Wednesday, January 03, 2018

Говийн намар сайхан


Бурханы мутар дээрээс нар буцах цагаар
Буурцган толгойт ерхөг цас шиг бутрах үеэр
 Тармаг өвсөн толгой дохилзож
Тасарч амжаагүй сулийн үнэр эргэж хургасан
Зэрэглээ хөтөлсөн хатирч хулангийн тоостой
Зээр цангаасан үдийн шаргал нартай
Говийн намар сайхан

Тэмээн жин ачаалаад хөтлөх үүрийн цолмон гэрэлтэх үеэр
Тэнгэрийн хаяаруу нар уусах үдшийн бүрийгээр
Уул нүүж яваа юм шиг тэмээ бэлчсэн талаас нь
Угтаж ирээд зам заах шиг говийн хөх салхи нь
Замын эхнээс таана хөмүүлийн үнэрээрээ дайлж
Захуй зармангийн говь нь энэ шүү дээ гэж бурантаг хөтөлж хөвөрсөн
Говийн намар сайхан


Ботгондоо яарсан ингэ зэлэндээ ирэх оройн нарнаар
Бортгондоо дүүрэн сүүтэй саальчин гэртээ орж ирэх үдшээр
Тооройн төгөлтэй баянбүрдийн ус цалгиж
Торомтой ингэ талд уусах
Жаргаж байгаа наран доорхи говь
Жаргалтайн дэлгэрийг аялах шиг
Говийн намар сайхан


Багабанди овогт Намхайн Тайванжаргал

2016.07.01

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...