Таньдаггүй олон хүн дунд
Таньдаг нэг хүн харагдах нь
Таашаал мэт сайхан
Таньдаг олон хүн дунд
Таньдаггүй нэг хүн харагдах нь
Таавар мэт сонин
Танилтайгаа олон жилийн дараа
Таарч уулзах нь
Талын нар мэт сайхан
Танилцаж нөхөрлөөгүй хүнтэй
Таарч уулзах нь
Тааж мэдэхийг хүсэх оньсого мэт
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2015.03.12
No comments:
Post a Comment