь өөр ачлалт хүн хэн байх билээ
Зорилгынхоо төлөө зүтгэхэд зоригтойгоор дэмжих хүн
Ааваас минь өөр ач буянтан хэн байх билээ

Аавдаа би мөргөнөө
Аавдаа би мөргөхдөө
Амьдрал босгосон
Ач гавьяанд нь мөргөнөө
Аавдаа би мөргөнөө

Агуу их хайранд нь сөгдөж мөргөнөө
Өнгө сайхан орчлонд бурхан шүтээн олон ч
Аав шиг минь шүтээн байж чадах уу
Өчнөөн олон хүн намайг магтаж байлаа ч
Аав шиг минь намайг үнэнчээр үнэлэх хүн олдох уу

Аавыгаа би хайрланаа
Аавыгаа би хайрлахдаа
Ачлал энэрлий нь үүрд санаж
Аавыгаа би хайрланаа
Аавыгаа би хайрлахдаа
Амь нас шигээ хайрланаа

Багабанди овогт Намхай Тайванжаргал

 2016 .12.15

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...