Wednesday, January 03, 2018

Аав шүтээн


Өнгө мөнгө шүтэгсэдийг үргэлж сайн явсан гэж дуулаагүй
Өвгөн буурал ааваа шүтэгсэдийг өөдөлсөнгүй гэж сонсоогүй
Өндөр албан тушаал шүтэгсэдийг дэвжсэн гэж дуулаагүй
Өнө мөнхөд эх нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж сонсоогүй
Алт мөнгө шүтэгсэдийг
Аз жаргалаа олсон гэж дуулаагүй
Ачит аавыгаа шүтэгсэдийг
Алив сайхан орхисон гэж сонсоогүй
Эд хөрөнгө шүтэгсэдийг дэвжсэн гэж сонсоогүй
Энэрэлт аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй
Эрх мэдлийг шүтэгсэдийг өөдөлсөн гэж сонсоогүй
Эх нутгаа шүтэгсэдийг буруудсан гэж дуулаагүй
Аавыгаа шүтэгсэдийн сэтгэлээс
Алив муу бүхэн гарсан гэж сонсоогүй
Аавыгаа дуулагсадын зүрхнээс
Аялгууны сайхан холдсон гэж дуулаагүй
Харийн бурхан шүтэгсэдийг гэгээрсэн гэж сонсоогүй
Харин аавыгаа шүтэгсэдийг алдсан гэж дуулаагүй
Хаа холын мэргэдийг шүтэгсэд оносон гэж сонсоогүй
Хайртай аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй
Алдар нэрийгшүтэгсэдийг
Аз жаргал таалсан гэж сонсоогүй
Аавыгаа л шүтэгсэдийг
Аз жаргал орхисон гэж дуулаагүй
Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...