Wednesday, January 03, 2018

Би дуу байлаа


Би дуу байлаа
Аавынхаа адуундаа явахдаа аялдаг
Ардын дуу байлаа
Аргалд явахдаа ижийнхээ аялдаг
Аялгуут дуу нь байлаа
Алдарт дуучин Адарсүрэнгийн дуулдаг
Алтай хангай гэж дуу байлаа
Би дуу байлаа
Эх орон 52 хүлээн авагчаар сонсдог
Эх орны тухай дуу байлаа
Ээжийнхээ үргэлж аялдаг
Энэрлийн бүүвэйн дуу байлаа
Эцгийнхээ морин дээрээ аялдаг
Эр бор харцага гэж дуу байлаа
Би дуу байлаа
Н.Тайванжаргал
Image may contain: 1 person, smiling, close-up

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...