Цахим хуудсанд минь зочилж буй танд баярлалаа.Таны мэлмий оюуныг өчүүхэн ч атугай баясгана хэмээн найднам. Tа бүхэн сэтгэгдлээ үлдээгээрэй .Таны мэлмий тунгалаг ухаан саруул байг. Танд баярлалаа.
Wednesday, January 03, 2018
Хэн нэгний тухай
Тайзан дээр гарсан дуучин дуулах биш уйлсан тухай
Танхим дүүрэн үзэгчид нь
Тайвшруулах нь битгий хэл дагаж уйлсан тухай
Танхим дүүрэн уйлаан нь найрал дуу шиг байсан тухай
Хэн нэгний тайлан тоглолт үзсэн тухай
Хэзээ ч ийм тоглолт үзээгүй тухай
Хэд хэдэн дуу дуулсан тухай
Хэсэгхэн зуур уйлалдсан тухай
Өөрийгөө өрөвдүүлэх гэж өмөлзсөн тухай
Өнчин гэж өөрийгөө зарласан тухай
Өрөөлд өрөвдөлтэй харагдахыг хүссэн тухай
Өрөвчхөн сэтгэлтнүүдийг өмөлзүүлсэн тухай
Миний тухай хэн нэгэн ярьсан тухай
Мэдээж би худлаа гэж үгүйсгэсэн тухай
Мэлмэрүүлсэн гэж хэн нэгэн залсан тухай
Мэдэмхий нэг нь миний тухай мэдэмхийрсэн тухай
Н.Тайванжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
Намрын бороо
Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...
-
Нарны гэгээн доор Надруу урссан туяа минь Насны минь амьдралд Намайг л гэх хань минь Найман ханатын голомтонд минь Нар шиг урга...
-
Тулгамдаж явахад минь Тусалсан танд баярлалаа Тусч сайхан занд чинь Тун ихээр баярлалаа Танихгүй ч гэсэн танд баярлалаа Таны э...
-
Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа холдсоныг сая н...
No comments:
Post a Comment