Monday, November 13, 2017

Аав минь л мэднэ







Эр суран бугуйл эвхэхдээ эвсэл байдгийг
Эмнэг адууг сургахдаа эв байдгийг
Шаргал намрын суль тасрахдаа үнэрээ гээдгийг
Шанд булгийн ус хөлдөхдөө тэлж хөлддөгийг
Аав минь л мэднэ

Үрээ моринд алхаа яаж оруулдагийг
Үдийн нар морин дээр сэрүүхэн байдгийг
Жараахай замагтай нууранд шувуу их цугладгийг
Жалганд хунгарласан цас хамгийн сүүлд хайлдагийг
Аав минь л мэднэ

Цаг тооллын давтамжтай жил цаг зүтгэдгийг
Цагаан морин жил цас их ордогийг
Мал хариулах нь ухаан байдгийг
Малчин хүний хөдөлмөр цаг наргүй байдгийг
Аав минь л мэднэ

Зүгийн салхины үзүүр нь зөөлөн байдгийг
Зүсэр борооны түрүүч зөөлөн шивэрдгийг
Нуурын ус зуны эхэн сард мөсөө зайлдагийг
Нутгаа мэдэх тусам хайрлах сэтгэл төрдөгийг
Аав минь л мэднэ

Дүүрэн сартай шөнөөр адуу манахад сайхан байдгийг
Дөрвөн улирал дамжиж нүүхдээ хаана буухад нөмөртэй байдгийг
Цаг нарны хөлөөс цаашаа явах газар их байдгийг
Цагийн урсгал цасан дээр мөрөө үлдээж цаашаа хөврөхийг
Аав минь л мэднэ

Аглаг тал адууны чимээнд дуртай байдгийг
Ардын дуу аяндаа аманд аялагдаад байдгийг
Уурганы хуйвийг даялахдаа нар эргүүлдэгийг
Уулсын сүүдэр цагийн хэмнэлээс үл зөрдөгийг
Аав минь л мэднэ

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...