Wednesday, January 03, 2018

Сураг


Уулзаагүй удсан
Багын найзаа хүүтэй болсон гэж сонслоо
Дөрөөн дээрээ халамцуухан
Айл айлаар бууж явахдаа
Дөнгөж төрсөн хүүдээ унага зүсэлж явна гэж сонслоо
Олон охидтой найзын минь гэрт
Од биш нар мандаж байна гэж дууллаа
Нэг л довон дээр төрж
Нэг л нутагт өссөн найзаа би бодлоо
Сурагч насандаа очиж баахан зүггүйтлээ
Сумын төвийн минь хэдэн байшин нүдэнд дулаахан үзэгдлээ
Долоон настай хоёр хүү
Анх сургуульд орж байснаа бодлоо
Дотуур байранд өнгөрөөсөн найман жил
Дурсамж дүүрэн адал явдал байсныг саналаа
Найман жил тохой нийлүүлэн суусан
Ангийн минь охин
Нэг өглөө хөөрхөн харагдсаныг бодлоо
Надтай адилхан
Найз минь ч түүнийг шохоорхож явсан
Тэр л сайхан үеэ эргэн саналаа.
Одоо бодоход
Маш өөр нийгэм байлаа
Охидууд тэгэхэд энгийн байлаа.
Ордог гардаг газар нь цөөхөн ч
Сумын төв минь
Хотын дайтай байлаа.
Олон жилийн дараа бодоход
Дурсамж дүүрэн байлаа.
Найз минь чгэсэн
Миний сургийг хэн нэгнээс дуулаа л байх
Надтай л адилхан
Дурсаж л байгаа байхдаа

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2013.11.18

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...