Морины уяан дээрээ эр хүний хийморь сэргэхэд
Морины уяан дээр эрэмгий хүлэг нь эргэцнэ
Морины уяан дээр ардын дуу аялагдаж аялгуу нь дэврэхэд
Морины уяан дээр аархал дэвэрч ааг омог цалгина
Морины уяан дээр уянга хальж сэтгэл цалгихад
Морины уяан дээр адуу үүрсэж аялгуу түрнэ
Морины уяан дээр нар өтлөхгүй үргэлж тусахад
Морины уяан дээр сүүдэр үл үзэгдэж сүү шиг яриа дэвэрнэ
Морины уяан дээр хараал урсахгүй ерөөл дэврэхэд
Морины уяан дээр хийморь хургана
Морины уяан дээр солонго татаж үүлс нүүхэд
Морины уяан дээр омогшил дэвэрч олон түмэн огшино
Морины уяан дээр амгай дуугарч айраг үнэртэхэд
Морины уяан дээр аз жаргал дэвэрч аялгуу хөглөгдөнө
Морины уяан дээр хөлс үнэртэж хүлэг янцгаахад
Морины уяан дээр хүүхэд баярлаж хөгшид хуучлана
Н.Тайванжаргал

No comments:
Post a Comment