Wednesday, January 03, 2018

Цаг өөр болноо


Цаг өөр болноо
Цалингаас цалингийн хоорондох тарчигхан амьдрал минь улиг болноо
Цангасан эдийн засаг цатгалдаж цагаан мөнгөөр бороо орох цаг ирнээ
Цагийн аяс монголруу эргэж цалингаараа цатгалан амьдрах цаг ирнээ
Цамаан зан ахин сэргэж дэлхийг дайлья гэж дээлтэй монгол босож ирэх цаг ирнээ

Цаг өөр болноо
Харийнхан монголд минь ноён байхаа больж хав нохой шиг болох цаг ирнээ
Хаан төр минь авилгачдаасаа салж харин шударга бүхэн ялах цаг ирнээ
Хачиг шиг шавсан харийнханыг хамаг монголоосоо хөөн зайлуулах цаг ирнээ
Хаан төрийн сүлдэн дээрхи эзнээ гээсэн морь минь эзэнтэй болох цаг ирнээ

Цаг өөр болноо
Хямарсан эдийн засаг өндийж хямдхан бараанд биш чанартай бараанд чадлаа үзэх цаг ирнээ
Хятадын бараа хог болж монгол бараа монгол хүний хэрэглээ болох цаг ирнээ
Хярамцаг цувдай дэлхийн брэнд болж хятад, солонгос хоол нохойн хоол болох цаг ирнээ
Хянганы нуруугаа хятадаас булааж монголдоо нэгтэх цаг ирнээ

Цаг өөр болноо
Дэлхийд нэр нүүрээ дархалсан дээлтэй монгол удирдагч төрөх цаг удахгүй ирнээ
Дээрэнгүй гадныхан дээлтэй монголчуудыг минь дэлхийн суут үндэстэн гэдгийг дахин зөвшөөрөх цаг ирнээ
Дэлтэй монгол морины туурайнаас нь дэлхий адис авч сөхрөх цаг ирнээ
Дэлүүн болдогоос нь дэлхий жижигхэн харагддаг дээдсийн минь сүнс удахгүй ирнээ

Цаг өөр болноо
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2016.02.02

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...