Wednesday, January 03, 2018

Ижийдээ би яарсаар


Цаг хугацаа амьдрал хоёр
Зул нар хоёрыг жаргаасаар л
Хүлээх угтах хоёрыг ойртуулж
Хүү нь ижийдээ яарсаар
Ижийдээ би яарсаар
Эртхэн очиж баярлуулахыг хүссээр
Ижийгээ би зорьсоор л
Ирж очихын цаг хугацаа яаруулсаар
Бодол сэтгэл хоёртоо
Бороо шиг дотогшоо норсоор
Хүлээлт шаналал хоёр
Хүү ижий хоёрыг яаруулсаар л
Нэгэн газраас ургасан хоёр амь
Нэг нэгнээ үгүйлсээр л
Ижий хүү хоёрын
Эсэн мэнд уулзах цаг ойртсоор л
Н.Тайванжаргал
Image may contain: one or more people, sky, cloud, twilight, outdoor and nature

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...