.
Ээждээ би эргэн мэндэлвэл
Цаг нарны хорвоогоос сүү шиг асгарчихаад л
Цагийн гинжин дээр нь хэлд орж ээжээ гэж дуудахсан
Цайныхаа дээж өргөдөг зүгрүү нь мөлхөж хүрчихээд
Цагаан идээний үнэртэй энгэрт нь зүүгдээд үл буухсан
Ээждээ би эргэн мэндэлвэл
Үрийн заяандаа хүү нь болж төрчихөөд
Үүднийхээ босгоор давахдаа ижийнхээ хормойноос нь зүүгдэхсэн
Үйлийн тойргоос бүүвэйн дууг нь сонсчихоод
Үргэлж энэ дууг сэтгэлдээ өнгөтөөр сийлж хадгалахсан
Ээждээ би эргэн мэндэлвэл
Жамт орчлонгийн хүрдийг сөрж урсчихаад
Жаргалын замаар мөлхөж ирэхсэн би ижийдээ
Заяа тавилангийн замаар буцаж нүүж ирчихээд
Жаахан буурал ижийгээ залуу болгож ахиад мэндлэхсэн
Ээждээ би эргэн мэндэлвэл...
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2017.09.12